正在加载视频...

视频加载失败

Манай Эдийн засаг, хөгжлийн яамны нөхөд Улаанбаатар хотын зарим гудамжийг өргөсөх зураг төсөл хийлгээд, тэр төслөө хариуцна гэдэг юм яриад байгаа. Шулуухан хэлэхэд онигоо байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулаад өндөр дүн, нарийн үзүүлэлт ярих ёстойгоос Чингэлтэйн өргөн чөлөөг өргөсөх үү яах уу гэдгийг яам хариуцахгүй.

25,144 次观看 • 2 年前 •via X (Twitter)

10 条评论

Жэйсон Деруло 的头像
Жэйсон Деруло2 年前

@KhNyambaatar Мотоцикль, спорт яндантай машинуудын дуу чимээг зохицуулах хууль, журам яаралтай гаргамаар бн аа, маш чанга дуутай мото.той хүмүүс олон болсон бн, шөнө өдөргүй мото.гоо орилуулаад хаа сайгүй давхиж бн, дуу намсгагч хийлгэх журам яаралтай батламаар бн.

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс2 年前

Нийслэл өөрөө зам тавьдаг компанитай бол. Татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал хувийн компани тэжээх алба байхгүй. Ялгаагүй л зам тавигдана. Төр эзэмшвэл харин ч илүү сайн зам тавина. Төрийн өмчийн компани байгуул. Тэгээд хятад ажилчдыг оруулж ирж өдөр, шөнөгүй ажиллуул. Наадмаар ч

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс2 年前

Машин замыг нь зассан болоод явган хүний замыг нь эвдэж орхидог жишиг тогтлоо. Машинтай хүмүүст л та нар тал засаад байх юм. Явган хүмүүс нь яах нь хамаагүй байдал гаргаад байх юм. Явган хүний замыг МАШ муу засаж байна. Парадоксын өмнөхөө хар. Зүгээр сул шороогоор бөглөж байна.

P.Punsa 的头像
P.Punsa2 年前

Ёое бас дураараа хүн юмаа! Энэ мэтийн хэлцлийг албан ёсоор 2 тал сууж байгаад шийдвэрлэдэг биздээ, Эрх шилжүүлж өг гэж бичиг бэлд мэлд гэж камерийн өмнө попроод хүмүүст сайхан харагдана гэвэл естой Нөү байхоо, муухай коммунист саарал хүрэм өмсчихсөн Бүдүүний стайл уу!

Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач 的头像
Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач2 年前

энэ тал дээр таны зөв байх шүү, ЭЗХЯ гээд супер яам бий болгочихоод байгаа

Хашбаатарын АЛТАНШАГАЙ 的头像
Хашбаатарын АЛТАНШАГАЙ2 年前

Хотын асуудлыг яамд хариуцах зохимжгүй гэдгийг олон жишээгээр харж болно. Барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүчний гээд олон төсөл, ажлууд яамд эхлүүлсэн болж хот баасыг нь цэвэрлэдэг.

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс2 年前

Төр одоо ганц км зам тавиулах гэж хувийн компаниудад ХАХТАЛ ашиг амлах ёстой юм уу? Боль. Өөрөө замын компани байгуул. Бүх юмыг хувьд өгчихөөр гоё болдог гэх ҮЛГЭРЭЭ орхи. Хувьд очоод гоё болсон нь хаана байна? ЛЕНИН клуб, Нарны титэм, Орон зайг хар. Балгас. Выстака байна.

FallMilk 的头像
FallMilk2 年前

Даргаа хот гэж иим бдгиим Барилга бүриин 4 талаар замтай Солонгосын энэ хот 200 гаранхан мянган хүн амтай ч уб-аас 10 дахин олон гүүртэй хэдэн арав дахин их замтай

Монгол жиргээч 🐦 的头像
Монгол жиргээч 🐦2 年前

Мөнгөө булаалцалдаад л

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс2 年前

Бүх юмыг хувьд өгчихөөд Оюун-Эрдэнэ та хоёр Альенде шиг тугдайх шахсанаа сана. Хувийн автобус компаниуд чинь АЛБААР автобусаа явуулахгүй хясаж иргэдийг БОСЛОГО дэгдээх шахтал уурлуулсан. Ник мэт нь АЛБААР бензин дууслаа гэж бас иргэдийг уурлуулсан. Хувь зарим нь худлаа шүү.

相关视频

“Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээллийг сошиалаас харлаа. Ц.Гарамжавыг Хөгжлийн банктай холбоотойгоор барьж хорьж байгаа юм бол Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байх үед нь шийдэх ёстой биз дээ. Асуудал дууссан үед нь, огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсөн энэ үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу? Covid-19 цар тахлын 2 жилийн дараа эдийн засаг өсч байгаа. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн бий болгодог. Хувийн хэвшлийнхэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 80 хувийг бий болгодог. Эдийн засгийн өсөлтөд төрийн дарамт огт хэрэггүй. Хориг саад багатай байж эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хөгжиж байж ажлын байр бий болно. Барьж хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу?

Khurelbaatar Chimed

75,329 次观看 • 2 年前

Монгол улсад шатахуун хомсдоод байгаа нь Дундговийн засаг дарга С.Мөнхчулуун Дундговийн замаар жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай холбоотой гэнээ. 🧐 Ийм юманд итгэх эрүүл ухаантай хүн байх уу? Аймгийн ард иргэдийг юу ч мэдэхгүй, мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс гэж доромжилж байгаа хэрэг үү? 1-рт: аймгийн шатахуун түгээх станцуудад 1 төрлийн шатахуун агуулах 20-тонноос дээш багтаамжтай сав байхгүй учир жин тонн хэтрүүлсэн буюу 50000 тонн шатахуун ачсан машин аль нэг ШТС-д шатахуун хүргээд, тал ачаатай цааш явах боломжгүй. Иймд бүгд жин тонндоо тааруулж ачиж ирдэг. Тиймээс жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байх нь шатахуун хомсдохтой ямар ч хамаагүй. 2-рт: Шатахууны хомсдол ганц Дундговь аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд болж байгаа асуудал. Дөнгөж өчигдөрхөн Улаанбаатар хотод шатахууны хомсдол, дараалал үүссэн тухай мэдээллүүд сошиалд гарч эхлэсэн, мөн бусад аймгуудад шатахуун хомсдолтой хэвээр байгаа. Манай аймгийн улсын чанартай замаар зөвхөн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумдын шатахуун болон Өмнөговь аймгийн зарим сумдруу шатахуун тээвэрлэгддэг. Тиймээс шатахууны хомсдол нь жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай ямар ч хамаагүй гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байгаа. Л.Мөнхбаясгалан гишүүн зориудаар улс төржив үү? эсхүл дэргэд нь хамт яваа нөхөд нь буруу ойлголт өгөв үү? Өөрөө иргэдийн адил шатахуунд очерлодог, шатахууны хомсдлыг мэдэрч байгаа хүн бол зөвхөн Дундговийн асуудал биш гэдгийг гадарламаар юм даа.

Самданнямын Мөнхчулуун

24,913 次观看 • 8 个月前