Loading video...

Video Failed to Load

Go Home

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнав. 2024.10.04

41,486 views • 2 years ago •via X (Twitter)

10 Comments

Баясаа's profile picture
Баясаа2 years ago

Одоо энэ хошин шогоо болих хэрэгтэй, энэ одонгоор шагнахаар яг яадаг юм, ямар үр дүн гарах юм? Юунд хэрэгтэй юм?

SiSiMa's profile picture
SiSiMa2 years ago

тануус мидралтаж дуусмаар байнаа🤦‍♀️

Enkhbileg Vandan's profile picture
Enkhbileg Vandan2 years ago

Дебиль пизда чинь нэг өдөр гудамжинд одон бариад элдэж явахвий дээ, гадуур явахаас ч айх боллоо...

Dorjsuren's profile picture
Dorjsuren2 years ago

Та нар энэ Төрийн шагнал одон медалийн тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй юм уу? Хуучин нийгэм ханхалсан эдгээр одон медалийн нэрнээс эхлээд их юм байх юм даа.

Barkhuu's profile picture
Barkhuu2 years ago

Амьтайгий нь ч одоо больдоггүй юмаа гэхэд амьгүй юмыг одон медалиар шагнахаа больж үзээч ! Онигоо юм аа !

Хөсрий Данх's profile picture
Хөсрий Данх2 years ago

Хуулиар хамгаалагдсан хуулийг гуйвуулсан луйварчдыг л ихээр төгсгөж бэлдсэн дээ

Д.Сосорбарам's profile picture
Д.Сосорбарам2 years ago

Ээ ёо ёо ёо ёстой онигоо юмаа

Batbaatar's profile picture
Batbaatar2 years ago

Хүнээ шагнаж дуусаад байгууллага руу орлоо доо, хөөрхий

Ankhaa's profile picture
Ankhaa2 years ago

Аль байгууллага нь билээ энэ авсан одонгуудаа томоор хийлгээд байгууллагынхаа гадаа пассад дээрээ хадчихсан байсан.

Magnai Nyam's profile picture
Magnai Nyam2 years ago

Ийм нэг тэнэг коммунист юмнаасаа салж чадахгүй хөөрөөд байцгаах юмдаа. Одоо тэгээд энэ сургуулийн сургалт нтр бол алаад өгнө биз🤔

Related Videos

Нүүрсний жинхэнэ хулгайчдын зүгээс их хэмжээний мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар "Б.Энхбаяр хятадуудад үйлчилсэн үү", "Б.Энхбаяр сонгуулийн мөнгөө хятадуудаас санхүүжүүлсэн үү" гэх илт худал гүтгэлгийг цахим орчинд тараасантай холбоотойгоор дараахь няцаалт, тайлбарыг эх нотлох баримттайгаар танилцуулья. Үүнд: Нэг. БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн 60 хувийн өмчлөлийн 7.5 сая ам долларын хөрөнгө гаргаж барьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх нь Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдохгүй байхад нотариат хууль зөрчиж өөрийнх нь оролцоогүйгээр батламжилж өөр хүний нэр дээр шилжүүлсэн Хоёр. Улсын бүртгэлийн байгууллага нийт 10 гаруй хууль, журмыг зөрчиж уг иргэний хөрөнгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн Гурав. Хил хамгаалах байгууллага гомдол гаргагч иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан хууль бус бүртгэлийг эрх бүхий шүүх, прокурорын байгууллагын шийдвэргүйгээр хийсэн Дөрөв. Дээрх гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа гэмт хэрэг үүсгэж шалгахыг зогсоосон буюу хаасан нь Ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд уг дүгнэлт Монгол Улсын Ерөнхий сайдад 2024 оны 1 дүгээр сард танилцуулагдсан. Монгол Улс Үндсэн хуультай, эрх зүйт ёстой улс бөгөөд хаана хууль үйлчилнэ тэнд шударга ёс засагладаг болно. Гадаадын ч бай дотоодын ч бай хүний хөрөнгийг хууль бусаар дээрэмдэхийг манай улсын хууль тогтоомж зөвшөөрдөггүй бөгөөд дээрэмчдийн захиалга, мөнгөөр намайг гүтгэх, харлуулах санаархалд би автахгүй. Энэ асуудлаар энэ оны хавар намайг АТГ-д өгч шалгуулсан бөгөөд шалгуулсан хуульч нь нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы өмгөөлөгч болно. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагчийг дээрэмдсэнийг нотолсон намайг биш дээрэмдсэн нөхдүүдэд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд миний бие хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлан хүлээцтэй хандсаар ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийн салбарын олон байгууллага, албан хаагчдын оролцоотой хийгдсэн дээрх хууль бус зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг гаргаж байв. Монгол Улсын Ерөнхий прокурорт хуулийн байгууллагын албан хаагчид оролцсон байж болзошгүй дээрх асуудал, Ажлын хэсгийн дүгнэлтийг 2024 оны 1 дүгээр сард мөн хүргүүлсэн байгаа болно. Уг хэргийн мөрдөн шалгалтын үр дүнг цаашид ч анхааралтай ажиглах болно. 2024.12.04

Баттөмөрийн ЭНХБАЯР

57,211 views • 1 year ago

Үлдээсэн өвийн хүндэтгэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн гэр бүлд өнөөдөр Засгийн газраа төлөөлж эмгэнэл илэрхийлэв. Тэргүүн хатагтай асан Шаравын Цэвэлмаа гуай болон гэр бүлийнхэнтэй нь түүний ажил, амьдралын баялаг түүхийг дурсан ярилцав. 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Ардын Их Хурлын II хуралдааны 19 дэх өдөр “Монгол Улс Парламентын засаглалтай байх эсэх талаар” санал хураахад 186 хүн буюу 48 хувь дэмжиж, 186 хүн буюу 48 хувь дэмжилгүй санал тэнцэж танхим ерөнхийлөгчийн байр суурийг сонссон байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга Пунсалмаагийн Очирбат парламентын засаглалыг дэмжиж үг хэлж, дэмжигдсэн түүхтэй. Монгол Улсын ардчилсан парламентын засаглалыг дэмжсэн түүний байр суурь цаг хугацаа өнгөрөх тусам үнэлэгдэх бахархалт өв билээ. Тэнгэрийн цаг Монгол түмнийг ивээж, зөв дүгнэлт, зөв ирээдүйд түүчээлэх болтугай!

Л.Оюун-Эрдэнэ

29,786 views • 1 year ago

МЭДЭГДЭЛ Улсын Их Хурал Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжвэл Улсын Их хурал өөрөө тарж, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл намаас УИХ-ын гишүүдэд хандан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгийг хүргүүлж, (Өнөөдрийн байдлаар ердөө УИХ-ын 4 гишүүн огцруулах санал гаргаад байна) Ерөнхий сайдыг огцруулах нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг 2025.01.11-нд эхлүүлсэн боловч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон. Иймд Үндсэн хуулийн хүрээнд 2025.01.22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Засгийн газарт хариуцлага тооцох, Ерөнхий сайдыг огцруулах чадамжгүй УИХ өөрөө тарах асуудлаар санал гаргах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн 2025.05.14-ний өдрөөс эхэлсэн Ерөнхий сайдыг огцруулах иргэдийн жагсаалыг дэмжин оролцож УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахыг удаа дараа шаардсаар байгаа боловч эсрэгээрээ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны нотолгоо гэж үзэж байна. УИХ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжсэн тохиолдолд УИХ тарах, улс төрийн намуудыг татан буулгах үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно." гэж заасныг үндэслэл болгон Улсын Их Хурал тарах, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл нам 2025.06.02 (Архив дүрс: УИХ өөрөө тарах үндэслэлийн тухай 2025.01.22)

Erh Chölöönii Evsel

12,703 views • 1 year ago

Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳

Л.Оюун-Эрдэнэ

73,041 views • 1 year ago

“Mongol Khaan” буюу Тамгагүй төр жүжгийг тавихад төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Дахин хэлье. Миний ажиллаж байх хугацаанд ямар нэгэн төсвийг “Mongol Khaan” жүжигт зарцуулаагүй” хэмээн Соёлын сайд асан Ч.Номин манай редакцид өгсөн ярилцлагадаа хэлж байв. Харин гадаадын хэвлэлүүдээр сурталчлуулах 1.9 сая долларын (₮7 тэрбум) санхүүжилт гарсан талаарх гэрээ улсын нууцад байсан нь өнөөдөр нууцаас гарч дэлгэдлээ. Энэ талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр: “Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар(7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов” гэж мэдээллээ.

News Room

61,699 views • 11 months ago