Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Монгол хүн голын усанд нүүрээ угаадаггүй л гэдэг... Хөгшчүүд голоос ус алгандаа аваад эрэг талд нь угааж байгаа харагддаг

32,381 Aufrufe • vor 7 Monaten •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор МУАБ, академч С.Галсан гуайн ярьж байгаа “Гурван ямхын эрдэмтэн олширвол муу” “Мэдэхгүй бол мэдэхгүй бай” гэдэг нь агуулгын хувьд их чухал. Ер нь 2 төрлийн л эрдэм байдаг гэдэг. Нэг нь тархины нөгөө нь Зүрхний. Тархины эрдэм бол сурсан эрдмээ мэдлэг болгон ашиглах. Эрдмийн өндөр зэрэг хамгаалж олон хэлээр ярьдаг байсан ч хүн муутай хүн олон. Энэ бол зөвхөн тархины эрдэмтэй л хүн. Зүрхны эрдэм бол сурсан эрдмээ өөртөө шинээж, хэрэгжүүлж өөрийгөө сайн сайхнаар өөрчилж байгааг хэлнэ. Эрдэм номын мөр хөөгөөгүй ч зөв сайхан сэтгэлтэй хүн байдаг. Тэднийг зүрхий эрдэмтэй хүн гэдэг. Тархины эрдмийг шашин үнэлдэггүй ШУ л үнэлдэг. Өөрөө хөгжиж өөрчлөгдөхгүй хэт их мэдлэг хөөцөлдөн бусдад гайхуулан би л чаддаг би л мэддэг гэж онгирогч хоосон зүрхнүүд зөндөө л байдаг. Ийм эрдэмтэн хүнийг 3 ямхын эрдэмтэн гэдэг. Чихнээс ам хүртэлх хэмжээс 3 ямх байдаг бөгөөд утга нь сонссон мэдсэнээ зүрхэндээ шингээлгүй бусдад гайхуулахын тулд буцаагаад амаараа гаргадаг гэсэн үг. Эрдмээ зүрхэндээ шингээсэн хүн улам төлөв даруу, уужим тэнэгэр болдог гэлцдэг. Тархиа ч зүрхээн ч дүүргэхсэн. Таны тархи зузаан болов уу? Зүрх зузаан болов уу?

Цоцо

11,896 Aufrufe • vor 2 Jahren

Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж үзэхэд үнэхээр харамсалтай дүр зургууд харагдаж байна. Туул голын бохирдолд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн бохирдол маш ихээр нөлөөлдөг. Монгол Улсын Усны тухай хуульд “Эдгээр үйлдвэр заавал өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой” хэмээн заасан ч хуулиа биелүүлдэггүй. Хэрэв уг хуулийг ААН-үүд биелүүлбэл шинэ цэвэрлэх байгууламж усыг 97 хувь цэвэршүүлж чадна. Ташрамд, цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлж буй хэсгээс цааш 5 аймгийн 17 сумын хүн мал уг голоос ундаалдаг. Тиймээс Туул голын эко системийг аварч үлдэхийн тулд нийслэлээс үе шаттайгаар ажлууд зохион байгуулна.

Х.Нямбаатар

18,758 Aufrufe • vor 10 Monaten

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,209 Aufrufe • vor 8 Monaten