Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Монголбанкинд нэг сарын дотор ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг ил болгох чиглэл УИХ-ын дарга Н.Учрал өгчээ

25,407 Aufrufe • vor 7 Monaten •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Б.Энхбаяр: Парламент бол олон ургальч үзэл, чөлөөт мэтгэлцээний талбар болсон ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын дарга бол УИХ-ын хуралдаан даргалагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга нь бол биш. УИХ-ын гишүүдийг ийм хууль бич, санаачил, ийм хуульд битгий оролц гэдэг этгээд бүр биш. УИХ дээр байгуулагдсан 60 гаруй Ажлын хэсэг нь УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох Байнгын хороодыг дотоодод нь хүчгүйдүүлэх, Засгийн газар ба парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна. Надтай ярилгүй 7 ажлын хэсэгт оруулсан атлаа сүүлийн 8 жил ярьж, судалгаа хийж, хуулийн төслийг нь боловсруулсан Төрийн өмч, төрийн өмчийн компаний реформын ажлын хэсэгт оруулдаггүй❗️УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш. Ард түмэн гэдэг ганц даргатай төлөөллийн дээд байгууллага болно. 2024.11.15

Баттөмөрийн ЭНХБАЯР

27,306 Aufrufe • vor 1 Jahr

2019 оны 1 сарын сарын 17-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахын тулд зөвхөн нэг хүнд зориулсан, нэг удаа хэрэгжих хуулийн заалтыг оруулж Монголын Парламентын дархлаанд бүдүүлгээр халдсан байдаг. Тухайн үед Оюун-Эрдэнэ болон түүнтэй хамт жагсагсад /шударга тав/ өнгөрсөн 20 жилийн бүх муу муухайг зөвхөн нэг хүнд тохож, М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн огцрохыг шаардан жагсаж байв. М.Энхболдын хувьд гагцхүү хуульд заасан үндэслэлээр огцрох ёстой. МАНАН бүлэглэл гэх эзэн биегүй зүйлийн сүүлчийн бөглөөс гэх үндэслэлээр огцрох ёсгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй хэмээж байв. Эцэст нь арга буюу нэг хүнд зориулсан хуулийн төслийг хүчээр оруулж парламентыг шахаж баталсан. Улмаар 2020 оны 05 сарын 07-ны өдөр дээрх хуулийг хүчингүй болгож УИХ-ын тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Түүнээс хойш “Намайг өндөрөөр үнэлэх хэрэггүй, би Байнгын хорооны ч дарга болохгүй гэж амлаж байсан Оюун-Эрдэнэ Монголын түүхэнд байгаагүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдын албыг хашиж, 8 жилд хийсэн бүтээсэн зүйлгүй байгаагийн гол буруутанаа МАНАН бүлэглэлийн эзэн Элбэгдорж хэмээн цоллож нөгөө л улиг болсон МАНАН мафи, МАНАН дэглэм гэх зүйлээ гарган сүүлчийн бөглөөс М.Энхболд нь Элбэгдоржоор солигдчихсон олны тархийг угааж байна. Цаашид Оюун-Эрдэнэд хэдэн Энхболд, хэдэн Элбэгдорж шиг буруутан хэрэг болохыг бүү мэд!!!

📣Purevdulam Lawyer⚖️

22,841 Aufrufe • vor 2 Jahren

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Erh Chölöönii Evsel

26,982 Aufrufe • vor 6 Monaten

Монгол төр ой санамжтай байх ёстой❗️ 2021 оны 9 сарын 17 өдөр, өнөөдрөөс яг гурван жилийн өмнө УИХ гишүүн Б. Пүрэвдорж "нүүрсний хулгайн" талаар анх удаа "шүгэл үлээв"✅ Тухайн үеийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын гүйцэтгэх захирал Б. Ганхуяг ихэд эгдүүцэн хэвлэлийн хурал зарлаж, Б. Пүрэвдорж гишүүнийг хуулийн байгууллагад өгөхөө мэдэгдэж, заналхийлэв. Хууль, хүчний байгууллага УИХ гишүүн Б.Пүрэвдоржоос хэд хэдэн удаа байцаалт авлаа❗️ ОУВС-ын 2022 оны тайланд "Монгол улсын ЗГ нууцын зэрэглэлтэй олон оффтэйк гэрээ байгуулсан тул нүүрсний борлуулалтын валют Монголд орж ирэхгүй байгаа учраас удахгүй Монголын эз хүндэрнэ" гэж бичсэний дараа 7 нууц оффтэйк гэрээ ил болж ихэнх нь цуцлагдав. Гэвч гурвын зэрэг гэрээ нууцаас гараагүй, үлдсэн❗️ Ийнхүү нийгмээрээ "нүүрсний хулгайн" талаар шуугиж эхэлсэн билээ.

r. davaadorj

12,838 Aufrufe • vor 2 Jahren

Яааа таг харанхуй, мэдлэг боловсролгүй фм, телевизийн хөтлөгч гаруудаар өөрийгөө хүрээлүүлчихсэн манай улсын ерөнхийлөгч яана даа яана🙏🏻🤦🏻‍♀️‼️‼️‼️ Энэ залуугийн ярихыг сонсоод хэлэх үг ч олдсонгүй. Өрөвдмөөр ч юм шиг. Ерөнхийлөгч парламентад хяналт тавих эрхтэй юмаа, хуулийнхаа дагуу парламентын гишүүдэд хяналт тавих эрх нь ерөнхийлөгчид байгаа гэх!!! Нэг удаа биш өгсөн ярилцлагынхаа туршид энэ тухай давтан давтан ярилаа. Ерөнхийлөгч парламентын засаглалыг хянадаг гэж хаанаас юу олж уншсан болоод өөртөө ийм итгэлтэй байгаа юм бол? Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор УИХ-ын гишүүдийг, хууль тогтоогчдыг, парламентын засаглалыг хянах тухай үг өгүүлбэр огт байхгүй!!!! Харин Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнах учиртай юм!!!! Ар араасаа ээлж дараалан гарч ирээд зүтгүүлж байгаа хуулиа тайлбарлах бүртээ нүд хуруу болцгоож байна даа.

Ариунтуяа⚖️🇲🇳

17,846 Aufrufe • vor 5 Monaten