Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Монголын хүүхдүүдийн төлөө дөрвөн жилийн турш ажилласан минь нэр төрийн хэрэг байлаа. Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

12,781 görüntüleme • 7 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳

Л.Оюун-Эрдэнэ

72,910 görüntüleme • 1 yıl önce

📜Монголын эрхэм найз нөхөд өө, Та бүхэн энэ бичлэгийг үзэж байх үед би Бээжин рүү нисэж байх болно. БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдаар ажилласан нь миний хувьд асар их нэр төрийн хэрэг байлаа. Монголд өнгөрүүлсэн 1038 хоногийн турш надтай хамт байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний нийтлэл, бичлэг бүрийг дагаж, сонирхож, хуваалцан түгээж байсанд баярлалаа. Хүн бүр бидний хамтын түүхийн салшгүй нэг хэсэг юм. Хэдийгээр миний бүрэн эрхийн хугацаа өндөрлөсөн ч би цаашид ч Хятад, Монголын харилцааг үргэлжлүүлэн анхаарч, дэмжсээр байх болно. Та бүхэн ч мөн энэ хаягийг үргэлжлүүлэн дагаж, бидний цаашдын замналтай хамт байгаарай гэж хүсэж байна. Дахин уулзана гэж найдаж байна. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.❤️ 📜To all my dear friends in #Mongolia: By the time you read this message, I'll already be on a flight bound for Beijing. It has been my deepest honor to serve as #China's first woman ambassador to Mongolia. Thank you very much for being with me through these 1,038 days. Thank you for every follow, like, and share. Each one of you is an important part of our story. Though my term has come to a close, my commitment to our relations will not end, and I hope you will keep following this account and our future journey. Looking forward to meeting you again. With all my best.❤️

Цао Ли 曹利 Cao Li

16,963 görüntüleme • 1 ay önce