Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

М.Энхцэцэг: 3-р цахилгаан станцын турбиныг засварлахад 24 сар хэрэгтэй нь үнэн. Бид энэ өвлийг яаж давах ёстойгоо өнөөдрөөс ярьж ажиллах ёстой. Эрчим хүчний салбарт улс төрч биш мэргэжлийн хүн томилох ёстой. Гэтэл эрчим хүчний салбарынханы цалин хөлс нэмэгдэлгүй хүнд нөхцөлд ажилласнаар одоо ажиллах хүчингүй болж байна.

18,086 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

4 Kommentare

Profilbild von Purevsuren.B
Purevsuren.Bvor 1 Jahr

Ганц турбин солиход 24 сар. Арай л монополь уу?

Profilbild von Гоошжав ГАНБАТ
Гоошжав ГАНБАТvor 1 Jahr

Эрчим хүчний сайдаар Т. Энхтайван шиг яг мэрэгжлийн инженерийг нь тавьчихаж болдоггүй юм уу? Эсвэл өөр нэр дэвшүүлэх хүн байгаа юм уу?

Profilbild von Гурвалжин.төмөр
Гурвалжин.төмөрvor 1 Jahr

Өө хөөрхий тэгээд одоо яахын

Profilbild von Baabar
Baabarvor 1 Jahr

Салбарыг босгодог нь тухайн салбараар мэргэшсэн эмч багш инжнаар эрдэмтэн мэргэн бишээ. Мөнгө босгох чадвартай бизнисчиний хийдэг ажил.

Ähnliche Videos

Аливаа зүйл бодит үнэнээрээ байх учиртай‼️ Эрчим хүчний хэвлэл мэдээлэлд зориулж ЭХҮХороо өөрийн төсөвтөө 8.0 тэрбум төгрөгийг суулгасан байна гэдэг буруу мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Бодит байдал нь хэвлэл мэдээлэлд 500.0 сая төгрөг, бусад нь бодлого судалгаа, томоохон төслүүдийн санхүүгийн бичиг баримт боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн болно. Сангийн яаманд 10 сард хүргүүлсэн мэдээллээ шинэчилж хүргүүлээгүй нь манай ажлын албаны алдаа гэдгийгээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Мөн УИХГишүүн Цэнгүүн Tsenguun Nee ямар нэг эрх ашиг төлөөлөх бус, олон нийтэд таалагдах бус харин чин сэтгэлээсээ улсдаа хэрэгтэй Эрчим хүчний реформыг хийхээр зориглон хамтарч ажиллаж байгааг онцолж дурдмаар байна. Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт , дулааны дутагдалтай байдал нь өмнөх 34 жилийн турш эрчим хүчийг “халамж”-ийн салбар болгож, Төрийн монополь үүсгэсэн алдаа юм. Харин хэчнээн дургүйцсэн ч бид үүнийг засч, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхээс өөр сонголтгүй‼️ Ингэснээр Монгол Улс эрчим хүчний бие даасан системтэй болж, цаашлаад эрчим хүч экспортлох ажил бодитой хийгдэнэ. #ЭрчимХүчнийШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

24,103 Aufrufe • vor 1 Jahr

Хотын зүгээс өнгөрсөн онд эрчим хүчний салбарт 2 төсөлд хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн. Энэ төслүүд өвлийг гал алдахгүй давахад овоо дэм болсон. Бид удахгүй Сэлбэ дэд төвийн хүрээнд чөлөөлсөн газарт орон сууц барих сонгон шалгаруулалт зарлана. Энэ хүрээнд Сэлбэ 28 МВт станцаас гадна Дамбадаржаад 63 МВт дулааны станцын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байгаа. Гэтэл Дамбадаржаад баригдах станцыг 100 МВт-аар өргөтгөхгүй бол ачааллаа дийлэхгүй гэдэг тооцоолол гарсан. Ингээд үзэхээр 163 МВт дулааны станцад өдөрт хамгийн багадаа 60 хүнд даацын машин нүүрс хэрэглэх тооцоолол гарч байгаа. Тухайн бүс төмөр замын дэд бүтэцгүй учраас хүнд даацын машинаар нүүрс зөөж таарна. Гэтэл гэр хорооллын шигүү суурьшлын бүсэд өдөрт ийм олон тооны хүнд даацын машин явах нь өөрөө эрсдэл дагуулна. Тиймээс бид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтраад газрын гүний дулааны хайгуулыг эхлүүлсэн. Энэ хайгуул амжилттай болбол бид цаашид нүүрсний цахилгаан станцыг орлох, ашиглалтын зардал багатай шийдэлтэй болно гэсэн үг.

Х.Нямбаатар

14,420 Aufrufe • vor 1 Jahr