Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Нийтийн 00 байхгүй нэгдсэн зогсоолгүй бүгд голын эрэг дагуу ялгадсаа гаргана гэж бодохоор л🫣🤮

15,774 Aufrufe • vor 2 Monaten •via X (Twitter)

17 Kommentare

Profilbild von Togi Darmaa
Togi Darmaavor 2 Monaten

Машинуудын зогсоол тусдаа, майхан барих газар төлбөр аваад жорлон усыг нь хэдэн цэг дээр зохицуулчих ч нэг их хэцүү биш баймаар. Орон нутгын захиргаанд юм үзэж нүд тайлсан хүн байдаг бол хийх л байх даа.

Profilbild von Ganbold Tordai
Ganbold Tordaivor 2 Monaten

@DulguunMaidar Машинуудаа хол зайтай нэгдсэн байрлалд тавиад машингүй голын эрэг дээрээ жаргавал гоёдоо...

Profilbild von Munkhbaatar Dumaajav
Munkhbaatar Dumaajavvor 2 Monaten

Уг нь дэлгүүрүүдэд био ноль их зарагдаж байгаа. Ашиглаж сураагүй байна. Мэддэг нэг нь хэрэглэхээс залхуураад байна. Нэг их ажиллагаа байдагүй. Хэрэглээд сурахсан.

Profilbild von Tsogbadrakh
Tsogbadrakhvor 2 Monaten

Хүүхдүүд гүйлдээд хүний ялгадас гишгээд түүнийг нь голд дүрж цэвэрлээд, тэндээсээ ундны усаа авч уугаад л …

Profilbild von Т.Сүхбаатар
Т.Сүхбаатарvor 2 Monaten

Битүү минажүүлээд явна даа

Profilbild von Z.BaTTugs
Z.BaTTugsvor 2 Monaten

ийм байж нөгөө муу хятад жуулчидыг барьж идэх гээд, яг шээсэн ч юмуудөөө. цуг гайд хийж бгаа хүүхэн жолоочийг элдвээр хэлээд. Эхлээд өөрчдөө боловсролтой соёлтой болчоод бусдад шаардлага тавих хэрэгтэйшд

Profilbild von Urikhan Damdin
Urikhan Damdinvor 2 Monaten

Үнэн шүү эн тэргүүнд шийдэх асуудал бол оо-ын асуудал шүү!!!

Profilbild von B Purevsuren
B Purevsurenvor 2 Monaten

Аятайхан газар бүр нийтийн 00 хийх биш машин бүр зөөврийн 00-той байх ёстой гэвэл ...

Profilbild von Cavaliers
Cavaliersvor 2 Monaten

tas huduu ger horoolliinhon l ingej yavj baga baih

Profilbild von Mongol Dem 🇺🇳🇨🇦🇲🇳🇺🇦🇺🇸🇰🇷🇰🇵 🇰🇿 🇦🇺
Mongol Dem 🇺🇳🇨🇦🇲🇳🇺🇦🇺🇸🇰🇷🇰🇵 🇰🇿 🇦🇺vor 2 Monaten

Заваарсан

Profilbild von Ardghal
Ardghalvor 2 Monaten

Эр эмгүй гол дотор ороод суучихдаг юм бна лээ.

Profilbild von Tseka
Tsekavor 2 Monaten

🤮🤮

Profilbild von davaa
davaavor 2 Monaten

Энэ хаана байдаг газар вэ. Сайхан газар байна. Машинаа бараг л гол дотор байрлуулах нь ээ, манайхан нээрэн сонин хүмүүс шүү

Profilbild von boloroo
boloroovor 2 Monaten

@ganbaatar2011 уучлаарай нэгдсэн 00 байдаг байгаа шүү. очиж үзээгүй байж ингэж ярих илүүц. эхлээд очоод үзчих.Сэлэнгэ аймаг 2элс гэдэг газар

Profilbild von erdene
erdenevor 2 Monaten

хаана вэ

Profilbild von ITGEL
ITGELvor 2 Monaten

Бvтэхгvй ээ халх монгу

Profilbild von King Kong
King Kongvor 2 Monaten

huuli durem zohioh uuregtei humuus idej uuh yumandaa anhaaraad uuniig toohgui l dee

Ähnliche Videos

Замын ажил хийж байсан ажилтан хажууд байрлаж байсан Eko bike-ийг ердөө 1 метр ч хүрэхгүй зайд түрхэн шилжүүлээд тавьчих боломжтой байхад ухаж гаргасан шороогоороо шууд Булчихаад ажлаа үргэлжлүүлж байх.😢😢😢 Хотын хөгжил зөвхөн бүтээн байгуулалтаар хэмжигдэхгүй. Тэр бүтээн байгуулалтыг хийж буй хүмүүсийн ухамсар, сахилга бат, бусдын өмч хөрөнгө болон нийтийн хэрэглээнд хандах соёлоор хэмжигддэг биз. Энэ бол зүгээр нэг хайхрамжгүй үйлдэл биш. Нийтийн өмч, бусдын хэрэглээ, хотын соёл, ажлын хариуцлагад хандах хандлагын илрэл юм лдаа Аливаа ажлыг хийхдээ зөвхөн дуусгах биш, орчин тойрондоо хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах ухамсар хамгийн чухал байлтай. Ийм жижиг мэт үйлдлүүдээс л бидний нийгмийн соёл, боловсролын түвшин харагддаг. Хийж буй ажилдаа эзэн болж, бусдад төвөг учруулахгүй, нийтийн өмчийг хайрладаг хандлага бидэнд үнэхээр хэрэгтэй байна даа гэж бодох юм. Яандаа маниус нээрээ.🤮🤮🤮

Tseka

29,278 Aufrufe • vor 5 Monaten

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,209 Aufrufe • vor 9 Monaten

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 Aufrufe • vor 1 Jahr

Авлига хорооллынхон сүүлийн үед алив тэр мөнгө төгрөгийг чинь төлье манай авлига хорооллыг магтсан контент хийж өг хэмээн шаардах боллоо. Азид хамгийн том тооцогдох усан парк барина хэмээн Дунд голын гольдрол дагуу газар авчихаад усан парк биш орон сууц бариа биздээ гэж хэлсэн чинь төлбөртэйгээр яадаг ийдэг сэтгүүлч болохыг чинь мэдлээ хэмээн над руу хуцан агсарч байна. Нийгмийн шаар шавхруу болсон энэ хулгайч авлигач нар ойрын үед ямар нэг томоохон акц хийхээр бэлдэж байгаа бололтой. Авлига хорооллыг нураах асуудлыг шүүх хэлэлцэх гэж байж ч магад. Тэрнээс өмнө төлбөртэй мэдээлэл цацаж, ард түмний тархийг угаана гэж эндүүрсэн бололтой. Алив ард түмэн минь сонор сэрэмжтэй байгаарай. Авлига албан тушаалын гэмт хэргийн хамгийн том жишээ болсон энэ барилгыг хэзээ ашиглалтад оруулж болохгүй шүү. Хуцлаа л байна шүү дээ муу авлигач хулгайч нар. Хэрвээ авлига хороолол ашиглалтад орж, ус дулаанаа авбал холбогдох зөвшөөрлийг өгсөн албан тушаалтантай ёстой алалцана шүү.

Budragchaa Serdamba

13,810 Aufrufe • vor 9 Monaten

#нийтийнтөсөв ✅Домгийн шувуу үргээж😜, төсвийн тодотгол эхлэн, шөнийн 1 хүртэл чуулав. ✅АНУ-д Төсвийн гүйцэтгэлийг илүү их хэлэлцдэг гэсэн. Арга ч үгүй биз, татвар төлөгчдийн буюу хүний мөнгийг юунд, яаж зөв, буруу үрснээ тайлагнаж байж, дараагийнхаа зөв төлөвлөдөг байх. Манайд бол “Төсөв биш тодотгол тул, хамаагүй ээ” гээд хойш тавив!😥 ✅Атал, 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр 15.7 их наяд буюу 2023 оныхоос 93 %-иар илүү, төсвийнхөө талаас илүү %-тай тэнцэх дүнтэй алдаа, зөрчил илэрчихсэн байдаг. ✅Төсвийг дахин2 буруу, дутуу тооцоолсонд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстойг хэдэнтээ сануулж, асуулаа⁉️ ✅Сангийн сайд “Төсвөө хуулийн дагуу төлөвлөсөн. Урьдчилж таамаглашгүй нөхцөл дэлхий даяар үүссэн” л гэж байна. Ер нь алдаа гараагүй тул хариуцлага тооцох асуудал байхгүй юм байна гэж ойлголоо🤔

Жудагийн Баярмаа🇲🇳

15,015 Aufrufe • vor 1 Jahr

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Онцгой байдлын албыг төрийн цэргийн байгууллага болгож хувиргасан нь хамгийн том алдаа. Үр ашиггүй зардал маш их байгаа. Байгалийн болон техникийн гаралтай гамшиг ослын үед ашиглагдах хувцас, хэрэгслээ авч чадахгүй байгаа мөртлөө бүгд цэргийн хувцас өмсөөд гүйгээд байна. Хамаг төсөв нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийхрэлд нь зарлага болж гарч байна. Гэтэл онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулаас хамгаалж ажилладаг байгууллага. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Хэрвээ дадлагажихтай холбоотой төсвийг механикаар хасчих юм бол одоо байгаа муу нөхцөл байдал цаашид бүүр л муудна. Та бүхэн мэдэж байгаа. Газ дэлбэрэхэд газтай яаж харьцах тухай мэдлэг, туршлага байхгүй байсан шүү дээ. Энэ чиглэл рүү сайн анхаарах хэрэгтэй!

inews.mn

19,466 Aufrufe • vor 1 Jahr

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Erh Chölöönii Evsel

26,982 Aufrufe • vor 6 Monaten

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 Aufrufe • vor 4 Monaten

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ

Жудагийн Баярмаа🇲🇳

49,361 Aufrufe • vor 1 Jahr

ДЭЭРМИЙН ОЛЗОД ТАЛАРХАХУЙ ДОР Өнөөдрийн дүр зураг сонирхолтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр Ерөнхий сайд очиж, 246.6 тэрбум төгрөгийн татвар, 220 сая ам.долларын борлуулалт, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэх мэт “амжилтын” тоонуудыг бахархалтайгаар зарлаж байна. Үзүүлэлтүүд үнэхээр сайн. Гэхдээ нэг асуултыг хэн ч тавьсангүй: ❓ Энэ амжилтын үндэс суурийг хэн тавьсан бэ? “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх 2010, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны Концессын гэрээний хүрээнд 630 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгөөр: -Уурхай босгосон, -Баяжуулах үйлдвэр байгуулсан, -Дэд бүтэц, цахилгаан, төмөр зам шийдсэн, -Машин механизм, эргэлтийн хөрөнгө бий болгосон, -Гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан. Өөрөөр хэлбэл, алдагдалтай, өртэй, түүхий эдээ ч олборлох чадамжгүй үйлдвэрийг бэлэн экспортлогч, ашигтай компани болгож чадсан. 🤥Харин дараа нь юу болсон бэ? Концессын гэрээгээр Кью Эс Си компани 30 жилийн хугацаанд ажиллах ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулагчийн хууль ёсны итгэл, гэрээний тогтвортой байдлыг үл харгалзан төр “нийтийн эрх ашиг” гэх ерөнхий ойлголтын дор нэг талын шийдвэр гаргаж “булааж” авсан. Өнөөдөр төр нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр, хувийн хэвшлийн бий болгосон суурин дээр ашигтай ажиллаж, экспорт өсгөж, валютын нөөцөд хувь нэмэр оруулж байгаадаа талархаж байна. Харин хохироод үлдсэн хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нь хаалганы цаана суусаар л байна. Эдийн засгийн хэллэгээр үүнийг “asset appropriation with zero capital injection” гэдгээр хэлж болох юм. Гэхдээ увайгүй аргаар шүү. Зүйрлэж хэлбэл: “Бусдаар байрандаа засвар хийлгэчихээд, дараа нь хөөж гаргангуутаа засварын зардал хэмнэсэндээ баярлах, сайн зассанд нь сэтгэл ханамжтай байх явдал” ⁉️Үнэхээр сайн үр дүн мөн үү? Хэрэв гэрээний дагуу үргэлжилсэн бол өнөөдөр 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр бариад ашиглалтад орж байх ёстой байлаа. Гэтэл энэ алдагдсан боломжоо, баяр мэт тэмдэглээд сууж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар үүнийг нийтийн ашиг сонирхолыг хангаж төрд авлаа гэж нэрлэж байгаа нь хачирхалтай. Хэний ямар ашиг сонирхол юм бэ? Бид одоо зөвхөн баяжмал экспортолж байгаа биш, дотоодын ган үйлдвэрлэлээр импортыг орлож, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийн эхлэл цэг байх байлаа . Гэтэл, Төр өнөөдөр “үр дүнтэй, бүтээмжтэй, хурдан шуурхай ажиллах” үүрэг өгч байна. Гэтэл боломжит цаг хугацаа нь аль хэдийнээ өнгөрчихөөд байгаа нь хэнд ашигтай байна вэ? Хөрөнгө оруулагчийг уландаа гишгээд, бүтээсэн суурийг нь авчихаад, гарсан үр дүнг нь өөрийн мэт хараад баярлаж зогсох нь бодлогын ялалт биш. Энэ бол Монгол Улсад хөрөнгө оруулах боломжит хөрөнгө оруулагч нарт өгч буй хамгийн аюултай дохио: “Барь. Хөрөнгө оруул. Ашигтай болго. Дараа нь бид авна.” Ийм жишгээр маргааш хэн Монголд урт хугацааны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийх вэ? Энэ логикоор гангийн үйлдвэртэй болох “найдвартай арга” нь: Дахиад хувийн хэвшлээр бариулчихаад, ашигтай ажиллах үед нь дахин “нийтийн эрх ашиг” гэж нэрлээд хураагаад авах байх. Энд надад бол сайн үр дүн огт харагдахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй, бид аль хэдийнээ ийм болгочихсон байсан юм. Хайран цаг хугацаа 😡

Шижир Энхбаяр

35,451 Aufrufe • vor 7 Monaten