正在加载视频...

视频加载失败

Ноён уулыг ухвал ноёд, нохдуудын өрцийг ухна шүү, тэр үзэг барьсан нинжа Дамдинямд анхааруулъя, хэлье гээд л хээв нэг заналхийлээд сууж байна даа энэ нөхөр! Энэ одоо зүгээр үү тээ! Сэжгийн ллруудыг одоо жаахан дарж авахгүй бол эд нартаа нэг л өдөр наалгуулна шүү та нар!

44,085 次观看 • 1 年前 •via X (Twitter)

10 条评论

OlziiT 的头像
OlziiT1 年前

Энэ босоо Хэвтээ новшнуудыг Данх Хэрээ жанхуу нар их давраасан даа. Одоо шууд шоронд нь хатаах ёстой

🗺️🇲🇳 的头像
🗺️🇲🇳1 年前

Данхаас өмнө ингэж эрүүгийн элементүүд том ярьдаг байгаагүй. Оркууд улс орныг хорлохыг тулд бүх түвшинд ажиллаж байгаагийн шинж шүү дээ.

B Purevsuren 的头像
B Purevsuren1 年前

2000 жилийн өмнө үхсэн хэний ч юм булшийг ихэд нандигнаж гэнэ. Ихэнхийг нь 100-гаад жилийн өмнө оросууд ухаад гарсан юмыг нь буцааж өгнөө гээд аваад явсан. Эгэ зоригт эрийг Москва явуулж авчруулъя.

Dr Sartuul 的头像
Dr Sartuul1 年前

Энэ бүүр шантаажаар гаршлаа. Хийдэг олигтой ажилгүй байж өдрөөс өдөрт өнгө ороод л

Мадаам🌍🙏🇲🇳 的头像
Мадаам🌍🙏🇲🇳1 年前

Энэг хогийн мэдлэг боловсролгүй хогийг битгий чирж ирээд байгаачээ🤮🤮🤮

Дөлгөөн Батбадрах 的头像
Дөлгөөн Батбадрах1 年前

@Daimka07 иймэрхүү ацнуудыг цагдаад нь өгөөд төрийн төмөр нудрагаар хэмх нүдэх цаг иржээ

Bayar Bold 的头像
Bayar Bold1 年前

ганхуяг шинжээ энэ хоёрыг байх газар нь л байлгамаар байна. хуультай журамтай улс юм бол

Ganbaa 的头像
Ganbaa1 年前

Энэ гөлөг ууланд мод бэл гэж байсан залууг модоор зодож байгаа бичлэгээ олон нийтэд дэлгэснээс болж нөгөөх нь амиа хорлосон байдаг биз дэ.

🌸 Deemaa 的头像
🌸 Deemaa1 年前

Цагдаад өгөх хэрэгтэй, амь насанд заналхийлсэн

Болжмор 的头像
Болжмор1 年前

Энэ бүлтэрээд байгаа ацнууд ухлаа гэхэд яг яах юм яаж ч чадахгүй байж утасны цаанаас томрох юмаа. Хужаа л гэнэ,тийм юм бол уурхай авсан хятадуудаа гаргал даа чадахгүй байж. Монголоос гарах бүх төрлийн түүхий эдийг муулаад бдаг хужаа чинь авахгүй бол хог дээр үсрэх байж танар.

相关视频

Би 54 настай. Өмнө нь мужаанаар ажилладаг байлаа. Амьдрал амаргүй байсан ч би гомдоллодоггүй байсан. Надад эхнэр, хүү хоёр байсан. Тэд миний бүх ертөнц байлаа. Би бүхнээ хүүдээ зориулсан. Хоолны мөнгөө хэмнэж, илүү цагаар ажиллаж, зөвхөн хүүгээ их сургууль төгсгөхийн төлөө зүтгэсэн. Тэр төгсөх өдөр би уйлсан. Бидний шинэ амьдрал эхэлж байна гэж бодсон.Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн. Эхнэр маань хөндий болсон. Хүү маань завгүй болсон. Тэд над руу залгахаа больсон. Нэг л өдөр хоёулаа явсан. Үдэлгүйгээр. Би хүлээсэн. Өдрүүд жил болон урссан. Хэн ч эргэж ирээгүй. Би гэрээ алдсан. Амьдрах зорилгоо ч алдсан. Гудамжинд унтдаг болсон. Мартагдсан. Хүмүүс нүд буруулдаг байв.Гэхдээ миний дотор нэг зүйл үлдсэн нь миний хоолой. Бас тэд сонсож магадгүй гэсэн найдвар. Би одоо энэ тайзан дээр зогсож байна. Ялахын төлөө биш. Алдар нэрийн төлөө ч биш. Зүгээр л нэг дуу дуулах гэж. Тэдний төлөө. Тэд сонсож магадгүй. Санаж магадгүй. Би тэднийг хайрлахаа хэзээ ч больж байгаагүй. Тиймээс энэ бол тэдэнд зориулсан миний дуу. Дууны үг: Би цусаар бүрхсэн гараараа бидний гэрийг барьсан Хайр, итгэл дүүрэн тоосго бүрийг эвлүүлсэн. Чи миний гэрэл байсан, амьдралын минь утга учир байсан Одоо би зүгээр л хоосон тэнгэртэй ярьдаг боллоо.,, Эхнэртээ хандсан: Би одоо ч хаалганы өмнө хүлээсээр Чиний инээд нэгэн цагт цуурч байсан тэр хаалга. Шөнө бүр шивнэн гуйлга тавьдаг: “Гэртээ ирээч… Намайг бүү орхиоч…” Гэвч надад үлдсэн нь зөвхөн нам гүм… Дуугуй бүхнийг орлодог Хүүдээ хандсан: Чи малгайгаа өмсөж, зангиагаа засаад, Мөрөөдлөө хөөж нисэн одохыг чинь Би ажиглан зогссон.... Би чамд далавч өгөөд, би чиний ард үлдсэн. Харин одоо чи явсан... цаг хугацаа ч бас хамт алга болсон. Би одоо ч хаалганы өмнө хүлээсээр, Чиний алхам энэ шалыг мэдрүүлж байсан тэр л хаалга. Өвдөлт хүртэл бүдгэрч эхэлдэг юм байна...Харин хайр — тэр хэзээ ч бүдгэрдэггүй. Би одоо ч ганцаараа... одоо ч айдастай. Надад их зүйл хэрэггүй — зүгээр л нэг өдөр дуудахыг л хүлээнэ Чамайг намайг дуудаж, “Би санаж байна...” гэж хэлэхийг сонсохсон. Гэвч хүслийн хил хязгаар тэнд хүрдэггүй юм байна. Энд, энэ тайзан дээр хуучирч ядарсан биеэрээ.. Өвдөлтөөр дүүрэн зогсож байна. Алтны төлөө биш... алдрын төлөө ч биш. Зүгээр л нэрийг чинь дуудах гэж...Би одоо ч хүлээсээр... Одоо ч хэвээрээ...

Chinzilla🇲🇳🇺🇦

21,704 次观看 • 10 个月前

4,5 сая дагагчтай Дэлхийгээр аялдаг блоггер нөхөр Монгол улсад ирээд явахдаа Багануур, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл гээд газруудаар аялаад буцаж.. Блогийг нь 4 сая орчим хүн үзэж. За ёстой хэцүүхэн л үзэж дуусгалаа, маш их ичлээ🫣 Жишээ нь энэ Эрдэнэтэд буудалд буусан хэсгээ буудалд буух хамгийн хэцүү нь энэ байлаа гээд тэр буудал доторх байгаа байдалд сэтгэл дундуур байгаагаа хэлж цагаан хэрэглэлд хүрч чадахгүй сэжиглэж хувцастайгаа унтаж байна гэх зэргээр ярьж байгааг нь сонсоод ёстой ёоо яаанаа л боллоо🤧 Бас тэр Хөвсгөлд очоод энэ нуур, эвдэрсэн том усан онгоцыг л үзэх гэж 3 өдөр явсан юм уу гээд халаглаж байгаа зэрэг бол ёстой уйлах инээх хоёрын голоор л байх шиг болно лээ.. Энэ блогийг үзсэн хүн Монголд лав ирэхгүй, батаараа шүү 🫣😆 Дарга нар сошиалаар л аялал жуулчлал гээд л сүр, сүр юм яриад байдаг үнэндээ амьдрал дээр үнэхээр тэс өөр байгааг анхаарч үзээсэй!

NaNa

87,606 次观看 • 1 年前

За шаа л даа, Бадмаа⁉️ Хуучин боржуурыг хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг ч гэх шиг🤷‍♀️ Үнэндээ боржуурын насжилт 15-20 жил ч болдог. Жил бүр солиод байдаг ч юм биш. Энэ бол нэг хүний биш, нэлээд олон хүнээс бүрдсэн мафижсан-дарга нарын удаж буй бизнес шүү. Жил болгон сольж тавьдаг эдгээр боржуур нэртэй шохойнууд бол гурил хольсон цагаан ааруул, хатсан хэвийн боовноос ч хэврэг гэдгийг бид хардаг. Хэргээр ийм чанаргүй хийж, жил бүр төсвөөс, нийслэлээс их хэмжээний мөнгө гаргуулж идсээр байна⁉️ Одоо хангалттай биш гэж үү. Боржуурын мафийн бүлэглэлийн схемийг ил гаргаж, цаад эздийг нь зарлахыг шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар ⁉️ ШААРДАЖ БАЙНА. Авто замын инженерүүд "Боржуурыг жил бүр солих шаардлагагүй. Стандартын дагуу хийгдсэн боржуур барьсан автозамтайгаа адил эдлэгддэг урт настай эд бдаг байсан. Гэтэл жил бүр үйрч унасан, чанаргүй юм хийж сольж байгаа нь дарга нарын далд бизнес" гэж нотолж ярьдаг шүү!?!?

Kheneejingoo 👑

17,271 次观看 • 2 年前

30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газараа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. 👇 Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барьхаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барьна. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз. Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү.

Х.Нямбаатар

96,510 次观看 • 2 年前

Та нар маань анхаарах хэрэгтэй нэг асуудал бас дүйвээн дундуур гүйчих гээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ухаа худаг” ордын лицензтэй холбоотой асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилсан. Та хэд сонссон л байх. Гэтэл өөрийнх нь гаргасан хүсэлтийг яг харахаар “Ухаа худаг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянаж шалгая” гэж байгаа юм. Бусад гэхээр Таван толгойн бүлэг орд бүхэлдээ болчихно. Тэгэхээр өөрийнхөө Ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээнүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг өөрийнхөө хороогоор өөрөө шалгах болчихоод байна. Уг нь манай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн үед бас Таван толгойд юу болсоныг хянан шалгах хороо байгуулъя гээд саналаа гаргачихсан байгаа. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хорооны тогтоол энэ хэвээрээ батлагдвал Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүдийг бид хянаж чадахгүй болно гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр бол өөрөө “Ухаа худаг ба бусад гээд салгачихъя аа” л гэж байна. Гэтэл хуулиараа хянан шалгах хороо байгуулах санал хамт гаргасан гишүүд зөвшөөрч байж л салгах боломж үүснэ. Тэгэхээр одоо чуулганаар орж батлагдахаас нь өмнө хэдүүлээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт дээр гарын үсэг зурсан гишүүдийг “Ухаа худаг аа л та бүхэн хянаж шалга аа. Нодлингийн том гэрээнүүдийг тусд нь сөрөг хүчин чинь шалгаг ээ” гэж ятгах хэрэгтэй байна. Тэр нь шударга шүү дээ🙂‍↕️

Ч.Лодойсамбуу

36,998 次观看 • 9 个月前

За одоо амьд хөгжмийн соёл мэдэхгүй харанхуйчууддаа зориулж нэг үглэе дээ. 1. Энийг мошпит гэнэ. 2. Энэ тойрог руу хэнийг ч хүчээр юм уу ятгаж оруулдаггүй. 3. Ийшээ орсон хүмүүс ихэнх нь үхлийн металл хөгжмийн фенүүд байгаа. 4. Тайзан дээр энэ урсгалаар тоглож байгаа 5. Энд орсон хүмүүс өөрсдөө эрсдлээ дааж чадахаар хэмжээний соёлтой, боловсролтой хүмүүс. 6. Энэ нь металл хөгжмийн фенүүдийн бүжгийн нэг хэлбэр. 7. Энд түлхэх, үсрэх, түлхэлцэх л зүйлс хийгддэг. 8. Энд байгаа бүх хүн үүндээ сэтгэл хангалуун байгаа. 9. Энэ дунд эрүүл ухаанаа алдсан хүн бараг байдаггүй 10. Энэ дунд байгаа хүмүүс бүгд чамаас илүү орлоготой, чамаас илүү боловсролтой, чамаас илүү хүний эрхийн мэдрэмжтэй, чамаас илүү энэрэнгүй хүмүүс. Тэд гудамжинд золбин муур нохой, гэр оронгүй эсвэл тусламж хэрэгтэй хүн тааралдвал байгаа бүхнээрээ тусалж чадах хүмүүс. 11. Чи death metal ойлгохгүй бол энэ үеэр тайзруу ойртохгүй, мошпит руу орохгүй, байхад л болно. Хэн ч чамайг ер нь хүчээр тэрийг бас харуулаагүй. 12. Ийм юм үзмээргүй байвал бөхийн өргөөндөө зохиолын дууны тоглолтоо үзээд, нэгэн хэмнэлээр алга нижигнүүлэн ташаад байж байхад л чи ч жаргалтай, металлууд ч жаргалтай оршиж чадна. 13. Чиний хөгжим мэдэрч байгаагаа илэрхийлэх, хамт байх нь суудал дээрээ хөдөлгөөнгүй суугаад хойд солонгосынхон шиг нэг жигд хэмнэлээр алга таших (хүн харахад тэнэг хүүхдүүд шиг) хэлбэрээр илэрч байхад энэ хүмүүс ийм байдлаар ч илэрхийлэх эрхтэй. Эд лав та нарыг тэгж байхад юу ч дуугарахгүй, ер нь чиний яах энэ хүмүүст огт падгүй. 14. Жилдээ ганц удаа ийм байсных нь төлөө PT-д нэг ч удаа очиж үзээгүй байж зэрэгцэн оршиж чадахгүй оркоор нь дуудаж, мал адгуустай зүйрлэж байгаа бол асуудал тэдэнд биш чамд л байна. Чи хүний сонирхол, эрх чөлөөг шүүх, дүгнэх яг хэн юм бэ? 15. Ер нь эд мал байсан ч чамд гай болоогүй бол нийгэмд ямар бодитой хор хөнөөлтэй юм бэ? Хүнд мал шиг харагдах эрх чөлөөг нь хараал идсэн амаа хамхиад өгч сур !!! Би ч энэ мошпитэд байнга ордог байсан хүн. Мэдэхгүй юмнаасаа дутаж сурах нь бас л их том ухаан шүү Playtime фестиваль чинь үнэндээ энэ залуусын сонирхол дээр анх үүсч хөгжиж энэ хүрч байгаам шүү✌️👌🫰

Тэгшээ

13,310 次观看 • 1 年前

Залуу нас ийм гоё. Энэ залуус удахгүй амьдралд нухлагдаад хэзээ ч ингэж гоёж гангалж амжихгүй болох ч юм билүү? Тэр охин нэг их удахгүй трикогоо биен тамирын өмдөөр солино. Хүүхдүүд, өр зээл гээд битүү асуудалтай амьдрал тун удахгүй тэднийг живүүлнэ. Тэрнээсээ өмнө залуу насандаа ингэж аз жаргалтай, хотын гудамжаа чимж алхах нь юу нь буруу юм? Гэхдээ энэ залуус миний дээр бичсэн шиг уйтгартай, гунигт амьдралыг хэзээ ч битгий үзээсэй. Насан туршдаа яг энэ бичлэг дээр байгаа шигээ аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн, ганган дэгжин алхаж, амьдрах болтугай. Аанай л миний үеийн амьдрал нь хэзээ мөдгүй дуусах гэж байгаа хөгшин новшнууд олон юм хуцсан байна. Дүү нар минь залуу нас чинь л та нарыг чимдэг юм шүү. Хүссэнээрээ амьдарч байгаа чинь үнэхээр сайхан харагдаж байна. Энд сөрөг коммэнт бичсэн биен тамирын өмднөөс өөр сонголтгүй болчихслн, заан шиг хөлтэй ажума нарыг битгий тоо!

Оюуннар☀️

20,872 次观看 • 3 个月前

Украинд дайны үеэр Москвагаас нүүж ирсэн нэгэн эмэгтэйн үнэн үг: “Сайн байцгаана уу. Намайг Ксюша гэдэг. Би Москвагийн орос хүн бөгөөд дайн эхэлсний дараа Украинд нүүж ирсэн. Өнөөдөр би эх орон нэгт оросууддаа хандаж байна. Москвагийн тэнгэрт бараг 200 дрон нислээ. Гуравхан хоногийн дотор хоёр дахь удаагаа Капотня дахь нефть боловсруулах үйлдвэр шатаж байна. Люблино шатаж байна. Нийслэлийн бүх дөрвөн нисэх буудал хаагдсан. Энэ бол санамсаргүй зүйл биш. Энэ нь Украин дайныг Оросын гүнд хүргэж чадна гэдгээ анх удаа ноцтойгоор харуулж буй хэрэг юм. Өнөөдрийн дронууд удаан байсан. Дараагийнх нь илүү хурдан байна. Дараагийнх нь илүү нарийвчлалтай байна. Украин аль хэдийн өөрийн далавчит пуужин болон баллистик пуужингийн хөгжүүлэлттэй болсон. Өчигдөр боломжгүй мэт санагдаж байсан зүйл өнөөдөр бодит байдал болжээ. Та нар Москва дээгүүрх дохиолол, утаанд цочирдож байгаа энэ үед Херсон, Сумы, Харьков, Одесса, Киевийн хүмүүс таван жилийн турш ийм нөхцөлд амьдарч байна. Эвдэрч сүйдсэн гэр орон, байнгын цохилт, тасралтгүй айдас. Би агаарын түгшүүрийн дохио хэзээ ч дуугардаггүй байсан Москваг мэднэ. Харин одоо та нар тэдний өдөр бүр мэдэрдэг зүйлийн өчүүхэн хэсгийг ч болов өөрсдөө мэдэрлээ. Бүх хариуцлага Владимир Путин болон түүний дэглэмд ногдоно. Өдөр бүр үзэн ядалтыг өдөөж байдаг суртал ухуулагчдад ч мөн адил. Бас энэ дайныг дэмждэг эсвэл дуугүй өнгөрөөдөг сая сая оросуудад ч хамаатай. Орос энэ дайныг эхлүүлсэн. Тиймээс өнөөдөр Орос руу нисэж буй бүхэн тэр сонголтын шууд үр дагавар юм. Хэрэв Путин дайныг зогсоох тушаал өгвөл тэр өдөртөө л дайн дуусна. Зеленский гал зогсоох санал олон удаа тавьсан. Гэвч хариу ирээгүй. Тийм тушаал гарах хүртэл Орос дахь цохилтууд улам ширүүсэх болно. Энэ бол өшөө авалт биш. Энэ бол өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон хамгаалалт юм. Украин энэ дайныг хүсээгүй. Тэд зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх цаг болсон!”

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

10,777 次观看 • 2 个月前

Нөгөө амь аварсан ГрандМед эмнэлэгийн эмч нар, алангаа алдсан Бумрунградын тухай дэлгэрэнгүй ярьчихлаа, Олон хүн ихээр асуусан учир яриа өглөө. Хүнд хэрэг болох болтугай! Энэ оны 1 сарын 8нд Тайландын Бумрунград эмнэлгээс үхдэгтээ тулаад эх орондоо, ГрандМед эмнэлэгт хүргэгдэж ирж байсан саяхан мэт. Ирсэн даруйд Л.Амгалан, Л.Мишигдорж, Ч.Булган эмч нар бүтэн 6 цагийн туршид мэс засал хийж үхлийн аюулаас аварсан бол өнөөдөр сүүлийн хагалгааг мөн амжилттай дуусгалаа. Одоо тэр тэнэдэг ажлаа хий гэнэ, салхи агаартаа урт удаан жаргаарай гэнэ. Талархаад баршгүй. Хүн өвчин зовлонг нуудаг, дэндүү хувийн асуудал. Надад ч тэр дуугаа өнгөрөх хүсэл бас байсан. Хэрэв тэгсэн бол энэ сайхан хүмүүст Монгол даяар баярлалаа гэдгээ хашхирч чадахгүй байсан учир нийтэд нээлттэй байсан. Бас дэлхийн тэргүүлэх Бумрунград эмнэлэг хариуцлага алддаг юм байна шүү гэдгийг, Монголын эмч нарын чаддагийг тэд чадахгүй байна шүү гэдгийг хүмүүст хэлье гэж хүссэн юм. Арваад хоног сэхээн амьдруулах тасагт, энгийн палатанд хэд ч хоносон юм, хэдэн ч удаа хэвтэв. Бүтэн 6 сар ГрандМед эмнэлгийн эмч, сувилагч, үйлчилгээний гээд нийт ажилтнуудтай хамт тэмцэж сая дуусч байна, урт удаан жаргалтай сайхан тэнээрэй гэж эмч нараараа ерөөлгөж зогсоно. Та бүгддээ, ГрандМед эмнэлгийн нийт хамт олонд маш их баярлалаа!

Мөнхчулууны Зоригт

44,491 次观看 • 3 年前

Балбын Жензи нарыг сэрээсэн дунд сургуулийн сурагч хүү Авишкар Раутын илтгэлийг сонсоод орчуулмаар санагдаад орчуулчихлаа👇🏻 Балба, Монгол 2-ын улс төрийн нөхцөл байдал, засаглалын хэлбэр гээд бүх зүйлс нь өөр лдөө. Гэхдээ бншдээ, улс төрчид минь залуучуудаар дүүрэн залуу үе ихтэй нийгэм ямар хүчтэй болохыг сайн харж. Монголын нийт хүн ам 3,544,835 байгаагаас 39 хүртэлх насны залуучууд 2,412,440 байна. Энэ нь нийт хүн амын ойролцоогоор 68.1% юм. Залуучуудын нийгэмд амьдарч байж залуучуудаа басаж доромжлохоо хаа хаанаа больчих л хэрэгтэй. УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл. Та нар үнэтэй машин унаж, тансаг хороололд амьдарч, брэнд өмсөж зүүж, тэрбумаар хэмжигдэх хэмжээний орлоготой байх ёсгүй. Баян тансаг амьдармаар байгаа бол улс төрөөс холд, бизнесээ хийгээд мөрөөрөө амьдар. Нэг л өдөр 68.1 хувийг эзэлж буй залуучууд чинь тэсэрч мэднэ шүү. Ер нь намууд анхаарахад гэмгүй. Мэдээж өмнөх бүх үеийн алдаа завхрал авилгын сүлжээг одоо бга улс төрчдөд тохох утгагүй лдээ. Гэхдээ засаж сайжруулахгүй хоорондоо зодолдож, эрх мэдлээ булаацалдсаар бга та нарын тэнэглэлээс болж улс чинь өөдлөхгүй бн. Ер нь эх орноо бод, улсаа бод, залуу үеийнхнээр дүүрэн нийгэм бүтээчихсэн амьдарч бгаагаа сана. За тгд ухаалаг улс төрчид нь ойлгоод улсынхаа төлөө зүтгээд бгаарай даа😂😘

Ариунтуяа⚖️🇲🇳

31,448 次观看 • 11 个月前

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Онцгой байдлын албыг төрийн цэргийн байгууллага болгож хувиргасан нь хамгийн том алдаа. Үр ашиггүй зардал маш их байгаа. Байгалийн болон техникийн гаралтай гамшиг ослын үед ашиглагдах хувцас, хэрэгслээ авч чадахгүй байгаа мөртлөө бүгд цэргийн хувцас өмсөөд гүйгээд байна. Хамаг төсөв нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийхрэлд нь зарлага болж гарч байна. Гэтэл онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулаас хамгаалж ажилладаг байгууллага. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Хэрвээ дадлагажихтай холбоотой төсвийг механикаар хасчих юм бол одоо байгаа муу нөхцөл байдал цаашид бүүр л муудна. Та бүхэн мэдэж байгаа. Газ дэлбэрэхэд газтай яаж харьцах тухай мэдлэг, туршлага байхгүй байсан шүү дээ. Энэ чиглэл рүү сайн анхаарах хэрэгтэй!

inews.mn

19,466 次观看 • 1 年前

Сайн байна уу, Сараа эгчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очсон 20 хүнийх нь 2 нь бид байнаа. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж, шүтэж, дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гараад явсан даа😅. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил, найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа, яагаад вэ гэвэл: 2016 онд тоглохдоо, CD авсан үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгнө, хамт зураг авхуулна гэж хэлсэн боловч, тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарласнаа дараагийн тоглолтондоо яарч байна гээд бас л зугтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэнийн ёсоор худалдаж авсан, мэдээж гарын үсэггүй CD нь байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихаад дараа нь зугтаасан юм байна😅 Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу management - г Гэрэлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг Torent буюу Учрал гэдэг залуу бүсгүй, түүний нагац эгч Өлзийжаргал нар хариуцаж, заалны төлбөрийг урьдчилж, өөрсдөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзийжаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нугасны өвчнөөс болж тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ 2 эмэгтэй маань, дүү нь тэргэнцэртэй эгчийгээ түрээд арын өрөө рүү ороод, "та явах гэж байгаа бол ядахдаа энд цугласан хүмүүстээ учир байдлаа хэлээд, яваач" гэж гуйгаад дийлээгүй. Учрал нь " та ядахдаа 5 дуу дуулаад өгчихөөч" гэж гуйгаад бүүр буруутаад, уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгээд л "Зууны манлай, гавьяат дуучин" маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гэгээн дүрийг нь харах байж гэж одоо ч харамссаар л... 🤣 Явсных нь дараа бид 20 этгээд, их л сонин хаягдсан мэдрэмж аваад, жоохон гайхаж 1 ширээн дээрээ бөөгнөрч суулаа. Сараа эгч өөрөө микрофонтой байдаг болохоор, заалнаас микрофон аваагүй байсан юм байна лээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн болотой, микрофон авчирч өгөөд, биднийг караокэ дуулахыг санал болголоо. Security-н 2 залуу бидэнд 2 уут чипс авчирч өглөө. (их л өрөвдсөн байх даа🤣🤣🤣) Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан Учрал гэдэг бүсгүй дуучны оронд, биднээс удаа дараалан уучлалт гуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноосоо арай гарсан бид 20 этгээд микрофооноо барьж караокэ дууллаа, өөрсдөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараа эгчийн дуунаас тавиагүй ээ🤣🤣🤣. Бид 2-н хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм даа. Та минь гологдсон 20 хүнийхээ билетийн буцаалт болон, хамгийн гол нь тэргэнцэртэйгээ таны араас гүйцэх ямар ч боломжгүй иргэн М. Өлзийжаргалын заалны урьдчилгааг төлсөн төлбөр хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байгаа шүү. Хүндэтгэсэн, Ц. Уянгаа

Оюуннар☀️

37,562 次观看 • 1 年前