Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Туул гол дагуу үнэтэй орон сууц барихад тэмцэхгүй, та нар хаана бсан юм бэ? 🤔

18,700 görüntüleme • 6 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

Хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлье гэдэг дээр манайхан шууд орон сууц бариад оруулаач гэдэг. Бид сүүлийн 30 жилийн хугацаанд төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжаа нэмэгдүүлэх чиглэлд ажил хийхгүй гараа хумиад суучихсан улс. Харин өнгөрсөн жил хот эрчим хүчний эх үүсвэрээ боломжит хувилбараар нэмье, гэрэл чийдэнгээ унтраадаг нийслэл байж таарахгүй гээд 200 МВт-р эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Бид хотынхоо зүүн, баруун, хойд захын гэр хорооллоо орон сууцжуулж, агаар, хөрсний бохирдлын асуудлаа шийдэх чиглэлд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөнгө төгрөг байхгүй гээд зүгээр суугаагүй. Ирэх 6 сард Улаанбаатар хотод 2000 орчим орон сууцны төсөлд улсын комисс ажиллаж, ашиглалтад оруулна. Тухайлбал, Ногоон нуурын гэгдэх 1008 айлын орон сууц, Шар хаданд хэрэгжиж буй 414 айлын орон сууц, Баянхошууны 414 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн хамгийн том төсөл болох Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдах 10 гаруй мянган айлын орон сууцны төслийн тендерийг олон улсын нээлттэй зарласан. Түүнчлэн Баянголын ам буюу Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах зам дагуу 2008 айлын орон сууцны төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Ханын материалд 725 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй ногоон орон сууцны төсөл Баянхошуу дэд төв дээр 4000 айлын орон сууц болж өргөжиж байгааг энэ ташрамд дуулгая. Энэ мэт хотын утааны гол цэг болсон хэсгүүдэд орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид өнгөрсөн 30 жилийнхээ алдаатай төлөвлөлтийн зовлонг өнөөдөр хэн хүнгүй л амсаж байна. Энэ бүх асуудлыг алга урвуулахын төдийд шийдэх эдийн засгийн болоод цаг хугацаа, хүний нөөцийн чадамж байхгүй. Гэхдээ бид зүгээр суухгүй шат дараатай ажлуудыг хийж байгаа гэдгийг хэлье.

Х.Нямбаатар

17,922 görüntüleme • 1 yıl önce