Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Улсын нийслэлийн төв талбайд байрлах усан оргилуур УСГҮЙ байна.

16,163 просмотров • 3 месяцев назад •via X (Twitter)

Комментарии: 0

Нет доступных комментариев

Здесь появятся комментарии из оригинального поста

Похожие видео

Өдгөө хүртэл дэлхийн 46 улс орноор, 100 гаруй хот тосгодоор хөндлөн гулд явж үзлээ. Тоймловол: Хамгийн хямд олон улсын сайн боловсрол үнэгүй авах газар GERMANY 🇩🇪 Хамгийн бохир, бид ямар азтайг мэдрүүлсэн улс BANGLADESH 🇧🇩 INDIA 🇮🇳 Хамгийн заваан, халуун, ядуу, алхам тутамдаа чамайг шулах гэж чичрэх, чамайг мөнгө л гэж харах, тэгснээ дотоод кастын асар баян vs үгээгүй ядуугийн систем ямар байдгийг олж харъя гэвэл INDIA 🇮🇳 Хамгийн хямд, сайхан байгаль өндөр ууланд авирах дуртай бол NEPAL 🇳🇵 SWITZERLAND 🇨🇭 FRANCE 🇫🇷 ITALY 🇮🇹 Хамгийн өртөг өндөртэй ICELAND 🇮🇸 ENGLAND 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Дайраад өнгөрөхөд хөөрхөн, 4-5 хоноход гэмгүй нь SERBIA 🇷🇸 PORTUGAL 🇵🇹 SOUTH AFRICA 🇿🇦 Хамгийн төсөөллөөс өөр сонин ихтэй гэвэл BELGIUM 🇧🇪, THE NETHERLANDS 🇳🇱 FRANCE 🇫🇷 JAPAN Үлгэрийн мэт эртний ертөнцөд орсон мэт мэдрэмж авъя гэвэл CAMBODIA 🇰🇭 SWITZERLAND 🇨🇭 GREECE 🇬🇷 NEW ZEALAND 🇳🇿 ICELAND 🇮🇸 AUSTRIA 🇦🇹 Аялж үзэх харах юмгүй ч хамаагүй мөрийтэй тоглоомд л дуртай бол MACAU 🇲🇴 Наймаа бизнес хийе эхлүүлье гэвэл GUANGZHOU, CHINA 🇨🇳 Хамгийн үнэтэй зочид буудалтай HONG KONG 🇭🇰 ICELAND 🇮🇸 Монгол л биш бол онцгүй байсан ч хамаагүй гэж бодвол TURKEY 🇹🇷 LAOS 🇱🇦 Виз энэ тэр гэж цаг сүртэй үрэхгүй, хэцүү бэрхийг үзэж европ соёлыг дунд нь орж үзэж хар шар хамаагүй олуулаа нэг гэрт чихэлдэж амьдарч чадна гэвэл IRELAND 🇮🇪 CZECH 🇨🇿 POLAND 🇵🇱 Хамгийн дотор давчдуулам, гудамд нь тайван суучихаж ч болохгүй урдуур хойгуур харх, мотоциклтэй хүмүүс давхих VIETNAM 🇻🇳 INDIA 🇮🇳 Хамгийн романтик сайхан далайтай гэвэл MALDIVIA, GREECE 🇬🇷 PORTUGAL 🇵🇹 SPAIN 🇪🇸 Хүн алттай баян ч гэлээ халуун бас усгүй бол хэн ч биш гэдгийг ойлгуулсан UNITED ARABIAN EMIRATES Хамгийн тайван цэмцгэр нь SCOTLAND, LUXEMBOURG 🇱🇺 BELGIUM 🇧🇪 JAPAN TAIWAN 🇹🇼 Олон улсын бизнесийг тогоон дотор орж харъя, улс орноо яаж хөгжүүлдгийг мэдэрье гэвэл SINGAPORE 🇸🇬 SWITZERLAND 🇨🇭 BELGIUM 🇧🇪 Аялал жуулчлалаас яаж мөнгө олдгийг харья гэвэл THAILAND 🇹🇭 GREECE 🇬🇷 ITALY 🇮🇹 SPAIN 🇪🇸 PORTUGAL 🇵🇹 Хамгийн тайван уйтгартай нь SWEDEN 🇸🇪 LUXEMBOURG 🇱🇺 Айлын хүүхдүүд усан дээр яаж зам гүүр тавьдгийг харья гэвэл MACAU 🇲🇴 CHINA 🇨🇳 USA 🇺🇸 Хамгийн бэст дажгүй, бүх юм тэнцүүхэн, амьдарлаа хэнийг ч царай алдахгүй өөрөө хичээж босгоё, мөнгө хураая гэвэл SOUTH KOREA 🇰🇷 CANADA 🇨🇦 SWITZERLAND 🇨🇭 Овоо хэдэн зоостой, нэг хөлөө олчихсон байхад бүхнийг хийх боломжтой нь MONGOLIA 🇲🇳 байна даа. Муухай улс гэж хаа ч байхгүй ээ, бүх л улс тэр л ард түмэндээ сайхан. ХАРИН муухай амьдруулдаг улс төр, төр засаг л гэж байгаа. Суурьшиж сурч ажиллаж амьдрахад өгөөж дэвшил хэр боломжтой гэдгээрээ л бүх улс орон өөр өөр юм даа ...

🇲🇳 Nomadic_life_style 🇲🇳

12,253 просмотров • 4 месяцев назад

Тэрбумтан Илон Маск долоодугаар сарын 1-нд X платформоороо дамжуулан 11 аудио ном санал болголоо. Тэдгээр номын нэг нь түүхч Жэк Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном байв. 2004 онд анх хэвлэгдсэн жилээ “New York Times” сонины бэстсэллэрийн жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн энэ ном тус сонины 2014 оны шилдэг цахим номын 6 дугаарт шалгарч байв. Мөн аudible.com-ын 2011 оны шилдэг аудио номоор шалгарсан. CNN мөн 2011 онд уг номыг Долоо хоногийн шилдэг номоор шалгаруулж байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ ном гадаадын 21 хэлээр орчуулагдан гарсан юм. Ж.Уэтерфорд номынхоо борлуулалтыг эхлүүлэхдээ өөрийн найз, залуу лам Батсайханаар өдөр судар үзүүлж товлоод яг тэр өдрөө худалдаанд гаргаж байв. И.Маскийн өмнө Английн хөлбөмбөгийн дэд лигийн “Bristol Rovers” багийн дасгалжуулагч Жои Бартон хоёр ч удаа энэ номыг уншсанаар дэлхийн түүхэнд хорхойсох болсноо хэвлэлд ярьсан байдаг. Чингис хаан, Их Монгол улсын сэдвээр хэд хэдэн ном бичиж манай түүхийг дэлхий дахинаа таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Ж.Уэтерфорд 2022 онд Чингисийн одонгоор шагнуулсан юм. Түүний ээлжит ном, Их Юань улсын хаан Хубилайн тухай “The Emperor of the Seas: Khublai Khan and the Making of China” ирэх аравдугаар сард худалдаанд гарна. И.Маск үүнээс гадна 10 ном санал болгосон нь: Уиль Дюрант, Ариэл Дюрант нарын бичсэн “The Story of Civilization”, “Penguin” хэвлэлийн газрын “The Iliad”, Фрэдрих Хэйкийн “The Road to Serfdom”, Уильям Манчэстэрийн “American Caesar”, Дэвид Кушнэрийн “Masters of Doom”, Адам Түүзийн “The Wages of Destruction”, Эрнст Жангэрийн “The Storm of Steel”, Барбара Тучмэний “The Guns of August”, Юлий Цезарийн “The Gallic Wars”, Уильям Болито Райллийн “Twelve Against the Gods” байна. Тэрбээр өнгөрөгч сард Дэн Кэрлиний “Hardcore History”, түүхийн “Explorers Podcast”, “The Аge of Napoleon” подкастыг сонсохыг санал болгосон билээ.

Badral Badral

17,961 просмотров • 2 лет назад