Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Унадаг дугуйны урд дугуй ороход л аваад шидчихнэ дээ. Яаралтай янзлаасай.

12,271 просмотров • 1 месяц назад •via X (Twitter)

Комментарии: 0

Нет доступных комментариев

Здесь появятся комментарии из оригинального поста

Похожие видео

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 просмотров • 1 год назад

Оземпик тариа нь Тураах эм биш, сахарын өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг тариа юм бн!👇🏻😡. Хэвийн хүн хэрэглэвэл хурдан хугацаанд жин хасах боломжтой хэдий ч ходоод, бөөр дотор эрхтний үйл ажиллагааг зогсоодог гсн мэдээллүүд явж бн. Оземпик тариаг биш эмийг нь ууж хурдан хугацаанд турсан Hollywood-ийн алдартнууд зовлонг нь мэдээд татгалзаарай гд өөрсдөө уриалж сэрэмжүүлж 2023 онд бөөн л юм болцгоож! Гэтэл энд нэг муу шуналтай хөгийн Монгол хүүхэн бүр тариаг нь тураадаг тариа гд ийм бичлэг хийгээд бх юм. Ингэж нэгнээ хорлох гэж дээ!!!! Иймэрхүү хууль бус эм тариаг дур мэдэн гар дээрээс борлуулж бга бол нэн яаралтай хариуцлага тооцох ёстой шүү!!! Эмч нар маань бас сайн анхааруулж иймэрхүү хүмүүстэй тэмцэж бхгүй бол мэдлэггүй иргэд турна гд эрүүл мэндээ хохироож мэдэхээр л юм бн!!! ЦЕГ Эрүүл мэндийн яам /Ministry of Health/

Ариунтуяа⚖️🇲🇳

37,113 просмотров • 2 лет назад