Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Усны газрын дарга З.Батбаяр: Миний хүүхэд байхад морьтой хүн гаталж чаддаггүй байсан Туул гол өнөөдөр хоёр ч газарт тасарч, өвдөг хүрэхгүй усаар гаталдаг болсон байна. Саяхан орсон хур тунадас бага зэрэг сэргээсэн ч уур амьсгалын өөрчлөлт, бохирдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр голын ирээдүй маш аюултай нөхцөлд байна.

13,747 görüntüleme • 4 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан: "Дэлхийн цаг уурын байгууллагын зүүн Азийн Токиод болсон хурлаас гарсан зөвлөмжид энэ бүс нутагт цаг уурын өөрчлөлт 2023, 2024 онуудад сүүлийн 30 жилийн олон жилийн дунджаас тодорхой үзүүлэлтүүдээр маш онцлог үзэгдлүүд ажиглагдаж байгааг дурдсан. Тухайлбал МУ-ын нутгийн зүүн хэсгээр буюу Улаанбаатар хот орчмоор агаарын температур дээш доошоо огцом хэлбэлзэлтэй, дулаан улиралдаа 15-20 градусаар илүү, хүйтэн улиралдаа мөн адил -10 -15 градусаар хүйтэрч байгаа. Мөн 2023-2024 шилжих өвөл өмнөх 30 жилийн дунжаас 100%-120% илүү хур тунадас буусан. Мөн -20 -23 хэмийн дундажтай байсан зарим хэсэгт 2-3 өдрийн дотор -50 градус хүртэл хүйтэрсэн үзэгдлүүд ажиглагдсан байна. 2023 оны 7, 8-р саруудад хур тунадас багатай, нутгийн зүүн хэсгийн ихэнх хэсгээр гандуу байдалтай байсан ч үерийн усны гамшигт хүргэх хэмжээний аадар борооны төрөл олон давтамжтай болсон. Дүгнэж хэлэхэд зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэрч байгаа агаарын температурын огцом хэлбэлзэл нь цасны бүрхүүл их хэмжээгээр тогтсон энэ жил шар усны үер болох өндөр магадлалтай байна." Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна.

Х.Нямбаатар

39,491 görüntüleme • 2 yıl önce