Loading video...
Video Failed to Load
Хиисэн шиг хиижээ 👍 Би чадна чуудаа 👇
10,923 views • 1 year ago •via X (Twitter)
9 Comments

бид нар хийж чадахгүй дээ биш ээ, систем нь асуудалтай бн л даа, тендер авах гж авлига өгнө, авчихаад авлига өгнө, хүлээлцэх гэж авлига, ямар ашгаараа чанар сайтай гоё юм хийхэв дээ, таарсан юмнууд л тендерээ авна

I'm Chiitan Japanese crazy mascot☺️Chiitan loves death metal💀💕

Хийсэн хүндээ шавхруу өгөхөөр хэн сэтгэл гаргах вэ дээ

Энэлдээ

Тиим байна

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС АНХ УДАА МӨНГӨН ГЭРЭГЭ ОЛДЛОО 🪙 🏔️ Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон юм. 🧭🧑🌾📜 Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монгол эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа бөгөөд бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” гэх, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. 🏛️📖 Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д нийт 3 ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна. 🌏🔬 Соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна. 🇲🇳💫

Мэдлэг боловсролтой залуус олон. Зарим нь уулзаж ярилцъя гэхэд нь боломж гарган уулздаг (дал хүрч яваа хүний хамгийн харам юм бол цаг зав маань). Гэтэл гуйж ирчихээд, ярилцаж суухдаа гар утсаа байнга оролдоод байх юм. Амин чухал мэдээ хүлээж байна уу гэхээр үгүй гэхэд нь урам хугарч, ярилцах хүсэл сонирхол арилна. Утас нь тийм чухал бол манийн цагийг хороох хэрэг юун...

Сүүлийн 3 жил бүх аймгаар явав. Хөгжлөөр нь би ингэж жагсаалаа. Миний л харсан өнцөг шүү. Гэхдээ нээх хол зөркү бхоо. Хөдөө нүүх бодолтой хүмүүст сонголт хийхэд дөхөм болох бх. 1. Дорнод Эрчим хүчээ шийдцэн. Олон том үйлдвэртэй. 4 боомтоор 2 улс руу гардаг. Хүн ам ихтэй тул үйлчилгээний газрууд орлого сайтай. Хөдөөдөө зуны халуунд хоргодох газар тиймэрхүү. 2. Өмнөговь Уул уурхайн хаялга. Нэг гэм нь юмны үнэ аймаар өндөр. Идэх мах олдку Дундговиос махаа татдаг. Цөлжилт л санаа зовоож бгаа. 3. Баян-Өлгий Хилийн давуу талаа ашигладаг. Юмны үнэ хамгийн хямд аймаг. Аялал жуулчлалаар цөм хийдэг. Хот доторх хогоо шийдэж чадку бгаа газар даа. 4. Ховд Баруун 5 аймгийнхаа голд болохоор газарзүйн хувьд гоё. Үүнийгээ дагаад хөл хөдөлгөөн ихтэй. Амьдрал үнэхээр язганадаг шүү. Эмнэлгийн тал дээр асуудал их. 5. Хөвсгөл Аймгийн төв нь эмх цэгцтэй, цэвэрхэн. Хөдөө сумд нь бусад аймгийг бодвол хоорондоо нэлээн ялгаатай, өөр өөрийн онцлогтой. Өрх бүр үйлдвэрлэгч гэсэн үг энд л утгаа олдог. Аялал жуулчлалын нэг том бүс. Гэхдээ олон жил боллоо, үүндээ зориулаад дорвитой юм хийхгүй л бгаам даа. 6. Баянхонгор Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр сайн. Баруун аймгуудын дайрч өнгөрдөг газар болохоор байрлал гоё. Үүнийгээ ч сайн ашигладаг. Хамгийн гоё буудлууд, хоолны газрууд энд л бий. Аймгийн төвийн утаа нь бүх аймаг дунд манлайлна. Хангай говь хосолсон гоё байгальтай. 7. Архангай Гайхалтай ажилсаг. Монголын цагаан идээний талыг ганцхан энд хийдэг. Аялал жуулчлалаар ч сайн мөнгө олдог. Гэхдээ аймгаа томруулж чадку л байгаам даа. Цэнхэр, Ихтамир сумдыг өөртөө нэгтгээд Цэцэрлэгийг томруулах хэрэгтэй. Тэгвэл хотоос маш их нүүдэл тийш хийгдэнэ. Дамжин өнгөрөх аймгууд их, үүнийгээ сайн ашигладаг. 8. Увс Уг нь жагсаалтын топ 5-д орох ёстой. Гэвч очоод хоний гэхэд үнэндээ ганц топ буудал байхгүй. Үзвэр үйлчилгээ, хоолны газрууд ч маш муу. Гэхдээ хүмүүс нь бол шүтмээр дайчин. Ийм ард түмнийг зөв залж чадвал уулыг нураана. Өвөлдөө аймаар хүйтэн, зундаа онцгой халуун. Мах нь янзын амттай. Зундаа жуулчлалаар давгүй мөнгө олчдог гэхдээ тувачууд л бүх буудлыг нь дүүргэж гайгүй худалдан авалт хийж бдаг. Илүү сайжруулах хэрэгтэй дээ. 9. Өвөрхангай Аймгийн төвөөсөө илүү Хархорин нь хөдөлгөөн их. Ер нь яваандаа Архангайтай нэгтгээд Хархориныг төв болгох хэрэгтэй дээ. Аялал жуулчалаа сайн хөгжүүлж чадку л бгаам даа. Баян-Өлгий, Хөвсгөл, Увс, Архангай гээд бусад аймаг энэ тал дээр хол илүү. Уг нь байгалийн сайхан үнэхээр бий. Бас хоттой харьцангуй ойр болохоор үйлдвэрлэл муу, хотоос бараа татаж зам зуурын хүмүүст зарж суудаг. 10. Дорноговь Ёстой бор зүрхээрээ яваа аймаг даа. Сайншанд тэдэнд бгаа нь аз. Даанч нөгөө Аж үйлдвэрийн парк нь будаа болсон. Чимээгүй даруухан болгоол бдаг газар. Хамрын хийдээрээ бүх монголчуудыг соронзоддог. Зуны тэр халуун бол тэсэхэд бэрх гэхдээ манайхан юманд дасан зохицоход сайн лда. Очсон хүмүүс нь тэгсгээл болчдог. 11. Хэнтий Жил бүр хамгийн их төсөв авна тэгчээд огт хөгждгүй газар. Хэнтийн ард түмэнд тэр их мөнгө нь наалддаг бол Дорнодоос ч томроод ирэх боломжтой. Даанч тэр их мөнгө хааш ордог нь бүрхэг. Аялал жуулчлалаар асар их мөнгө олох боломжтой ч бүрэн ашиглаж чаддгүй. Гоё махтай, сайхан байгальтай. 12. Сэлэнгэ 2 том боомтын нэг нь бдаг ч аймгийн төв нь энэ олон жил бахь байдгаараа. Хүмүүс нь хил гарч банкаа дүүргээд, хүнсээ татна. Тэгээл болоо. Намартаа бол хамгийн гоё аймаг. Хаа сайгүй тариа шаргалтаал мөн ч гоё шүү. Миний амьдралын 3 жил энэ аймагтай холбогдсон. Даанч иргэд нь зүтгээд байхийн, амьдрал нь бахь байдгаараа. Хувийн хэвшлээ огт дэмжиж чаддгүй газар. 13. Сүхбаатар Алс нутгийн зовлон. Бичигтээр нэг гарна, тэрийгээ сайн ашигладгүй. Хотоос юмаа татаж амьдардаг. Мориор амьдардаг онцлогтой аймаг. Харамсалтай нь эрлийз гарч ирснээр айлуудын амьдрал уналтад орсон. 10 жилийн өмнө морь нь нэг овооны наадамд айрагдаал 5 сая, 10 саяар зарчдаг байв. Хурдны өлгий нутаг ингэж мяарахыг, монгол морьд ингэж үнэгүйдэхийг харах хайран.

Нэг муу орчуулагч гдг үгийг өчнөөн удаа сонслоо. Уучлаарай, би орчуулагч байсан ч бай, байгаагүй ч бай. Монгол хэлээрээ олигтой ярьж чадахгүй байгаа хүмүүсийн хажууд хангалттай чадвартай гэдгээ мэднэ. Орчуулга гэдэг чинь хэн дуртай нь хэдэн үг нийлүүлээд хийчихдэг зүйл биш шүү.
Related Videos
Sensitive content
🔴Сэтгүүлч Т.Шинэбаяр & Соёлын сайд Ч.Номин 2-ын дуэль! Номин надаас ёс зүй нэхэх эрхгүй шүү! Би энэн шиг Татвар төлөгч иргэдийн мөнгөөр Тэрэлжид архидалт зохион байгуулдаггүй! Аав шиг нь сангууудаас мөнгө авдаггүй! Коммунист суртал түгээдэггүй!
Дэнс.мн, Сэтгүүлч Т.Шинэбаяр
34,442 views • 1 year ago
