Loading video...

Video Failed to Load

Go Home

ЧД 6 дугаар хороон дээр ажиллалаа. Орон сууц хоорондох замын орц гарцыг хаасан, нийтийн эзэмшлийн талбайг хааж хашаа, барилга барьсан асуудлууд их байна. Энэ долоо хоногоос дүүргийн хэмжээнд орц гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан хашаа байгууламжуудыг буулгах ажил явна. #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооЦэгцэлье

22,263 views • 1 year ago •via X (Twitter)

11 Comments

Biger Naidan's profile picture
Biger Naidan1 year ago

Дипломатын 95-ын баруун талын явган замын өргөн-Бишрэлт зочид буудлын баруун талын явган хүний замыг харьцуулаад хараарай. Бишрэлтийн Ундармаа 2012-2013 оны орчимд дээрэмдэж авсан. Явган зорчигчийн аюулгүй алхах замын өргөнийг сэргээж өгнө үү.

FANCO's profile picture
FANCO2 years ago

NEW OFFICIAL COLLABORATION ALERT! Get your PERSONALIZED @Godzilla_Toho Japanese hanko stamps at for yourself, friends and family! #fanco #godzilla #GodzillaMinusOne 👉

Сэгсгэрмаа's profile picture
Сэгсгэрмаа1 year ago

9 давхар байрны замыг 2 талд нь чипээр онгойдог хаалт хийгээд бгаа нь зөвшөөрөлтэй юү? машингүй айл чип худалдан авахгүй нь тодорхой тийм болохоор хаалтнаас орц хүртлээ хүнд юм өргөж оруулах хүйтэнд нялх балчир хүүхдүүдээ зөөх гм тохиолдолд шударга бус. машинтай айл давуу эрхтэй!

Хотын иргэн's profile picture
Хотын иргэн1 year ago

Цэцэг төвийн хойд талын орон сууц гэж үеийн үед дархан эрхтэй нэг газар бна, шоронгийн хашаа шиг хашаатай, тэрнийг буулгаарай.

Батсайхан.Б's profile picture
Батсайхан.Б1 year ago

Дөлгөөн нуур хавьд ажиллаж цэгцэлж өгөөрэй, арай л байгаа шүү

Suvdaa_Peace💎's profile picture
Suvdaa_Peace💎1 year ago

Дүүрэг хороод, багийн дарга нараа ажлаа хуваарьлаад эрх мэдлийг нь олгоод, нянбай явж ирсэн бол энэ хот арай ч иймдээ тулахгүй бсан бх. Менежментийн алдаа дутагдал гэж хардагдаа.

Амгаа's profile picture
Амгаа1 year ago

Аж ахуйн нэгжүүдийн кадастрын зургийг одоо эзэмшиж бгаа талбайтай нь тулгаж хараарай. Ялангуяа тусгаарлаад хаалт тавьчихсан төлбөр авдаг зогсоолууд нь ихэнх нь нийтийн эзэмшлийн талбай л бгаа болов уу. Хийж буй ажлыг нь дэмжиж бгаа шүү

betuvshin's profile picture
betuvshin1 year ago

Зөв ажил шүү, цэцэг төвөөс урагшаа тусгай хамгаалалттай хашааг аваад замтай болж болсын, энэ мэт чөлөөлөлт түгжрэл, бухимдлыг багасгахад багагүй нөлөөтэй шүү

ganbaatar khishigsuren's profile picture
ganbaatar khishigsuren1 year ago

Чингэлтэй дүүрэг сайн Засагтай болсон юм байнаа.. Хотын хөгжил хорооноос эхтэй. Хорооны Засаг даргыг дүүргийн дарга томилдог. Дүүргийн даргыг нийслэлийн Засаг шууд томилдог бол иргэдийн амьдралд тустай. Одоо болохоор хорооны Засаг даргаас эхлүүлээд намын сонгуулийн ажилтан нар..

Мишээл's profile picture
Мишээл1 year ago

Чамаас өөр дүүргүүдийн дарга нар яг юу хийдэг бол

Triple A*'s profile picture
Triple A*1 year ago

Хорооны доторх явган зам, нийтийн эзэмшлийг анхаарна уу‼️ хороо цэвэрхэн байхад иргэдийн ухамсар чухал, тэдэнд хандсан ажлууд хийвэл яадын? Төрийн үйлчилгээ авахаар ирэхэд нь мэдээлэх, сануулах, таниулах гм

Related Videos

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 views • 1 year ago

Би нэг зүйлийг ний нуугүй хэлье. Өнгөрсөн 30 жилд хотыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нарын булхай луйврын үр дүнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо ямар ч төлөвлөлт, орц гарцгүй том хотхон, хорооллуудтай болсон. Бид өнөөдөр араас нь сургууль, цэцэрлэг, орц, гарц, хороо, өрхийн эмнэлгийн асуудал шийдэх гээд явж байна. Эдгээрийг барих зураг төсөл, мөнгө хөрөнгө нь байгаад ч өнөөдөр барих газар нь олдохгүйд хүрсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Бид өмнө нь уг хороонд ирж аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд 4200 ам метр газрыг сургуулийн зориулалтаар шилжүүлж авсан. Одоо энэ хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байгуулах газрын хэрэгцээ бас байна. Энэ асуудлаар байгууллагуудтай зөвшилцөж, ирэх жил сургууль болон хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор хамтад нь барихаар ажиллаж байна.

Х.Нямбаатар

36,047 views • 2 years ago