Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Шар үс бостол тоглож байна шд🔥😻 Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнийн хүү Гансүлд “Ж.Чулууны нэрэмжит залуу хөгжимчдийн олон улсын уралдааны 1-р байрны эзэн" болжээ👏🏻

11,458 görüntüleme • 5 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

Амралтын өдрийн мэнд ээ🌝 Лхагвасүрэнгийн бүтэн бичлэг нь гэнэ. Сору; Австралийн Сидней хотын Pitt St Mall гудамжаар явж байх үед санаандгүй байдлаар хийгдсэн бичлэг билээ. "Харанга" хамтлагийн дуучин Лхагвасүрэн ах хэлэхдээ: "Энэ хүү үнэхээр сайн тоголдог хүү байна. Энхманлай ахыг нь санагдуулчихлаа” хэмээн ярьж байв. Тухайн үед гитарчин залуу алдарт "Queen" хамтлагийн Bohemian Rhapsody дууны аяыг тоглож байсан юм. Уг дууг ямар ч микрофонгуйгээр аялахад гудамж даяараа анхаарлаа Лхагвасүрэн ах руу хандуулж, гитарчин залуу мөн түүний хэв маяг, имидж, хоолойн чадлыг мэдэрч дуучин хүн гэдгийг шууд ойлгон микрофон өгч дуулуулахыг хүсэв. Эхний үед Лхагвасүрэн маань санаа нь зовнин татгалзсан боловч дахин санал тавихад, үнэхээр сайн гитар тоглодог залууг хүндэтгээд мөн анд нөхөр Энхманлай найзыгаа дурсаж дуулахыг зөвшөөрсөн юм бна.

Zuljargal 🌏

16,805 görüntüleme • 9 ay önce

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгуулах шаардлагатай төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн дэд бүтцийн гол төслүүдийнхээ талаар танилцууллаа. Тодруулбал: Олон жил ярьсан Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8-р сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байнө. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдийг гаргууллаа. Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна. Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Х.Нямбаатар

26,509 görüntüleme • 2 yıl önce