Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Шинжааны Алтайн нурууны Хом тосгонд нутгийн монгол хүнтэй уулзаж эргэн тойрны уул, усны нэрийг асууж мэдлээ. Уулс бүгд хятадаар нэрлэгдсэн байгаа ч нутгийн монголчууд уул усаа монголоор нэрлэж, уул овоогоо одоо ч тахидаг юм байна. Орой дээрээ овоотой уулс олон байна.

16,401 Aufrufe • vor 6 Monaten •via X (Twitter)

9 Kommentare

Profilbild von А.Таргудай
А.Таргудайvor 6 Monaten

Хан тэнгэр хайрханд нөгөө талаас нь 2 удаа бараалж бсн. Шинжаан талаас нь нэг харчих юмсан.

Profilbild von Möngke
Möngkevor 6 Monaten

@dolguun Пөөх эднүүс монгол хэл бас мэддэг юм байна. Оросын тувачууд ор тас мартсан, урдуураа сүүлд Молотовын үед авсан нутгийнхан л монгол хэлтэйгээ байх шиг.

Profilbild von thru my eyes...
thru my eyes...vor 6 Monaten

5,10 dollar өгвүү. Өгөөрэй. Хүний нутагт.

Profilbild von Bayra Bayra
Bayra Bayravor 6 Monaten

Хом бол Урианхайн нутаг

Profilbild von Aldarkhishig Sukhee
Aldarkhishig Sukheevor 6 Monaten

Мончог Урианхайн хошуу байсан юм билээ. Урианхайчууд байна лээ. Мөнхбат гэдэг хүнтэй уулзсан.

Profilbild von Thе Мooṉ̲ᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠ
Thе Мooṉ̲ᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠvor 6 Monaten

@Tatarmai Шинжан ороход тусгай зөвшөөрөл авдаг уу?

Profilbild von Aldarkhishig Sukhee
Aldarkhishig Sukheevor 6 Monaten

@Tatarmai Зөвшөөрөл аваагүй ээ. Янз бүрийн бичиг баримт шаардаагүй ээ.

Profilbild von Onon Dashdorj
Onon Dashdorjvor 6 Monaten

@ChinzillaMon Хандлага гоё харагдахгүй байна шүү! Хүн танилцуулаад байгаа юм уу гэмт этгээдийг заагаад байгаа юм уу.

Profilbild von 牛天天
牛天天vor 6 Monaten

别瞎编,人类是有地图的,新疆山脉的名字从来没有改过,抹黑中国先买智商,脑残。

Ähnliche Videos

БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД НУУРАА , ХУДГАА , ОВООГОО, ОВООЛГОО Ч АВНА Төгрөг нуур, Ухаа худаг... Баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль өөрөө бүтээсэн. Энэ бол Монгол түмнийг идэх хоол, өмсөх хувцастай байлгаж хэнээс ч дутахгүй хангалуун амьдруулах үндэсний баялаг. Надад уул уурхайн салбарт ашиг сонирхол огтхон ч байхгүй. Тийм учраас Ард түмний баялгаа хамгаалж, үр өгөөжийг нь хүртээх Үндэсний баялгийн санг амилуулахаар ажиллаж байна. Энд аль нам, хэн гэдэг улс төрч байх нь хамаагүй. Айхгүй, агшихгүй. Дайрч дарамталлаа гээд ухархгүй, няцахгүй. Үнэний талд зогсож байгаа учир итгэл дүүрэн байна. АТГ, прокурор, цагдаагийн хамтарсан баг Төгрөг нуурын баримтуудыг шалгаж байгаа. Монголчуудын баялгаар муур хулгана болж, боломжоор нь бөмбөг шиг наадаж байгаа бол Монголын хууль дуудах нь зүй ёсны хэрэг юм.

Uchral Nyam-Osor

23,970 Aufrufe • vor 1 Jahr

30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газараа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. 👇 Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барьхаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барьна. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз. Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү.

Х.Нямбаатар

96,512 Aufrufe • vor 2 Jahren