Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Шүүн тунгаах цаг нь болсоон💧 Жагсахаас өөр арга үлдсэнгүй🙏

14,337 Aufrufe • vor 10 Monaten •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Б.Энхбаяр: Төсөв дагуулж оруулж ирсэн Тендерийн хуулийн өөрчлөлтийг буцааж, бие даасан байдлаар тусад нь нухацтай хэлэлцэх дараахь үндэслэл байна. Нэг. “Засгийн газар шаардлагатай гэж үзвэл… тендерийн хууль үйлчлэхгүй.” гэдэг зарчим, хууль зүйн техник байж таарахгүй. Засгийн газар өөрөө хуулийг сонгож хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийддэг Үндсэн хуулийн субьект биш. Ийм хуулийн текст хуульч биш хулгайч хүний толгойноос л гарна❗️ Хоёр. Том төслүүдийн тендерүүдийг үнэлэх, шалгаруулах журмыг хуульд нь өөрт нь бичих ёстой болохоос Засгийн газрын гишүүн, сайд тэрийг нь батална гэсэн ерөнхий, тодорхой бус, дур зоргоор, өөр өөрөөр хэрэглэгдэх боломж олгосон хууль байж таарахгүй. Журмуудыг хязгаарлана гэж ярьчихаад журмуудаар том төслүүдийн тендерийг хийнэ гэдэг нь авлига, хулгай болоод л дуусах санаархал❗️ 2024.08.22 23 цаг. УИХ-ын Төсвийн байнгын хороо

Баттөмөрийн ЭНХБАЯР

15,455 Aufrufe • vor 2 Jahren

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.

Uchral Nyam-Osor

61,473 Aufrufe • vor 1 Jahr