Loading video...

Video Failed to Load

Go Home

Э.Бат-Үүл: Туулын хурдны замыг байгуулахаас өөр гарцгүй

14,454 views • 3 months ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

ХУРДНЫ ЗАМАА ХУРДАН БАРИЯ‼️ Улаанбаатар хотын хүн ам 1.8 сая давжээ. 1 саяас дээш хүн амтай бол том хот гэнэ, том хотыг хурдны замгүйгээр төсөөлшгүй‼️ Х.Нямбаатар хотын дарга болоод хотын замыг хуу шинэчилсэн. Туулын хурдны зам ашиглалтад орох нь түүний улс төрийн өрсөлдөгчдийн дургүйг хүргэв бололтой. Сэлбэ голыг муухай болгосон л гэнэ. Сэлбийн эргийг гоё тохижуулаад мөнгөний гарз, нэг зуны хүчтэй үерт сүйрэх нь тодорхой‼️ Туулын бургасыг хядаж, голын ай сав дотор барьсан тансаг орон сууцны зарим оршин суугч дургүйцэх тал бас байх шиг. Хурдны замд ойрхон амьдрах жаргал бус уу⁉️ Нарантуул захын ар талын Нарт, Цагаанхуаран хотхонд би саяхан нэг байр авсан. Хоёр хотхоны дундах хоёр эгнээ зам хэцүүхэн. Цагаанхуаран хотхоны араар бас хоёр эгнээ зам тавигдах сураг гараад энэ хавийнхан бөөн баяр. Туулын бургасны зарим баячууд, энэ хавийн эгэл иргэд бидний хүсэл тэнгэр газар шиг өөр ажээ 🙂 Эх орны бүтээн байгуулалт бүхнийг эсэргүүцэж явцуу ашиг хонжоо хардаг нөгөө хэдийн сэрэл хөдлөх цаг дор ⤵️ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг жинтэй хариу болох биз ээ. 2025.08.12-нд их амралтын үеэр цацагдсан Туулын хурдны замын төсөөлөл бүхий 3 минут хүрэхгүй бичлэг төдийлөн анзаарагдалгүй өнгөрсөнийг энд тавилаа. Хоёр жилийн өмнөөс эхлэн зураг төсөл, төсөв, байгаль орчины үнэлгээ энэ тэр хийгдсэн юм байна. Ажил гүйцэтгэх явцад анхаарах зүйл багагүй гарах нь мэдээж. Туул гол урсдагаараа урсана. Туулын хурдны зам голын хойд далан дагах маягтай, зарим хэсэгтээ гол дээгүүр тавигдана. Дэлхийн том хотууд бүгд голтой. Голын хажуугаар, мөн дээгүүр нь тавьсан хурдны замтай‼️ Туулын хурдны замыг түшиглэн төрөлжсөн зах, худалдааны төвүүд хотын гадна талд гарна. Мөн зүүнээс баруун, баруунаас зүүн тийш хотоор дайран өнгөрөх хөдөлгөөн хурдны зам руу шилжих гээд хэлж баршгүй олон сайн тал байнаа‼️ (Нийтлэлийн сэдэвтэй холбогдох мэдээлэл хайж олоод, коммент хэсэгт оруулая)

Баярсайхан Галигаа

15,311 views • 3 months ago