正在加载视频...

视频加载失败

Эдүгэгээс 112 жилийн өмнө буюу 1913 оны 6 сарын 25-ны өдөр энэхүү бичлэгийг Францын саятан, банкны эзэн, хөрөнгө оруулагч Альберт Каннын гэрэл зурагчин Стефан Пассет хийжээ. Бичлэгний тайлбар:

14,957 次观看 • 1 年前 •via X (Twitter)

5 条评论

The Mongols 的头像
The Mongols1 年前

("Тэнэмэл" лам нарын хийсэн бөхийн үзүүлбэр. Бүргэдийн нислэгийн дуураймал нь ялалтыг бэлэгддэг. Хурдан морины уралдаан, сур харваа нь бөхтэй зэрэгцэн Монголын эр зоригийн гурван спорт юм) гэжээ.

The Mongols 的头像
The Mongols1 年前

Монгол бол бөхийн орон гэдэг нь энэ бичлэгээр нотлогдож байна. Барьцны давуу талтай явсан бөхийг давхар ачих мэхээр давж байна шөрмөстэй эр юм. Олноо өргөгдсөн Монгол улс 1913.06.25 Өргөө хот

Byambaa Davaa 的头像
Byambaa Davaa1 年前

@MunkhchuluunS Энэ одоогийн Эрдэнэдалай

Эрхэмдээ 的头像
Эрхэмдээ1 年前

үзээтэй айн, уярам сайхан юм, зуу гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс

Тогтохгүй салхи❄ 的头像
Тогтохгүй салхи❄1 年前

@serdenemn Монголчууд туранхай байсан нь зундаа цагаан идээ бас морь унахтай их холбоотой байсан байх ?

相关视频

2019 оны 1 сарын сарын 17-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахын тулд зөвхөн нэг хүнд зориулсан, нэг удаа хэрэгжих хуулийн заалтыг оруулж Монголын Парламентын дархлаанд бүдүүлгээр халдсан байдаг. Тухайн үед Оюун-Эрдэнэ болон түүнтэй хамт жагсагсад /шударга тав/ өнгөрсөн 20 жилийн бүх муу муухайг зөвхөн нэг хүнд тохож, М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн огцрохыг шаардан жагсаж байв. М.Энхболдын хувьд гагцхүү хуульд заасан үндэслэлээр огцрох ёстой. МАНАН бүлэглэл гэх эзэн биегүй зүйлийн сүүлчийн бөглөөс гэх үндэслэлээр огцрох ёсгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй хэмээж байв. Эцэст нь арга буюу нэг хүнд зориулсан хуулийн төслийг хүчээр оруулж парламентыг шахаж баталсан. Улмаар 2020 оны 05 сарын 07-ны өдөр дээрх хуулийг хүчингүй болгож УИХ-ын тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Түүнээс хойш “Намайг өндөрөөр үнэлэх хэрэггүй, би Байнгын хорооны ч дарга болохгүй гэж амлаж байсан Оюун-Эрдэнэ Монголын түүхэнд байгаагүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдын албыг хашиж, 8 жилд хийсэн бүтээсэн зүйлгүй байгаагийн гол буруутанаа МАНАН бүлэглэлийн эзэн Элбэгдорж хэмээн цоллож нөгөө л улиг болсон МАНАН мафи, МАНАН дэглэм гэх зүйлээ гарган сүүлчийн бөглөөс М.Энхболд нь Элбэгдоржоор солигдчихсон олны тархийг угааж байна. Цаашид Оюун-Эрдэнэд хэдэн Энхболд, хэдэн Элбэгдорж шиг буруутан хэрэг болохыг бүү мэд!!!

📣Purevdulam Lawyer⚖️

22,842 次观看 • 2 年前

Тэнгэр даатгалын "луйвар" Иргэн Б (эмэгтэй) 2023 оны долдугаар сард Tavan Bogd Motors LLC ХХК-аас цоо шинэ #TOYOTA_LAND_CRUISER_300 маркийн автомашиныг 242,700,000 төгрөгөөр худалдан авчээ. Улмаар уг машинаа 3,397,800 төгрөгийг төлж, 2023 оны долдугаар сарын 20-ны өдөр Тэнгэр даатгалын тээврийн хэрэгслийн даатгалд хамруулан даатгуулж байж. Иргэн Б 2023 оны 11-р сарын 02-ны өдөр хөдөө орон нутаг руу зорчиж явах үедээ үзэгдэх орчин хязгаарлагдмал цасан шуургатай үед бүрэнхийн цагаар мал мөргөсөн осол гаргажээ. Осол гаргасан даруйдаа иргэн Б тээврийн хэрэгслийн даатгалтай тул сэтгэл тайвширч #тэнгэр_даатгал руу холбогдон ослын дуудлага өгч, цагдаагийн байгууллагад дуудлага өгч холбогдох дүгнэлтээ гаргуулж, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 73,661,400 төгрөгийн хохирол тогтоогджээ. Гэтэл Тэнгэр даатгалынхан уг нөхөн олговрыг тэр даруй олгосонгүй. Элдэв янзын худал шалтаг шалтгаан хэлж зөвхөн чатботоор л хариу өгдөг байсан бөгөөд залгахад нь утсаа огт авдаггүй байж. Хохирогч Б аргаа барахдаа тус компанийн байран дээр очиж удаан хөөцөлдсөний эцэст сар гарны дараа буюу 2023 оны 12-р сарын 08-ны өдөр ердөө 29,063,760 төгрөг л авчээ. #тэнгэр_даатгалынхан өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч, даатгуулагчдынхаа хохирлыг ийм багаар нөхөн төлж хохироодог хэрнээ өөрсдийнхөө пэйж хуудсаар дамжуулан хийсэн сурталчилгаандаа "Бид даатгуулагч нартаа нөхөн олговор сайн олгодог. Машинаараа мал мөргөсөн иргэнд 76,000,000 төгрөгийн нөхөн олговор олгосон" хэмээн худал сурталчилгаа явуулж байгааг иргэн Б үзээд үнэхээр цочирдсоноо бидэнд хэллээ. "Хэрвээ та бүхэн ТЭНГЭР ДААТГАЛ-д даатгуулвал өөрсдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаараа хохирох эрсдэлтэй тул уг байгууллагаар хэзээ ч битгий үйлчлүүлээрэй" хэмээн хохирогч Б хэлж байна.

Budragchaa Serdamba

54,520 次观看 • 2 年前

НУУЦ МАТЕРИАЛУУД: ХУДАЛДАГДСАН ХУУЛЬ ХБНГУ-ын хөрөнгө Флориан Фон Тухер Монгол Улсад 4,000,000 еврогийн хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ алдаж хохирсон болохыг Швейцарын олон улсын арбит шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээрээ тогтоожээ. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх нь Арбит шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн "маш гайхалтай" шийдвэрийг 2024 оны нэгдүгээр сарын 08-ндгаргасан байна. Арбитрыншүүхийн шийдвэрийг дэлхийн улс орнууд даган мөрдөж, заавал биелүүлэх үүрэгтэй байдаг аж. Гэтэл Монгол Улсын иргэний шүүх арбитрын шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн үйлдэл нь Монгол Улсын нэр хүндийголон улсад унагах, Монгол Улсыгэдийн засгийн хориг арга хэмжээнд оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, дахин хэзээ ч хөрөнгө оруулалт авахгүй байх олон сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлд оруулсныг Олон улсын хуульчид анхааруулав.

Budragchaa Serdamba

43,602 次观看 • 2 年前