正在加载视频...

视频加载失败

эхчийн зөвлөгөөг дагаж #банзал эрчүүдээс холхон байя гэснээс. банзал уу? багзал биш үү ? гэдгийг нь гаднаас нь хараад яаж мэдэх үү?

10,505 次观看 • 7 个月前 •via X (Twitter)

0 条评论

暂无评论

原始帖子的评论将显示在这里

相关视频

Монгол улсад шатахуун хомсдоод байгаа нь Дундговийн засаг дарга С.Мөнхчулуун Дундговийн замаар жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай холбоотой гэнээ. 🧐 Ийм юманд итгэх эрүүл ухаантай хүн байх уу? Аймгийн ард иргэдийг юу ч мэдэхгүй, мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс гэж доромжилж байгаа хэрэг үү? 1-рт: аймгийн шатахуун түгээх станцуудад 1 төрлийн шатахуун агуулах 20-тонноос дээш багтаамжтай сав байхгүй учир жин тонн хэтрүүлсэн буюу 50000 тонн шатахуун ачсан машин аль нэг ШТС-д шатахуун хүргээд, тал ачаатай цааш явах боломжгүй. Иймд бүгд жин тонндоо тааруулж ачиж ирдэг. Тиймээс жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байх нь шатахуун хомсдохтой ямар ч хамаагүй. 2-рт: Шатахууны хомсдол ганц Дундговь аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд болж байгаа асуудал. Дөнгөж өчигдөрхөн Улаанбаатар хотод шатахууны хомсдол, дараалал үүссэн тухай мэдээллүүд сошиалд гарч эхлэсэн, мөн бусад аймгуудад шатахуун хомсдолтой хэвээр байгаа. Манай аймгийн улсын чанартай замаар зөвхөн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумдын шатахуун болон Өмнөговь аймгийн зарим сумдруу шатахуун тээвэрлэгддэг. Тиймээс шатахууны хомсдол нь жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай ямар ч хамаагүй гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байгаа. Л.Мөнхбаясгалан гишүүн зориудаар улс төржив үү? эсхүл дэргэд нь хамт яваа нөхөд нь буруу ойлголт өгөв үү? Өөрөө иргэдийн адил шатахуунд очерлодог, шатахууны хомсдлыг мэдэрч байгаа хүн бол зөвхөн Дундговийн асуудал биш гэдгийг гадарламаар юм даа.

Самданнямын Мөнхчулуун

24,913 次观看 • 9 个月前

Эхнэртэй болчхоод өөрийнхөө гэр бүлийг тусад нь зохиочхоод, ээж аавыгаа амьдралдаа оролцуулж, ах эгч дүүсийнхээ үгээр үг хийж явдаг хүмүүсээс болж гэр бүлүүдийн нэлээдгүй хэсэг нь салж сарнидаг байхдоо хөөрхий👇🏻😮‍💨 Хятадын богино хэмжээний кино. Үйл явдал нь тун сонирхолтой нэлээдгүй маргааныг дагуулж. Бэр нь санамсаргүйгээр 00-д байхдаа хадам ээжийгээ гаднаас хоол авч байгааг мэдсэнээр бичлэг эхлэнэ. Хадам ээж нь өөрөө хоол хийгээгүй атлаа хоол бэлэн боллоо хоолоо идээрэй гээд хүү бэр хоёроо дуудна аа. Бэр өглөө эрт тос ихтэй хоол идэх хүсэлгүй тул гаднаас уух юм захиалгаар авч лдээ, гэтэл хадам ээж нь "хүн та хоёрт зориулаад халуун хоол унд бэлдэж байхад чи яагаад иддэггүй юм" гээд үглэж гарна. Бэр нь ч учир байдлаа хэлээд "та надад биш хүүдээ л зориулж хийж байгаа байлгүй, хүү чинь гарч ирээд идэхэд болох юм бишүү" гэхэд хадам нь хүмүүжилгүй блаблабла ер нь чи надад юу өгсөн юм, юу хийж гийгүүлдэг юм гээд л хуцаж өгнө. Ээжтэй нь маргалдаад байсныг сонсож байсан хүү нь өрөөнөөсөө гарч ирээд "хөөш босоод ир, чи хэн болчхоод миний ээжтэй ингэж яриад байгаа юм" гээд л цохиод авна... Ээж гуай араас нь ямар гээчийн амьтныг аваад ирсэн юм дээ, ямар бэртэй болчихсон юм дээ гээд л үг хаяна😖 Залуу дахиж бүсгүйгээ дуудаж гаргаж ирээд ээж сэтгэл гаргаад хоол хийж байхад чи яаж байгаа юм гээд үглэх гэтэл өнөөх нь танай ээж чинь үнэндээ энэ хоолыг хийгээгүй, авга ахаас чинь ч гэнэ үү захиалгаар ч гэнэ үү авсан шүү гээд л хэлж байгаа юм... Ээж чинь хийгээгүй хоолыг би яагаад идэх ёстой юм тэр дандаа ингэж худал хэлдэг блаблабла Хүү ч сүүлд нь учрыг ойлгоод хэлэх үггүй болоод өнөөх хоолыг хогийн сав руу асгахаар явж байна доо...

Ариунтуяа⚖️🇲🇳

13,882 次观看 • 24 天前

‼️Ерөнхийлөгч АРДЧИЛЛЫН ДАРХЛААГ өөрийн гараар нурааж болохгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эрүүлж татах хуулийг дэмжихийн өмнө танаас ГАНЦХАН АСУУЛТ асууя⁉️ -Та ҮХЦ, Цэцийн гишүүдэд итгэдэг үү. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан шударга ажилладаг гэдэгт итгэдэг үү. Хэвлэл, сэтгүүлчдэд итгэдэг үү. Инфлүүнсерүүдэд итгэдэг үү. Эх орончид гэгч хүмүүст итгэдэг үү, намуудад итгэдэг үү ⁉️ Итгэдэг гэж хариулах хүн хэд байна. Тиймээ бүгд асуудалтай. Би алинд нь ч бүрэн итгэдэггүй. Манайд эдгээр бүгд бүрэн бэхжиж, төлөвшиж амжаагүй. Ийм газар гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлж татаж чадахгүй. Зүгээр л барьцаа, шантаажийн зэвсэг л болно. Ерөнхийлөгчөөс оруулах энэ хуульд ард түмэн энэ гишүүнийг тат гэж хэлээд, араас Цэц дүгнэлт гаргах юм байна. Тэгээд байнгын хороо, чуулганаар оруулах юм гэнэ. Гишүүн татах бүх процесс нь эрх мэдэлтэй намын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хамаардаг болохоор байна. Олонхоороо нийлээд нэгнийгээ “чулуу шидэж алъя” гэж байна. Энэ чинь дарангуйлал руу хөтлөнө. Энэ чинь олонхын дарангуйлал болно. Ардчилсан парламентын гишүүнийг сонгох, хариуцлага тооцох эрх, боломж зөвхөн сонгогчдод бий. Сонгогчид энэ эрхээ сонгуулиар хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөрчилтэй гишүүнийг, ийм хүн дэвшүүлсэн намыг дахиж сонгохгүй байхад л болно. Бид тэнэг хүн биш. Иргэд бид одоо хариуцлагаа тооцож чаддаг сэтгэлгээтэй болж чадсан. Ардчилсан улсын Ард түмний өмнүүр Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч гүйж орж сонгосон ардчиллыг нь үгүй хийж болохгүй. Угаасаа хуулиараа тийм. Гэмт хэрэгт холбогдвол эргүүлж татах хуулийн орчин бий. Наад гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр хүнийг биш ард түмний мандатыг хамгаалаад байгаа юм. 30 мянган хүн итгээд сонгосон хүнийг нь улс төрийн зорилгоор гишүүнээс нь хөөнө гээд шантаажилбал тэнд сонгууль явуулсны хэрэг гарахгүй. Намын амьд болон хиймэл троллууд сошиал орчинг самраад, араас нь намын гишүүдээ жагсаагаад, өөрсдийн томилсон хуулийн хонгил, цэцээрээ гишүүнийг хөө гэж дүгнүүлээд барьцаандаа оруулсан парламент дээрээ ямар ч хүнийг хөөж зайлдаг, айлгадаг схем л болно. Хамартаа байгаа нусаа бид өөрсдөө нийж дөнгөнө. Хажуу айлын ах үсэрч орж ирээд толгой “тасдах” гээд байх хэрэггүй. Жоомоо алах гээд гэрээ шатаах ухаан гарч л байдаг…🤔🤔🤔 Сэтгүүлчид минь энэ дээр сайн анхаараад ардчиллын зарчмаа хамгаалаарай. Иргэд минь өнөөдөр ёс зүйгүй байгаа, доромжлоод байгаа хүмүүсээс өшөө авахын тулд ардчиллаа, парламентаа аюул, эрсдэлд оруулж болохгүй. Хүн биш ардчилсан тогтолцоогоо хамгаалах тухай АН-ынхан та нар дуугарч өгнө үү. Dr.Amarbayasgalan 🇲🇳 Tsogtgerel Odon ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл юм хэлэхгүй юм уу Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр

Г.Лхагвадорж UBN.MN

42,737 次观看 • 6 个月前

Нобелийн шагналт "Өвгөн, тэнгис хоёр" Эрнест Хемингуэйн зохиол яагаад Нобелийн шагналыг авсныг мэдэх үү? 84 хоногийн турш далайд гараад юу ч бариагүй өвгөнийг хүмүүс "дуусчихсан амьтан" гэж харж байв. Нийгэмд үнэлэмж нь ингэж унах үед эр хүний дотор нэг сонин механизм ажиллаж эхэлдэг. Жижиг сажиг зүйлтэй зууралдахын оронд уургаа улам л гүн рүү (далай буюу илүү том тооны магадлалруу ) тавьж, асуудлыг нэгмөсөн томоор нь шийдэх гэж бүтэх магадлал бараг үгүй, маш том эрсдэл рүү улайран дайрдаг. Учир нь хүний нас богино. Нийгэмд алдсан байр сууриа эргүүлж авах гэсэн өвгөн өөрөөсөө том аварга загастай 3 өдөр, 3 шөнө үхэлдэн тэмцэлддэг. Цуцаж ядран, хуруу гар нь олсонд гүн зүсэгдэж, бадайрч мэдээгүй болж байсан ч тэр уургаа тавиагүй. Мөн амжилт олоод тэр том загасыг бариад буцах замд нь маш олон акулууд (шимэгч) амжилтаас нь (загаснаас нь ) иддэг. Тэгвэл акулуудад хамаг махаа тасчуулаад дууссан байхад, яагаад тэр барьсан загасынхаа нүцгэн ясыг нь эрэг рүү чирж ирэв? Учир нь тэр яс бол "Би айгаагүй, би эцсээ хүртэл тэмцсэн" гэдгийн ганц гэрч нь байсан. Бидний олонхийн аав яг л энэ замаар явсан. Нийгмийн дарамт дор гэр бүлээ өөд нь татах гэж боломжгүй шахам зүйлийн араас тэмцсээр насаа барж, бурхны оронд зорьсон байж мэднэ. Гаднаас нь харахад тэдний амьдрал нөгөө мөлжүүлсэн загасны яс шиг гавьтай амжилтгүй мэт харагдаж болно. Гэвч тэдний дотоод тэмцэл, бидний төлөө гэсэн чин санаа яг л тэр өвгөн шиг агуу байсан юм шүү. Copy

Byamba

22,976 次观看 • 5 个月前

‼️Түүх давтагддаг, улс төр гэдэг ХОРЖООНТОЙ ЮМ. “Хонгилын шүүгч” гэдэг яриа дахин эргэн ирэх нь… Цэц Их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зөвхөн нэг удаа” томилно гэсэн шүүхийн хуулийн заалтыг 27-нд эцэслэх гэж байна. Гомдлын агуулга нь 2016 онд Элбэгээ Ерөнхийлөгчийг буухаас 6 сарын өмнө Цэц дээр бас шийдэгдэж байсан “Нэг удаа” томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй одоогийн шүүхийн хуулийн 36.7-н “Зөвхөн нэг удаа” гэдэг зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлийг гаргаж. Өөрөөр хэлбэл, Цэц гаргаж байсан шийдээ дагаад УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираадаг гарцыг нээх үү, өөрийнхөө 10 жилийн өмнөх ажлаа “БУРУУ” гэж дүгнэх үү гэсэн үг. Логикоор 27-нд Их суудал юу гэж шийдэх нь та бүхэнд бууж байгаа байх. Түүх гэдэг нь Элбэгээ Ерөнхийлөгчийн шүүхийг гоё болгоно гээд хууль батлуулсан. Энэ хуульд нь “Нэг удаа томилно” гэж байсан. Гэтэл хуулийг нь яагаад ч юм Цэц үгүйсгээд түүнд Зориг шүүгчийг улираан томилох боломжийг гаргаж өгсөн. Тэгвэл одоо У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа парламент дээр оруулуулаад батлуулсан шүүхийн хуулийн шинэчлэлээс бас л Ерөнхийлөгчөөс буухаас нь өмнө яагаад ч юм Цэц ухраах гэж байна. УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзоригийг 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Х.Баттулгыг Ерөнхийлөгч томилж байсан. Түүний хугацаа 6.2-нд дуусна. Ганзоригийг улирааж томилоод шүүхийн бүх шинэчлэлээсээ ухрах бололтой. Асуудал хэн нэгэн хүндээ биш. Дахиж томилогдохын тулд эрх мэдэлтэнд “үйлчилдэг” шүүгч бий болох л эрсдэлдээ байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулна уу ‼️Баттөмөрийн ЭНХБАЯР Ж.Сүхбаатар П.Сайнзориг Temuujin Kh Ч.Лодойсамбуу Tsogtgerel Odon Тогмидын ДОРЖХАНД

Г.Лхагвадорж UBN.MN

14,740 次观看 • 3 个月前

За шаа л даа, Бадмаа⁉️ Хуучин боржуурыг хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг ч гэх шиг🤷‍♀️ Үнэндээ боржуурын насжилт 15-20 жил ч болдог. Жил бүр солиод байдаг ч юм биш. Энэ бол нэг хүний биш, нэлээд олон хүнээс бүрдсэн мафижсан-дарга нарын удаж буй бизнес шүү. Жил болгон сольж тавьдаг эдгээр боржуур нэртэй шохойнууд бол гурил хольсон цагаан ааруул, хатсан хэвийн боовноос ч хэврэг гэдгийг бид хардаг. Хэргээр ийм чанаргүй хийж, жил бүр төсвөөс, нийслэлээс их хэмжээний мөнгө гаргуулж идсээр байна⁉️ Одоо хангалттай биш гэж үү. Боржуурын мафийн бүлэглэлийн схемийг ил гаргаж, цаад эздийг нь зарлахыг шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар ⁉️ ШААРДАЖ БАЙНА. Авто замын инженерүүд "Боржуурыг жил бүр солих шаардлагагүй. Стандартын дагуу хийгдсэн боржуур барьсан автозамтайгаа адил эдлэгддэг урт настай эд бдаг байсан. Гэтэл жил бүр үйрч унасан, чанаргүй юм хийж сольж байгаа нь дарга нарын далд бизнес" гэж нотолж ярьдаг шүү!?!?

Kheneejingoo 👑

17,271 次观看 • 2 年前