正在加载视频...

视频加载失败

Өмгөөлөгч Л.Батжав: ЦААЗЫН ЯЛ байхгүй учраас гэмт этгээдүүд хүн алж тоглож байна. Яагаад хүний амийг үнэгүйдүүлж, яагаад ард түмний мөнгөөр, яагаад ард түмний хөрөнгөөр, яагаад алуурчин бэлтгээд байгаа юм… 2023.06.02 ингэж хэлж байж!!!

17,502 次观看 • 1 年前 •via X (Twitter)

33 条评论

Sunjeeshii 的头像
Sunjeeshii1 年前

@Sarnai_01 Хуульч хүх гэчихээд ийм ёс суртахуунгүй юм ярьж олон нийтийг талцуулж, илт турхирч байна, энэ үйлдэл нь санаатай цаанах найруулагчтай харагдаж байна 🤔🤨

Хулан 的头像
Хулан1 年前

2023 оны бичлэг

БАТ МЕНЕЖЕР 的头像
БАТ МЕНЕЖЕР1 年前

@Sarnai_01 Энэ нэг эмс хүүхнүүдэд таалагдах гэж эр болгоныг муулж бдаг эргүү сошиалчин ингэж хэлж байгаа бол цаазын ялыг сэргээж болохгүй юм бна гэдэгт бат итгэлээ

Batsukh 的头像
Batsukh1 年前

@Sarnai_01 Улаан поп сду

shuvuu 的头像
shuvuu1 年前

@Sarnai_01 Монголд хэн нэгэнд хилс хэрэг тохоод цаазалж ч мэднэ

Batu 的头像
Batu1 年前

@Sarnai_01 Данхын бөөс л дөө наад чинь! Жонхуугийн санааг дамжуулалгүй яахав

Г.Энхбаяр 的头像
Г.Энхбаяр1 年前

@Sarnai_01 Энэ үнэн шүү! ЗӨВХӨН хүний амь санаатай, хэрцгийгээр хөнөөсөн хүнд цаазын ял оноодог болгох хуулийн өөрчлөлт хэрэгтэй бна! Монгол хүн хонь муулахдаа зүрхшээдэг, хулгайчдын тэнэг хүүхдүүд хүн алж зугаагаа гаргадаг, өстэй хүнээ ялаа алж бгаа юм шиг нухдаг болж!

shuvuu 的头像
shuvuu1 年前

@Sarnai_01 Гяндан гдг н цаазын ялаас аймар гсн биздэ

Ganbaa 的头像
Ganbaa1 年前

@Sarnai_01 Солиотой нөхөр. Өмнө цаазын ялтай байсан ч алсаар л байсан. Байсан ч ална, байхгүйич ална ш дэ.

дамбажаа mgl 的头像
дамбажаа mgl1 年前

@Sarnai_01 ЭБИ-н аваачиж тушаасан конвенцоос гарах хэрэгтэй Түүнээс биш Үндсэн хуулинд Цаазын ял хэвээрээ хөндөгдөөгүй хасагдаагүй байгаа

Bayaraa Gursuren 的头像
Bayaraa Gursuren1 年前

@Sarnai_01 Хөгийн хар шуудай Элбэгдорж л цаазын ялгүй болгох тал дээр дэмжсэн, үтэр түргэн цаазын ялыг сэргээхийг шаардацгаая!

дамбажаа mgl 的头像
дамбажаа mgl1 年前

@Sarnai_01 маш зөв ярьж бна Намрын чууоганаар цаазын ялны асуудал бос ирэх нь тодорхой эргээд сэргээгэсэй

Hurlee Hurlee 的头像
Hurlee Hurlee1 年前

@Sarnai_01 Л.Батжав шүүгчээ энэ гарч бгаа жигшүүрч хэргийн эсрэг та нэгдэж өмгөөлж болохгүй юм уу?

Odon ODNOO 的头像
Odon ODNOO1 年前

@Sarnai_01 Мансуурах донтой нөхдүүд чинь хий юм хараад сонсоод гэмгүй нэгнийг алаад эхлэвэл яанаа,цаазын ялаа сэргээсэн зөв юмуудаа. Гэтэл гэмгүй нэгнийг хэлмэгдүүлээд байвал гээд айгаад байгаа байхаа

Tseyen-oidov Dorjhorloo 的头像
Tseyen-oidov Dorjhorloo1 年前

@Sarnai_01 хар масс таалагдах гэж бүр ядчих юмаа. Арай улс төрд орох гээгүй байлтай.

Эрдэнэбаяр 的头像
Эрдэнэбаяр1 年前

@Sarnai_01 Энэ зүгээр худ поп гар

batuuk 的头像
batuuk1 年前

@Sarnai_01 сүхийн талбай дээр цаазалдаг болъё

Баярбилэгийн Зоригт 的头像
Баярбилэгийн Зоригт1 年前

@Sarnai_01 Зураг хөдөлгөөнд оруулчихсан юм шиг бушдаа чинь юу гэнэ вэ.

Saruul-Od Ulziibadrakh 的头像
Saruul-Od Ulziibadrakh1 年前

@Sarnai_01 Цаазын члтай байхад ч хүн амьний хэрэг хангалттай гардаг байсан…

Tsenguu 的头像
Tsenguu1 年前

@Sarnai_01 Энэ хүн эрүүл биш. Цаазын ялыг сэргээнэ гэдэг өмгбөлбгч энэнээс өөр байхгүй

Tuvshinjargal 的头像
Tuvshinjargal1 年前

@Sarnai_01 Цаазын ял байсан ч ална .Хүний үндсэн нүгэлт чанар хорон муу санаа байсан цагт.Гэм нүглийн асуудлаа шийдэж чадахгүй цагт.Үндэс нь байсан цагт.Бүх хүн нүгэлт чанартай.Шүдэнз зурлаа л бол бидний дотороос муу зүйл л гарна ..Хуульч өмгөөлөгч нар нь бас Түүхий ..

Wiseman 的头像
Wiseman1 年前

@Sarnai_01 Ийм Хууль зүйн ухааны доктор бас байдаг аа?! Цаазын ялаас татгалзах конвецид нэгдэхээс өмнө дуу хоолойгоо гаргахгүй яасан юм бэ! Битгий худлаа попор. Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих заалт байгаа биз дээ!

Rs Chinzoo 的头像
Rs Chinzoo1 年前

@Sarnai_01 Энэ чинь дебил лалар шүү дээ

aagiigerlee 的头像
aagiigerlee1 年前

@Sarnai_01 Поп новш вэ.

Супер Марио 的头像
Супер Марио1 年前

@Sarnai_01 Шизотой гаршд

Chinbolor 的头像
Chinbolor1 年前

@Sarnai_01 Өөрийгөө ухаантай гээд бодчихсон усан тэнэг эргүү ац❗

Tsogtsaikhan 的头像
Tsogtsaikhan1 年前

@Sarnai_01 Энэ Хэлгий диддаад өөрт нь 8 настай охины хэргийг нь тохоод гүтгээд цаазаар аваачвал ойлгох болов уу? Энэ бохир Төрд , бузар хуульч нарт хүн алах эрхийг хэзээ ч өгч болохгүй! Хэнд ч ямар ч хэрэг тохоод хэнийг ч цаазалж мэдэх хүмүүс! Ямар азаар цаазыэ ялыг Монгол халж чадсан юм

Algaa Puntsag 的头像
Algaa Puntsag1 年前

@Sarnai_01 Chi bol zugeer gishuun bolj uzeh gesen durak.

Orchlon 的头像
Orchlon1 年前

@Sarnai_01 Нэр хүнд алдарын төлөө юугаа ч өгч мэдэх хүн шиг санагддаг

USKO🕵️‍♂️ 的头像
USKO🕵️‍♂️1 年前

@Sarnai_01 Энэ пизда багшилж бхдаа оюутан охинтойгоо явалдаж анхны эхнэрээсээ салж бсан, аавынхаа хөшөөг гэртээ залж эргүүтдэг новш шд

erguu jirgeech 的头像
erguu jirgeech1 年前

@Sarnai_01 За чи дут

Sam.G 的头像
Sam.G1 年前

@Sarnai_01 Энэ ёстой мэдрэл ац шүү хөөрхий, ямар ядарсан амьтан нь энэнээс хуулийн үйлчилгээ авдаг болдоо

Буянаа 的头像
Буянаа1 年前

@Sarnai_01 Энэ ёстой мэдрэл гар😡

相关视频

Би л ганцаараа Цэцийн шийдвэрт эргэлзээгүй л юм бн. Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийг яаж ч уншсан ямар ч хуульч Х.Тэмүүжин гишүүнтэй л санал нийлэхээр бга бхгүй юу. Та нар ч юугаа мэдэх вэ дээ! Масс дагаж намирдаг гарууд. Гэхдээ та нарт зориулаад бичээд өгье уншвал уншина биз👇🏻 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Мөнхсайханд яагаад эргэлзэхэд хүрэв ээ гэвэл⬇️ Мөнхсайхан уншиж, бичиж байгаа дүгнэлтээ өөрөө үгүйсгээд байна. Үндсэн хуулийн жаранзургадугаар зүйлийг үгүйсгэж байна. Үндсэн хуулийн жаранзургадугаар заалтыг огт байхгүй юм шиг аашилж болохгүй. Цэц ч байсан тэгж аашлах эрхгүй. ҮХЦ хууль тогтоогч биш. ҮХЦ бол ард түмнээс сонгогддоггүй байгууллага. Ардчилалтай ямар ч хамаагүй. Сонгуультай ямар ч хамаагүй. Гэтэл хууль тогтоогчийн эрхийг эдлээд дураараа аашилж байна. УИХ-д дүгнэлтээ оруулна гэж Үндсэн хууль дээр заасан байхад ард түмний төлөөллийг үгүйсгэж болохгүй байхгүй юу. Мөнхсайхны дүгнэлт дотор нь хамгийн ноцтой гарсан 2 үг бол "Парламентыг үгүйсгэсэн, УИХ-ын бүрэн эрхийг үгүйсгэсэн". Ард түмнээс засгийн бүх эрх үүсгэлтэй гэдэг үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэж байна. Техник ач холбогдолтой заалтыг ашиглах замаар үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэж болохгүй‼️ Мөнхсайхан бол Үндсэн хууль судлаач. Ийм мэргэжилтэн ийм алдаа гаргах бол нэг бол судалсан академик эрх чөлөөнийхөө үр дүнд хүрсэн тэр мэдлэг боловсрол нь өнгөц байж, эс үгүй бол түүнийгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалтад байсан байна гэж хэлмээр байна. Ер нь судлаачийнхаа хувиар дүгнэхэд Цэцийн шийдвэр түрүүлж гарчихсан, зүгээр шийдвэрээ албажуулах процесс яваад байгаа юм биш биз дээ гэсэн эргэлзээ яах аргагүй харагдаж байналээ!!! #гэнэдээ

Ариунтуяа⚖️🇲🇳

26,103 次观看 • 11 个月前

ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан. Сүүлд ашиглахаа больсон төмөр замыг нь албадан чөлөөлөх ажлыг хийсэн. Өнөөдөр үлдсэн хэсэг газрыг чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар Б.Эрдэнэбатынх. Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан. Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой.

Х.Нямбаатар

50,585 次观看 • 2 年前

БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД НУУРАА , ХУДГАА , ОВООГОО, ОВООЛГОО Ч АВНА Төгрөг нуур, Ухаа худаг... Баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль өөрөө бүтээсэн. Энэ бол Монгол түмнийг идэх хоол, өмсөх хувцастай байлгаж хэнээс ч дутахгүй хангалуун амьдруулах үндэсний баялаг. Надад уул уурхайн салбарт ашиг сонирхол огтхон ч байхгүй. Тийм учраас Ард түмний баялгаа хамгаалж, үр өгөөжийг нь хүртээх Үндэсний баялгийн санг амилуулахаар ажиллаж байна. Энд аль нам, хэн гэдэг улс төрч байх нь хамаагүй. Айхгүй, агшихгүй. Дайрч дарамталлаа гээд ухархгүй, няцахгүй. Үнэний талд зогсож байгаа учир итгэл дүүрэн байна. АТГ, прокурор, цагдаагийн хамтарсан баг Төгрөг нуурын баримтуудыг шалгаж байгаа. Монголчуудын баялгаар муур хулгана болж, боломжоор нь бөмбөг шиг наадаж байгаа бол Монголын хууль дуудах нь зүй ёсны хэрэг юм.

Uchral Nyam-Osor

23,970 次观看 • 1 年前

Эхнэртэй болчхоод өөрийнхөө гэр бүлийг тусад нь зохиочхоод, ээж аавыгаа амьдралдаа оролцуулж, ах эгч дүүсийнхээ үгээр үг хийж явдаг хүмүүсээс болж гэр бүлүүдийн нэлээдгүй хэсэг нь салж сарнидаг байхдоо хөөрхий👇🏻😮‍💨 Хятадын богино хэмжээний кино. Үйл явдал нь тун сонирхолтой нэлээдгүй маргааныг дагуулж. Бэр нь санамсаргүйгээр 00-д байхдаа хадам ээжийгээ гаднаас хоол авч байгааг мэдсэнээр бичлэг эхлэнэ. Хадам ээж нь өөрөө хоол хийгээгүй атлаа хоол бэлэн боллоо хоолоо идээрэй гээд хүү бэр хоёроо дуудна аа. Бэр өглөө эрт тос ихтэй хоол идэх хүсэлгүй тул гаднаас уух юм захиалгаар авч лдээ, гэтэл хадам ээж нь "хүн та хоёрт зориулаад халуун хоол унд бэлдэж байхад чи яагаад иддэггүй юм" гээд үглэж гарна. Бэр нь ч учир байдлаа хэлээд "та надад биш хүүдээ л зориулж хийж байгаа байлгүй, хүү чинь гарч ирээд идэхэд болох юм бишүү" гэхэд хадам нь хүмүүжилгүй блаблабла ер нь чи надад юу өгсөн юм, юу хийж гийгүүлдэг юм гээд л хуцаж өгнө. Ээжтэй нь маргалдаад байсныг сонсож байсан хүү нь өрөөнөөсөө гарч ирээд "хөөш босоод ир, чи хэн болчхоод миний ээжтэй ингэж яриад байгаа юм" гээд л цохиод авна... Ээж гуай араас нь ямар гээчийн амьтныг аваад ирсэн юм дээ, ямар бэртэй болчихсон юм дээ гээд л үг хаяна😖 Залуу дахиж бүсгүйгээ дуудаж гаргаж ирээд ээж сэтгэл гаргаад хоол хийж байхад чи яаж байгаа юм гээд үглэх гэтэл өнөөх нь танай ээж чинь үнэндээ энэ хоолыг хийгээгүй, авга ахаас чинь ч гэнэ үү захиалгаар ч гэнэ үү авсан шүү гээд л хэлж байгаа юм... Ээж чинь хийгээгүй хоолыг би яагаад идэх ёстой юм тэр дандаа ингэж худал хэлдэг блаблабла Хүү ч сүүлд нь учрыг ойлгоод хэлэх үггүй болоод өнөөх хоолыг хогийн сав руу асгахаар явж байна доо...

Ариунтуяа⚖️🇲🇳

14,743 次观看 • 1 个月前

📣Гаалийн АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ ганцхан сард хамгийн багадаа 123.8 тэрбумын ХУЛГАЙЛДАГ байжээ ⁉️ АТГ-аас өнгөрсөн 3 сард Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Замын Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтантай холбоотой авлигын сүлжээг “дэлбэлсэн”. Үүнд 2 аж ахуйн нэгж оролцдог байж. Хуурамч бүрдүүлэлт хийдэг, гаалийн татвараас зугтдаг, гаалийн хяналтын бүсэд биечлэн хяналт хийдэггүй зэрэг маш хорон олон үйлдлүүдээр нийт 50 орчим хүн АТГ-т шалгагдаж эхэлсэн. Гэтэл энэ шалгалт, хэрэг мөрдөлтийн араас харамсалтай нэг тоо гарч ирж байна. Энэ нь гаалийнхныг шалгаж эхэлсний дараагийн сарын гаалийн татвар ногдуулалтын хэмжээ 23%-иар буюу 123.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Яагаад өссөн сайн үзүүлэлтийг харамсалтай гэж байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл сар бүр төсөвт орох ёстой байсан 123.8 тэрбум, магадгүй үүнээс их татварын орлого гаальд шигдсэн хулгайч, авлигачдын гарт орж байжээ. Намайг хүүхэд байхад л гаалийн тэрбумтан, гаалийн авлигачид гэж яригддаг байсан. Одоо тэд сүлжээ угсарч байгаад бүр төгс хулгайлдаг болжээ. Гаалийн хүнд суртал, авлига, хулгай дээр Ерөнхий сайд нэг анхаарах цаг болжээ. Цахимжилт гээд ярьдаг зүйлээ гаальд хэрэгжүүлж, гаалийг авлигачдаас чөлөөлмөөр байна ‼️Uchral Nyam-Osor АТГ

Ганболдын Лхагвадорж

23,742 次观看 • 4 个月前

Ч.Сайханбилэг: С.Лавров 2016 оны 4-р сард Монголд надтай уулзахдаа "Бид Эрдэнэтийн 49 хувийг зарна. Танай Засгийн газар дэмжих үү” гэж асуусан‼️ Орос өөрийнхөө 49 хувийг зараад Монголд ирэх гэж байгаа бол "Дэмжилгүй яах вэ, манай ЗГ-т өгнө биз дээ" гэсэн чинь “Үгүй ээ, танай хувийн хэвшлийн хүмүүс манайхтай хэлэлцээ хийгээд байгаа. Бид ингэж л шийднэ” гэхээр нь би жаахан гайхаад “Хэрвээ Монголд ирж байгаа бол яагаад болохгүй гэж” гээд л уулзалт дууссан‼️ МАН-ынхан зөвхөн төр авч байж л Монголд ирлээ гэж боддог юм билээ. Хувийн хэвшлээ ерөөсөө Монгол гэж үзэхгүй байх шиг байна‼️ ELBEGDORJ Tsakhia Mongol Zandaakhuu Enkhbold Сангажавын Баярцогт S.Bayar Uchral Nyam-Osor Zandanshatar G Л.Оюун-Эрдэнэ Баттөмөрийн ЭНХБАЯР Гонгорын Дамдинням Battulga Khaltmaa Х.Нямбаатар Tsogtgerel Odon Лу.Гантөмөр Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр П.Сайнзориг С.Эрдэнэ Batnairamdal Otgonshar Ganzorig Purevjav @tuvaanofficial

UBn.mn ЮУ БАЙНА

10,261 次观看 • 7 个月前

‼️Ерөнхийлөгч АРДЧИЛЛЫН ДАРХЛААГ өөрийн гараар нурааж болохгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эрүүлж татах хуулийг дэмжихийн өмнө танаас ГАНЦХАН АСУУЛТ асууя⁉️ -Та ҮХЦ, Цэцийн гишүүдэд итгэдэг үү. УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан шударга ажилладаг гэдэгт итгэдэг үү. Хэвлэл, сэтгүүлчдэд итгэдэг үү. Инфлүүнсерүүдэд итгэдэг үү. Эх орончид гэгч хүмүүст итгэдэг үү, намуудад итгэдэг үү ⁉️ Итгэдэг гэж хариулах хүн хэд байна. Тиймээ бүгд асуудалтай. Би алинд нь ч бүрэн итгэдэггүй. Манайд эдгээр бүгд бүрэн бэхжиж, төлөвшиж амжаагүй. Ийм газар гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлж татаж чадахгүй. Зүгээр л барьцаа, шантаажийн зэвсэг л болно. Ерөнхийлөгчөөс оруулах энэ хуульд ард түмэн энэ гишүүнийг тат гэж хэлээд, араас Цэц дүгнэлт гаргах юм байна. Тэгээд байнгын хороо, чуулганаар оруулах юм гэнэ. Гишүүн татах бүх процесс нь эрх мэдэлтэй намын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хамаардаг болохоор байна. Олонхоороо нийлээд нэгнийгээ “чулуу шидэж алъя” гэж байна. Энэ чинь дарангуйлал руу хөтлөнө. Энэ чинь олонхын дарангуйлал болно. Ардчилсан парламентын гишүүнийг сонгох, хариуцлага тооцох эрх, боломж зөвхөн сонгогчдод бий. Сонгогчид энэ эрхээ сонгуулиар хэрэгжүүлнэ. Ёс зүйн зөрчилтэй гишүүнийг, ийм хүн дэвшүүлсэн намыг дахиж сонгохгүй байхад л болно. Бид тэнэг хүн биш. Иргэд бид одоо хариуцлагаа тооцож чаддаг сэтгэлгээтэй болж чадсан. Ардчилсан улсын Ард түмний өмнүүр Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч гүйж орж сонгосон ардчиллыг нь үгүй хийж болохгүй. Угаасаа хуулиараа тийм. Гэмт хэрэгт холбогдвол эргүүлж татах хуулийн орчин бий. Наад гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр хүнийг биш ард түмний мандатыг хамгаалаад байгаа юм. 30 мянган хүн итгээд сонгосон хүнийг нь улс төрийн зорилгоор гишүүнээс нь хөөнө гээд шантаажилбал тэнд сонгууль явуулсны хэрэг гарахгүй. Намын амьд болон хиймэл троллууд сошиал орчинг самраад, араас нь намын гишүүдээ жагсаагаад, өөрсдийн томилсон хуулийн хонгил, цэцээрээ гишүүнийг хөө гэж дүгнүүлээд барьцаандаа оруулсан парламент дээрээ ямар ч хүнийг хөөж зайлдаг, айлгадаг схем л болно. Хамартаа байгаа нусаа бид өөрсдөө нийж дөнгөнө. Хажуу айлын ах үсэрч орж ирээд толгой “тасдах” гээд байх хэрэггүй. Жоомоо алах гээд гэрээ шатаах ухаан гарч л байдаг…🤔🤔🤔 Сэтгүүлчид минь энэ дээр сайн анхаараад ардчиллын зарчмаа хамгаалаарай. Иргэд минь өнөөдөр ёс зүйгүй байгаа, доромжлоод байгаа хүмүүсээс өшөө авахын тулд ардчиллаа, парламентаа аюул, эрсдэлд оруулж болохгүй. Хүн биш ардчилсан тогтолцоогоо хамгаалах тухай АН-ынхан та нар дуугарч өгнө үү. Dr.Amarbayasgalan 🇲🇳 Tsogtgerel Odon ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл юм хэлэхгүй юм уу Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр

Ганболдын Лхагвадорж

42,751 次观看 • 7 个月前

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.

Uchral Nyam-Osor

61,518 次观看 • 1 年前

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 次观看 • 5 个月前