
Баттөмөрийн ЭНХБАЯР
@Enkhbayar_bat • 96,549 subscribers
Улсын Их Хурлын гишүүн(Member of the parliament Mongolia)
Shorts
Videos

Б.Энхбаяр: Хэзээ хулгайч хүн өөрийнхээ нэр дээр хулгай хийж байсан юм бэ⁉️ 2025.10.15
Баттөмөрийн ЭНХБАЯР88,235 görüntüleme • 11 ay önce

Б.Энхбаяр: О.Батнайрамдал гишүүний сайн таньдаг хүмүүс Оюу толгойтой холбоотой төрийн нууцад байгаа материалын тоон дүнг өөрчилж мөнгө угаасан байж болзошгүй байна. Асуудлыг төрийн нууцаас гаргахаар бэлдсэн. Ил болгож байгаад хууль хяналтын байгууллагаар шалгуулна. 2025.10.31
Баттөмөрийн ЭНХБАЯР80,958 görüntüleme • 11 ay önce

Энэ Сандаг-очир мөн үү⁉️Өчигдөр нэг юм, өнөөдөр өөр юм яриад сууж байдаг…
Баттөмөрийн ЭНХБАЯР44,094 görüntüleme • 11 ay önce

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллав. (2023.04.08)
Баттөмөрийн ЭНХБАЯР87,179 görüntüleme • 2 yıl önce

Иргэн Та “Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд оруулах боломжтой. нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй.
Баттөмөрийн ЭНХБАЯР91,918 görüntüleme • 2 yıl önce

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр сайдгүйгээр шударга ёсны тэмцлийг төсөөлөхөд үнэхээр хүнд…
Баттөмөрийн ЭНХБАЯР76,659 görüntüleme • 2 yıl önce

Нүүрсний жинхэнэ хулгайчдын зүгээс их хэмжээний мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар "Б.Энхбаяр хятадуудад үйлчилсэн үү", "Б.Энхбаяр сонгуулийн мөнгөө хятадуудаас санхүүжүүлсэн үү" гэх илт худал гүтгэлгийг цахим орчинд тараасантай холбоотойгоор дараахь няцаалт, тайлбарыг эх нотлох баримттайгаар танилцуулья. Үүнд: Нэг. БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн 60 хувийн өмчлөлийн 7.5 сая ам долларын хөрөнгө гаргаж барьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх нь Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдохгүй байхад нотариат хууль зөрчиж өөрийнх нь оролцоогүйгээр батламжилж өөр хүний нэр дээр шилжүүлсэн Хоёр. Улсын бүртгэлийн байгууллага нийт 10 гаруй хууль, журмыг зөрчиж уг иргэний хөрөнгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн Гурав. Хил хамгаалах байгууллага гомдол гаргагч иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан хууль бус бүртгэлийг эрх бүхий шүүх, прокурорын байгууллагын шийдвэргүйгээр хийсэн Дөрөв. Дээрх гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа гэмт хэрэг үүсгэж шалгахыг зогсоосон буюу хаасан нь Ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд уг дүгнэлт Монгол Улсын Ерөнхий сайдад 2024 оны 1 дүгээр сард танилцуулагдсан. Монгол Улс Үндсэн хуультай, эрх зүйт ёстой улс бөгөөд хаана хууль үйлчилнэ тэнд шударга ёс засагладаг болно. Гадаадын ч бай дотоодын ч бай хүний хөрөнгийг хууль бусаар дээрэмдэхийг манай улсын хууль тогтоомж зөвшөөрдөггүй бөгөөд дээрэмчдийн захиалга, мөнгөөр намайг гүтгэх, харлуулах санаархалд би автахгүй. Энэ асуудлаар энэ оны хавар намайг АТГ-д өгч шалгуулсан бөгөөд шалгуулсан хуульч нь нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы өмгөөлөгч болно. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагчийг дээрэмдсэнийг нотолсон намайг биш дээрэмдсэн нөхдүүдэд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд миний бие хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлан хүлээцтэй хандсаар ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийн салбарын олон байгууллага, албан хаагчдын оролцоотой хийгдсэн дээрх хууль бус зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг гаргаж байв. Монгол Улсын Ерөнхий прокурорт хуулийн байгууллагын албан хаагчид оролцсон байж болзошгүй дээрх асуудал, Ажлын хэсгийн дүгнэлтийг 2024 оны 1 дүгээр сард мөн хүргүүлсэн байгаа болно. Уг хэргийн мөрдөн шалгалтын үр дүнг цаашид ч анхааралтай ажиглах болно. 2024.12.04
Баттөмөрийн ЭНХБАЯР57,211 görüntüleme • 1 yıl önce

Б.Энхбаяр: Хүний эрхийн хамгийн гол дайсан нь ХУУЛЬ өөрөө болсон байна. 10 жилийн өмнө 400 гаруй хууль, 1000 орчим журмаар манай улс нийгмийн харилцаагаа зохицуулж байсан бол өнөөдөр 2000 гаруй журамтай болчихсон байна. Журмаар дамжуулж хууль тогтоох ард түмний бүрэн эрх гүйцэтгэх эрх мэдэл рүү шилжиж байна. Нэг хуульд арав, хориор нь журам батлах эрхийг нэг дарга руу өгдөг буруу дадал хууль тогтоох процесст нутагшсан байна… 2023.11.10
Баттөмөрийн ЭНХБАЯР78,120 görüntüleme • 2 yıl önce

Б.Энхбаяр: Хулгайчаа орой дээрээ зална гэж бид сонгуулиар амлаагүй❗️2024.11.20
Баттөмөрийн ЭНХБАЯР47,390 görüntüleme • 1 yıl önce

Б.Энхбаяр: Ерөнхий сайдыг өөрөө тайлбар хийхийг нь хүлээж байна. Манай намын дарга биднээс ёс зүйн өндөрлөгөө алдаж болохгүй гэж хэлдэг, шаарддаг. Өөрт нь ах, дүү хоёр энэ улс, ард түмнийг жүжгийн тайз мэт найруулж удирддагаа боль гэж бүлгийн хурал дээрээ хэлж байсан… 2025.05.15
Баттөмөрийн ЭНХБАЯР37,587 görüntüleme • 1 yıl önce

Баянзүрх дүүргийн 26-р хороонд 640 хүүхдийн шинэ улсын сургууль ашиглалтанд орж, нээлтээ хийлээ. Үнэхээр баяртай байна. Хүүхэд багачууддаа, эцэг эх, багш нар, барилгын ажлыг хамгийн орчин үеийн шийдэл, чанартай гүйцэтгэсэн “Голден лайт” компаний хамт олон, бүх талаар дэмжиж ажилласан Нийслэлийн ЗД Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нартаа баяр хүргэе. Баянзүрхчүүддээ баярлалаа. 2025.10.02
Баттөмөрийн ЭНХБАЯР28,228 görüntüleme • 1 yıl önce

Б.Энхбаяр: Авлигын шүүхээс авлигачид л айж байгаа. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан МАН-ын улс төрд нөлөө бүхий этгээдтэй сэтгүүлчид нь хүртэл хамтарсан компани байгуулчихсан, нүүрсчидээ хамгаалаад явж байна. Авлигач улс төрчдөөсөө намууд нь салья. Бохир хуулийнхнаасаа хуулийн салбар салья. Авлигач шүүгчдээсээ шүүхийн салбар салья. Авлигач сэтгүүлчдээсээ сэтгүүл зүйн салбар сал… 2023.11.28
Баттөмөрийн ЭНХБАЯР58,961 görüntüleme • 2 yıl önce