
Ч.Лодойсамбуу
@Lodoisambuu • 75,918 subscribers
©️Улаан бал
Shorts
Videos

Би одоо л гэнэт яриад байгаа юм биш. Энэ 2022 оны Битүүний өдрийн барилдааны араас шууд хийсэн ярилцлага. Засгийн газар төрийн наадмыг нэг жил өнжих шийдвэр гаргасан. МҮБХ нь Засгийн газрынхаа шийдвэрийг, Баяр наадмын хуулийг зөрчөөд зарим аймаг, сумдын наадмуудыг хийлгэчихсэн гээд Ц.Магалжав тэргүүн өөрөө хэлж байна. Холбоо өөрөө хийлгэчихсэн болохоор тэр барилдаануудын үр дүнг зөвшөөрсөн буюу шинэ цолтнууд шинэ цолтойгоо заал танхимын барилдаануудад барилдаж эхэлсэн. Тиймээс төрийн наадам биш МЗХ-ны 100 жилийн ойн барилдаанд ч бас цол олгуулах шаардлага үүссэн. Товчхондоо, тэр жил 100 жилээ өнжсөн Засаг, хууль зөрчиж барилдаан зохион байгуулсан холбооны зуурсан жанхууг одоо цэвэрлэх болчихоод байгаа юм. Угтаа цэвэрлэх гэж оролдох тусам улам заваарна. Заалны барилдаанд улсын цол олгож байгаагаас өөрцгүй хачин жишиг тогтоно. Хэзээ ч дуусашгүй цолны маргаан руу гулган орно. Надад хэн нэгэн, хэсэг бүлгийг уурлуулж гомдоохоос илүү үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болдог дэлхийд ганц өв соёл нь хэрүүлдээ дарагдаж сэв суухыг харах л хэцүү, дэндүү хайран байна. Маргааш нэгдсэн чуулганаар орно. Гишүүд маань алсыг харж ул суурьтай бодож шийднэ л гэж найдъя. #Наадам
Ч.Лодойсамбуу10,245 görüntüleme • 1 ay önce

Хулгайч нарт хүн зандрах эрх байхгүй. Зүгээр л улсыг хохиролгүй болго. Өөр яриа байхгүй! Х.Нямбаатар 🚨
Ч.Лодойсамбуу16,781 görüntüleme • 2 ay önce

Нэр муутай урд хөрштэйгөө хэлэлцээр хийж болоод байдаг. Сайн нэртэй нөгөө хөрш нь хэлэлцэе гэхээр өөдөөс дээрэлхээд бодлоо тулгаад суучихдаг. Тэрийг нь хүлцсээр байгаад өнөөдөр лааны гэрэлд шинэ жилдээд сууж байгаа нь үнэн шүү дээ. Хэдий болтол ингэж хулмайж суух юм. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов. Тусгаарт тогтноё! гэж хэлэх нь попролт юм бол би үхэн үхтлээ попрох юм байна!
Ч.Лодойсамбуу81,796 görüntüleme • 1 yıl önce

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар
Ч.Лодойсамбуу32,191 görüntüleme • 6 ay önce

Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол шийдэл биш залхуурал, мунаглал. Түгжрэлээс салчихсан том хот гэж байхгүй. Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь, 1.Нийтийн тээврийг төрөлжүүлсэн. 2.Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон. 3.Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн. 4.Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр. 5.Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна. 6.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна.
Ч.Лодойсамбуу73,721 görüntüleme • 1 yıl önce

Та нар маань анхаарах хэрэгтэй нэг асуудал бас дүйвээн дундуур гүйчих гээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ухаа худаг” ордын лицензтэй холбоотой асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилсан. Та хэд сонссон л байх. Гэтэл өөрийнх нь гаргасан хүсэлтийг яг харахаар “Ухаа худаг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянаж шалгая” гэж байгаа юм. Бусад гэхээр Таван толгойн бүлэг орд бүхэлдээ болчихно. Тэгэхээр өөрийнхөө Ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээнүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг өөрийнхөө хороогоор өөрөө шалгах болчихоод байна. Уг нь манай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн үед бас Таван толгойд юу болсоныг хянан шалгах хороо байгуулъя гээд саналаа гаргачихсан байгаа. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хорооны тогтоол энэ хэвээрээ батлагдвал Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүдийг бид хянаж чадахгүй болно гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр бол өөрөө “Ухаа худаг ба бусад гээд салгачихъя аа” л гэж байна. Гэтэл хуулиараа хянан шалгах хороо байгуулах санал хамт гаргасан гишүүд зөвшөөрч байж л салгах боломж үүснэ. Тэгэхээр одоо чуулганаар орж батлагдахаас нь өмнө хэдүүлээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт дээр гарын үсэг зурсан гишүүдийг “Ухаа худаг аа л та бүхэн хянаж шалга аа. Нодлингийн том гэрээнүүдийг тусд нь сөрөг хүчин чинь шалгаг ээ” гэж ятгах хэрэгтэй байна. Тэр нь шударга шүү дээ🙂↕️
Ч.Лодойсамбуу36,998 görüntüleme • 8 ay önce

Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочиллоо. Ажлын явцтай танилцаж амжилттай, ахицтай байгааг нь нүдээрээ харах сайхан байлаа. Төрийн нэрээр очсон хүн байна даа, машин техникээ ч өөрсдөө мэдээд авчих эрх мэдэлгүй ашиг орлогоо хугаслан айлд захирагдаж байсан тэр цагийг дуусгаж улс төрийн, бизнесийн асар их хохирол амсаж ОХУ-ын талаас 49%-аа авч ирж чадсан тухайн үеийн Засгийн газар, компаниудад уурхайн аман дээрээс талархал илэрхийлье🙏🏼
Ч.Лодойсамбуу35,204 görüntüleme • 7 ay önce

Чаддагт нь өгье гэсэн зээлийг чадаад авсан, гэрээнд заасан нөхцлөөрөө төлсөн, төлж байгаа айлын хүүхэд, аав ээжүүд энэ их туйлшралын өмнө харцаа унагаад байх шаардлагагүй. “Битгий хуц” гэж хэл. 1. Зээл, тэтгэлэг хоёроо ялга. 2. Буцааж төлөх хэлбэр, хугацааг ил байгаа журмууд дээрээс нь хар. 3. Үнэхээр чадаад байхад нь нэг даргын чадаагүй хүүхэд өмнүүр нь орсон бол тэр эцэг эх гомдлоо гаргаад шалгуул. 4. Зээл, тэтгэлэг олгох шаардлага хангаагүй гадаадын сургуульд тэнцсэн хүүхдэд зээл өгчихсөн бол тэр өөр хэрэг. Гол нь ангилж салгаж ярь. 5. Тэр зээлийн сангаас гадаад, дотоодын сургуулийн нэг сая гаруй хүүхэд зээл авсан. Түүнээс таньдаг 20 улс төрчөө харчихаад зээл тэр чигтээ хулгай, дандаа дарга нар авдаг гэж битгий эндүүр. 6. Үнэхээр хулгайлаагүй, авсан зээлээ төгсөж ирээд улсдаа ажиллах анхны шаардлагаар нь төлчихсөн хүмүүс “Мөнгийг нь буцааж төлнө” гэж яриад дараа дараагийн хүүхдүүдэд битгий гай бол. Хоёр лайкны араас гөлөлзөөд байх хэрэггүй.
Ч.Лодойсамбуу118,935 görüntüleme • 3 yıl önce

Биднийг бүгдийг нь чулуугаар шидэж байсан ч энэ хуулийг батлах нь бүү хэл хэлэлцэх эрх бидэнд байхгүй. Монголын парламент бол Монголын тусгаар тогтнол. Өнөөдөр бид өөрсдийнхөө айж ичсэн сэтгэл хөдлөлөө дарж маргаашийн Монголын Үндсэн хуульт засаглал, тусгаар тогтнолын төлөө энэ хуулийн төслийг дэмжихгүй байх үүрэгтэй!
Ч.Лодойсамбуу13,001 görüntüleme • 3 ay önce

Монгол хүн хэзээнээсээ л хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэхийг үзэж чаддаггүй.
Ч.Лодойсамбуу58,551 görüntüleme • 2 yıl önce

Ялагдчихаад хүн рүү зааж гонгинохоо больё. Өөрсдөөсөө алдаагаа эрж олж засъя. Тодорхой л байгаа шүү дээ. Ардчилсан нам буцаад ардчилалтай нам болъё. Хэн нэг атаман дээр биш үзэл санаан дээрээ нэгдье. Нэгдэж чадахгүй бол тэгээд л юуг ч чадахгүй. Олон нийт биднийг заавал дэмжих үүрэггүй шүү дээ.
Ч.Лодойсамбуу47,317 görüntüleme • 1 yıl önce

Ийм учраас л нэгнийгээ гүтгэж харлуулалгүй гоё сонгууль хийе гэж уриалсан.
Ч.Лодойсамбуу49,898 görüntüleme • 2 yıl önce

Энэ Их хурал эхнээсээ зарчимтай, бие даасан байж парламентын ардчиллаа бэхжүүлэх хүчтэй хөдөлгөөн эхлүүлэх ёстой. Засгийн газрынхаа хуудуутай хуулиудыг нүдээ аниад тамгалж өгөөд суудаг байж болохгүй. Хэлэлцэх гэж л их хурал байдаг. Аль болох л хэлэлцүүлэхгүй байх арга хэрэглээд байгааг нь тэнэг хүн биш гишүүд бүгд мэдэж харж байгаа. Хэлэлцье гээд 7 хоногийн өмнө шийдээд бэлдчихсэн хэдэн зуун хуудас асуудлыг яг хэлэлцэх өдрийн өглөө нэхүүлж байж өгчихөөд юмаа унш, судла гээд томроод байж болохгүй. Олон сонгогдсон гишүүд төрийн хариуцлагатай ажлыг зөв, ёс зүйтэй, зарчимтайгаар залгамжлах ёстой. Хурган заль суусныгаа төрийн хүний арвин туршлагатай хольж даналзаад байх шаардлагагүй. Өмнөх үеийн парламентчид шигээ зангараг зааж дараа үеийнхэндээ үлгэрлэх хэрэгтэй.
Ч.Лодойсамбуу44,462 görüntüleme • 1 yıl önce

Төсвийн мөнгөөр үнэндээ л тоглож гараа угаажээ. Засгийн газрын 2024 оны санхүүгийн тайланд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр нийт 15 их наяд төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. Нэгдсэн төсвийн 50 хувь шүү дээ! Энэ бол төсвийн сахилга бат ямар аймшигтай байгааг бүрэн илтгэнэ. Гэвч хариуцлага байхгүй. Бүр тоох ч үгүй.
Ч.Лодойсамбуу28,210 görüntüleme • 1 yıl önce