Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочиллоо. Ажлын явцтай танилцаж амжилттай, ахицтай байгааг нь нүдээрээ харах сайхан байлаа. Төрийн нэрээр очсон хүн байна даа, машин техникээ ч өөрсдөө мэдээд авчих эрх мэдэлгүй ашиг орлогоо хугаслан айлд захирагдаж байсан тэр цагийг дуусгаж улс төрийн, бизнесийн асар их хохирол амсаж ОХУ-ын талаас 49%-аа...

35,208 görüntüleme • 9 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.

Uchral Nyam-Osor

61,473 görüntüleme • 1 yıl önce