Urug.mn's banner
Urug.mn's profile picture

Urug.mn

@Urug_mn15,378 subscribers

Ёс зүйтэй мэдээлнэ.

Videos

Urug_mn's profile picture

📷Гашуун яриа Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Өвөрмонголоос Монгол Улсыг зорин ирж амьдарч буй Т.Нартай, С.Хавар нарын гэр бүл оролцлоо. Тэдний хувьд амин ганц охин үрээ Хятад хэлээр биш, Монгол хэлээр ярьдаг “Монгол хүн” болгон төлөвшүүлэхийн тулд зориг шулуудан иржээ. Монголд ирээд Хятад, Хятадад очоод Монгол гэх хавчлагын дунд ч тэд “Бид өөрсдийгөө МОНГОЛ ХҮН гэдгээ мэдэж байхад хэн юу гэх нь хамаагүй” хэмээн өөрсдийн өв соёл, түүх, эх хэлээрээ бахархан, омогшиж явдгаа онцолсон юм. “Нартай, Хавар" хоёрын хувьд нутаг дэвсгэрийн хэмжээгээр биш дэлхий даяар тархан суурьшсан үндэс угсаа нэг монголчуудаа нэгтгэж тэднийг холбох гүүр болохыг хүсдэг гэнэ. Харин Монголчууд та бүхэн минь зүрх сэтгэлээрээ нэгдэж, Монголоо гээд ирсэн элэг нэгтнээ энхрийлэн, хайрлаж угтан аваарай хэмээн хүсэв.

Urug.mn

17,023 次观看 • 3 个月前

Urug_mn's profile picture

Эмийн ургамал зардаг М.Содном өвөө: Шинэ он гарсан ч асуудал хучнаараа л бий. Төрөөс манай компанийн дансыг хаах гэсэн ч дотор нь мөнгө байгаагүй. 5–6 ажилтан маань ажлаа хаяад явчихсан. ААН-үүд элгээрээ хэвтэх нь ээ. Гэхдээ өвөө нь зүгээр ээ. Багшийн дээдийн автобусны буудал дээр эмийн ургамал зардаг өвөө алга болчихсонд олон хүн гайхсан байж мэднэ. Тэгвэл эмийн ургамал зардаг М.Содном өвөө Төгөлдөр төвийн хоёр давхарт суух болжээ. М.Содном өвөө өдгөө 67 настай. Бизнес хийж, 5–6 хүнийг цалинжуулдаг байсан ч ТҮЦ-ээ хураалгаж, татварын дарамтад орсноор 20 сая төгрөгийн өртэй болсон гэнэ. Түүний “Тайжийн нуур” компани Хөвсгөл аймгаас 60 гаруй эмийн ургамлыг зохих журмын дагуу түүж, боловсруулж худалддаг байсан ч одоо өөрөөс нь өөр ажилтангүй болжээ. Бизнес эрхлэгчдэд дарамт болж буй зүйл нь ердөө л их татвар, иргэн, ААН-дээ хайргүй төр хэмээн ярьж байлаа. Мэдээж ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөхдөө л төлнө. Гол нь битгий хааж боож, ард иргэдээ зовоогоорой. Өвөө нь нүд анитлаа энэ улсынхаа төлөө явна гэдгээ ч хэлэв. Тэрбээр “Өвөө нь төр засгаас халамж гуйхгүй, гагцхүү бизнес хийх боломжийг минь л өгчих” гэсэн юм. Түүний байнгын хэрэглэгчид харж байвал: 99956937 Содном өвөөгийн дугаар шүү

Urug.mn

13,614 次观看 • 7 个月前