Loading video...

Video Failed to Load

Go Home

Х.Баасанжаргал: Хувийн сургуулиуд төрийн ачааг хөнгөлж байгаа нь үнэн. Гэхдээ лоббидож, татвараа хөнгөлүүлж болохгүй. Ер нь бид алсуураа улсын боловсролоо хүчгүй, "тамиргүй" болгох бодлого явуулаад байна...

35,392 views • 1 year ago •via X (Twitter)

10 Comments

Алтанцог's profile picture
Алтанцог1 year ago

Уг нь зөв л асуудал юм.

Б.ЯНЖМАА's profile picture
Б.ЯНЖМАА1 year ago

Хувийн сургууль, эмнэлэгийг ашгийн байгууллага гэж харах хэрэггүй л байгаа юм. Тэр тусмаа сургууль, эмнэлэгийн барилгыг татвараас чөлөөлчих хэрэгтэй. Хувийн сургуулиуд чанартай сайн төгсөгч бэлдвэл Монгол Улс л хожно биз дээ.

Г. Бат-Эрдэнэ's profile picture
Г. Бат-Эрдэнэ1 year ago

Энэ авгай попорч оноо авах гэж балайрчхаад тэрийгээ зөвтгөх гэж эргүүтээд явчихлаа. Хувийн сургууль барих гэж компаниуд өөрийн худалдаж авсан голдуу газар дээрээ сургууль барьдаг. Ер нь улс орондоо буянтай зүйл хийх гэж сургууль барьдгаас бус ашиг олох гэдэггүй. Сургууль барих газраа олон давхар байшин бариад зарах нь хамаагүй ашигтай байдгаас тэр. Нямбаатар сүр болгон зарлаж хэрэлдэж загнаж байгаад маршал таунд сургууль бариулах болсон. Херо Баатар Эко констракшны хувь эзэмшигч болоод тэр сургуулийн сураг алдарсан. Хэдэн сарын өмнө Номин констракшныг ривер гардены хажууд сургууль барь гэж загнаад байсан. Зөвшөөрлөө гэсэн сураггүй. Энэ авгайнхаар бол улс ард түмэнд буян болохоор сургууль барих юм бол чи дээр нь жил бүр үл хөдлөхийн татвар төлнө. Орон сууц бариад зарчихвал ашиг олоод татвар төлөхгүй болж хувийн сургуулиуд баригдахаа болих нь. Хувийн сургууль баригдсанаас болж улсын сургууль баригдахгүй байна гэж балайрах. Танай МАНы үе үеийн дарга нар хотын газрыг юм үлдээлгүй зарчихсаныг мэддэггүй юм байх даа? Ямар газар дээр барих юм болж байна?

erguu jirgeech's profile picture
erguu jirgeech1 year ago

Манай нам/шашины фанат аятай/ Социал демокрад үзэлтэй тийм учраас хувийн өмчийг хураах ёстой/СД үзлээ ойлгоогүй дээрэмчин аятай/ сумын дунд сургуулийг сул дүнтэй төгссөн суга майга иймэрхүү хувийн Дээдийн влаавгай нарыг зайлах ёстой

naaya2013's profile picture
naaya20131 year ago

@Nergui_D2020 Үнэн ш дэ

Бямба's profile picture
Бямба1 year ago

👍👍👍👍👍👍👍

🚫FASCIST WESTERN SLAVERY STATE IS NOW MONGOLIA!🚫's profile picture
🚫FASCIST WESTERN SLAVERY STATE IS NOW MONGOLIA!🚫1 year ago

Vini vidi vici, divide et emperum гм үгэнд фокусладаг Өрнө дахин бурангуй бол🇲🇳чууд агуулгад фокусддаг! Хувийн⁹ гэдгээ 100 жилээр ухраавал НОЁНЫ феодлын гэх доромжлол ба тэнд БООЛыг бэлтгэдэг! Ийм сэтгэцдээ тэмбүүтэй ФашИСТууд БООЛ болохыг эсвэл Вант улсдаа БООЛыг мөрөөддөг!🤣

kub's profile picture
kub1 year ago

Улсын сургууль суларч байгаа нь өөрсдөөс болж байгааг ойлгохгүй л нөхдүүд тууж явах юм ...

Chimedkhorol Munkhbayar's profile picture
Chimedkhorol Munkhbayar1 year ago

100% Зөв. Ерөнхий боловсролын системээ зохион байгуулалттай нурааж байгааг нь хэлж бна. Ерөнхий боловсрол хүртээмжгүй, чанаргүй бгаа нь яваандаа нийгэмд том хагарал үүсгэнэ. МАН гэж шашны гаж сект, ууж идэхэд донтсон хулгайчууд дээр бгаа цагт Монгол нар үзэхгүй ээ.МАН зайл🖕

Анти's profile picture
Анти1 year ago

@n_amaraa зөв

Related Videos

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороолол дахь “Эрин эверест сургууль”-ийг төрийн өмчит сургууль болгох боломжтой эсэх талаар сургуулийн хөрөнгө оруулагч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Олон улсын стандартаар барьсан сургууль тул улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж буй сургуулиудаас үнэлгээ өндөр гарах байх гэхдээ хэлэлцээрийн ширээний ард суухад татгалзах зүйлгүй гэдгийг “Эрин интернэшнл” ХХК-ийн дэд захирал Д.Даваасүрэн хэлж байна. Тухайн хорооллыг анх барихдаа улсын сургууль, цэцэрлэгтэй хороолол гэж борлуулалт хийж, оршин суугчаа татсан. Гэсэн хэдий ч өнөөдөр тус сургууль төлбөртэй хувийн сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайн хороонд Эрин, Хар хорин, Өнөр гэсэн 3 том хорооллын 11 мянга орчим оршин суугч бий. Эдгээр айл өрхүүдийн хүүхдүүдээс хэд нь энэ сургуульд явж байгаа вэ гээд тоолбол маш бага тоо гарна. Харин тэдгээр хүүхдүүд хойшоо зам гарч, “Ирээдүй” цогцолборт, зарим нь 10-р хорооллын “Эрдмийн ундраа” цогцолборт суралцаж байна. Бид уг нь түгжрэлийн асуудлаа бодсон ч хүүхдийн ая тухыг бодсон ч хамран сургах тойрогт нь буюу гэртэй нь ойр сургуульд хүүхдийг сургах ёстой. Эдгээр хүүхдүүдийн энэ эрх зөрчигдөөд байна. Тиймээс хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж, сургуулийг худалдаж авах асуудлыг шийдвэрлэнэ.

Х.Нямбаатар

32,453 views • 2 years ago

Өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсөлд боловсролын салбарын томилгоог хэт их төвлөрүүлэх агуулга орж ирж байна. Би 2017 онд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоотой холбоотой асуудлыг одоо үйлчилж байгаа түвшинд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд орон нутагт төрийн ажил явуулахад хамтарч, ойлголцож, дэм болж ажилладаг хүмүүс. Сая Л.Энх-Амгалан сайд нэг алхаад агентлагтай болсон. Одоо хоёр алхаад бүх томилгоог төвлөрүүлэх асуудал ярьж байна. Ер нь салбарын сайд нарын үндсэн ажил томилгоо, аж ахуйн ажил гэхээс илүүтэй салбарынхаа бодлогыг томъёолдог чиглэл рүү л явмаар байна. Бид ДНБ-ээ өсгөж, эдийн засгаа өөд татахгүй байж яаж тэр бага, дунд ангиас нь хүүхдүүддээ англи хэл заалгах юм. Бид бүгд мэдэж байгаа. IELTS-ийн 7.5 оноотой хүн орон нутагт очоод сая төгрөгөөр англи хэлний багш хийхгүй шүү дээ. Бидний өнөөдрийн дэвшүүлж байгаа зорилт заавал эдийн засагтайгаа уялдах ёстой. Тэгэхгүй тунхагласан, бэлгэдлийн шинж чанартай заалтууд нэмээд, одоо явж байгаа тогтолцоог үндсээр нь өөрчлөөд, бүх томилгоог яам руугаа төвлөрүүлж байгаа асуудал нь өөрөө боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй.

Х.Нямбаатар

20,074 views • 3 years ago

Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй." Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н хоригт орж хүнд нөхцөл байдалд байгааг Москаль элчингийн өрөвдөлтэй ярианаас олж мэдэх боломжтой. Өнөөдөр ОХУ-тай харилцаж байгаа цорын ганц чөлөөт ертөнц нь Монгол улс болж үлдсэн гэдэг нь тодорхой байна. Москалууд Монгол улсад ирж ямар нэг ЦООРХОЙ олж амь зогоон хэд гурван ногоон зохицуулдаг тухайгаа ярьжээ. Хамгийн хорлонтой нь энэ үйл ажиллагаа нь Монгол улсыг ОУ-ын хоригт оруулах эрсдэл учруулж байгааг ОХУ-ын тал бүрэн мэдэж байгаа бөгөөд живж буй завь руугаа татаж чангааж байгаа нь жихүүдэс төрмөөр. Мөн Монголын коммунист эрх баригчид түрэмгийлэгч улсад нууцаар үйлчилж Монгол улсын эрх ашиг, ЭЗ-аар дэнчин тавьж эх орноосоо урваж байгааг түүний яриа нотолж байна. Монгол улс цаашид чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхая гэвэл ОХУ-ын барлаг болсон ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Жагсаж цуглаж зайлуулах цаг болсон.

Ade

24,825 views • 1 year ago

Аливаа зүйл бодит үнэнээрээ байх учиртай‼️ Эрчим хүчний хэвлэл мэдээлэлд зориулж ЭХҮХороо өөрийн төсөвтөө 8.0 тэрбум төгрөгийг суулгасан байна гэдэг буруу мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Бодит байдал нь хэвлэл мэдээлэлд 500.0 сая төгрөг, бусад нь бодлого судалгаа, томоохон төслүүдийн санхүүгийн бичиг баримт боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн болно. Сангийн яаманд 10 сард хүргүүлсэн мэдээллээ шинэчилж хүргүүлээгүй нь манай ажлын албаны алдаа гэдгийгээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Мөн УИХГишүүн Цэнгүүн Tsenguun Nee ямар нэг эрх ашиг төлөөлөх бус, олон нийтэд таалагдах бус харин чин сэтгэлээсээ улсдаа хэрэгтэй Эрчим хүчний реформыг хийхээр зориглон хамтарч ажиллаж байгааг онцолж дурдмаар байна. Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт , дулааны дутагдалтай байдал нь өмнөх 34 жилийн турш эрчим хүчийг “халамж”-ийн салбар болгож, Төрийн монополь үүсгэсэн алдаа юм. Харин хэчнээн дургүйцсэн ч бид үүнийг засч, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхээс өөр сонголтгүй‼️ Ингэснээр Монгол Улс эрчим хүчний бие даасан системтэй болж, цаашлаад эрчим хүч экспортлох ажил бодитой хийгдэнэ. #ЭрчимХүчнийШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

24,103 views • 1 year ago

ДЭЭРМИЙН ОЛЗОД ТАЛАРХАХУЙ ДОР Өнөөдрийн дүр зураг сонирхолтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр Ерөнхий сайд очиж, 246.6 тэрбум төгрөгийн татвар, 220 сая ам.долларын борлуулалт, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэх мэт “амжилтын” тоонуудыг бахархалтайгаар зарлаж байна. Үзүүлэлтүүд үнэхээр сайн. Гэхдээ нэг асуултыг хэн ч тавьсангүй: ❓ Энэ амжилтын үндэс суурийг хэн тавьсан бэ? “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх 2010, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны Концессын гэрээний хүрээнд 630 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгөөр: -Уурхай босгосон, -Баяжуулах үйлдвэр байгуулсан, -Дэд бүтэц, цахилгаан, төмөр зам шийдсэн, -Машин механизм, эргэлтийн хөрөнгө бий болгосон, -Гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан. Өөрөөр хэлбэл, алдагдалтай, өртэй, түүхий эдээ ч олборлох чадамжгүй үйлдвэрийг бэлэн экспортлогч, ашигтай компани болгож чадсан. 🤥Харин дараа нь юу болсон бэ? Концессын гэрээгээр Кью Эс Си компани 30 жилийн хугацаанд ажиллах ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулагчийн хууль ёсны итгэл, гэрээний тогтвортой байдлыг үл харгалзан төр “нийтийн эрх ашиг” гэх ерөнхий ойлголтын дор нэг талын шийдвэр гаргаж “булааж” авсан. Өнөөдөр төр нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр, хувийн хэвшлийн бий болгосон суурин дээр ашигтай ажиллаж, экспорт өсгөж, валютын нөөцөд хувь нэмэр оруулж байгаадаа талархаж байна. Харин хохироод үлдсэн хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нь хаалганы цаана суусаар л байна. Эдийн засгийн хэллэгээр үүнийг “asset appropriation with zero capital injection” гэдгээр хэлж болох юм. Гэхдээ увайгүй аргаар шүү. Зүйрлэж хэлбэл: “Бусдаар байрандаа засвар хийлгэчихээд, дараа нь хөөж гаргангуутаа засварын зардал хэмнэсэндээ баярлах, сайн зассанд нь сэтгэл ханамжтай байх явдал” ⁉️Үнэхээр сайн үр дүн мөн үү? Хэрэв гэрээний дагуу үргэлжилсэн бол өнөөдөр 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр бариад ашиглалтад орж байх ёстой байлаа. Гэтэл энэ алдагдсан боломжоо, баяр мэт тэмдэглээд сууж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар үүнийг нийтийн ашиг сонирхолыг хангаж төрд авлаа гэж нэрлэж байгаа нь хачирхалтай. Хэний ямар ашиг сонирхол юм бэ? Бид одоо зөвхөн баяжмал экспортолж байгаа биш, дотоодын ган үйлдвэрлэлээр импортыг орлож, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийн эхлэл цэг байх байлаа . Гэтэл, Төр өнөөдөр “үр дүнтэй, бүтээмжтэй, хурдан шуурхай ажиллах” үүрэг өгч байна. Гэтэл боломжит цаг хугацаа нь аль хэдийнээ өнгөрчихөөд байгаа нь хэнд ашигтай байна вэ? Хөрөнгө оруулагчийг уландаа гишгээд, бүтээсэн суурийг нь авчихаад, гарсан үр дүнг нь өөрийн мэт хараад баярлаж зогсох нь бодлогын ялалт биш. Энэ бол Монгол Улсад хөрөнгө оруулах боломжит хөрөнгө оруулагч нарт өгч буй хамгийн аюултай дохио: “Барь. Хөрөнгө оруул. Ашигтай болго. Дараа нь бид авна.” Ийм жишгээр маргааш хэн Монголд урт хугацааны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийх вэ? Энэ логикоор гангийн үйлдвэртэй болох “найдвартай арга” нь: Дахиад хувийн хэвшлээр бариулчихаад, ашигтай ажиллах үед нь дахин “нийтийн эрх ашиг” гэж нэрлээд хураагаад авах байх. Энд надад бол сайн үр дүн огт харагдахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй, бид аль хэдийнээ ийм болгочихсон байсан юм. Хайран цаг хугацаа 😡

Шижир Энхбаяр

35,451 views • 7 months ago

“ПАРКАА ХАМТДАА БҮТЭЭЕ” ТӨСЛИЙН ЯВЦ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг иргэдийн амарч зугаалах ногоон цэцэрлэгт хүрээлэн болгох “Паркаа хамтдаа бүтээе” төсөл хуваарийн дагуу үргэлжилж байна. Рио Тинто групп уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгчийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Паркаа хамтдаа бүтээе” төсөл нь ногоон хөгжлийг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Тиймээс төслийн санхүүжилтийг Рио Тинто групп бүрэн хариуцаж байгаа бөгөөд улс, орон нутгийн төсөв, Оюу толгой болон бусад хуулийн этгээдээс гаргаагүй, цаашид гаргахгүй болно. Бид зураг төслийг батлахдаа иргэдээс авсан 10 мянга орчим саналд үндэслэж 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай байхаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан гэрээний хүрээнд уг төсөл нь нийт 4 жилийн хугацаанд үргэлжилнэ. Хуваарийн дагуу 2023 ондоо багтааж ногоон байгууламжийн хатуу дэд бүтцийн угсралтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ эрчээрээ ажилласаар 2024 оны зун ногоон байгууламжаа иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөөд буй юм. Мөн бүтээн байгуулалтын ажил дуусмагц 2026 он хүртэл ногоон байгууламжийг арчилж тордон цаашид тогтвортой байх нөхцөлийг нь бүрдүүлнэ. Төсөл эхэлснээс хойш биднийг тасралтгүй дэмжиж, санал хүсэлтээ илэрхийлж байгаа та бүхэндэээ баярлалаа. Паркаа Хамтдаа Бүтээе!

Rio Tinto Mongolia

23,028 views • 2 years ago

Узбекистан 5 жилийн өмнө тоггүй, нийслэл нь хөлдөж, компаниуд нь нүүж, настай иргэд нь өндөр давхарт байрлах гэртээ орж чадахгүй, гудамжиндаа гал түлж өвлийг давсан байдаг. Үүний дараа нийтээрээ ойлгож эрчим хүчний реформыг эхлүүлж, үнээ чөлөөлөх замаар хувийн секторын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Арабын орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчидтай 25 жил тогтвортой сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж эрчим хүчний бие даасан байдлаа 100% хангаж байгаа сайн жишээ. Их хэмжээгээр хөрөнгө оруулалт татсаны үр дүнд сэргээгдэх эрчим хүчний өртөг нь 2.61 сент (1квт) болж буурсан бөгөөд цаашаа экспортлох ажлаа эхлүүлээд байгаа болно. Казакстан, Киризстан мөн ижил нөхцөлийг бүрдүүлж гадны ногоон хөрөнгө оруулалт татахаар идэвхитэй ажиллаж байна. Монгол Улс сэргээгдэхийн нөөцөөр Төв азийн улсуудаас илүү бөгөөд тус улсуудтай харьцуулбал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч улсын хажууд тул тээвэр логистик, угсралт суурилуулах ажлын зардал бага, хямд эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Харин бидний өмнө тулгараад буй гол асуудал нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой бодлого юм‼️ #ЭрчимХүчнийШинэчлэл #НогоонШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

121,350 views • 1 year ago

Ч.Сайханбилэг: С.Лавров 2016 оны 4-р сард Монголд надтай уулзахдаа "Бид Эрдэнэтийн 49 хувийг зарна. Танай Засгийн газар дэмжих үү” гэж асуусан‼️ Орос өөрийнхөө 49 хувийг зараад Монголд ирэх гэж байгаа бол "Дэмжилгүй яах вэ, манай ЗГ-т өгнө биз дээ" гэсэн чинь “Үгүй ээ, танай хувийн хэвшлийн хүмүүс манайхтай хэлэлцээ хийгээд байгаа. Бид ингэж л шийднэ” гэхээр нь би жаахан гайхаад “Хэрвээ Монголд ирж байгаа бол яагаад болохгүй гэж” гээд л уулзалт дууссан‼️ МАН-ынхан зөвхөн төр авч байж л Монголд ирлээ гэж боддог юм билээ. Хувийн хэвшлээ ерөөсөө Монгол гэж үзэхгүй байх шиг байна‼️ ELBEGDORJ Tsakhia Mongol Zandaakhuu Enkhbold Сангажавын Баярцогт S.Bayar Uchral Nyam-Osor Zandanshatar G Л.Оюун-Эрдэнэ Баттөмөрийн ЭНХБАЯР Гонгорын Дамдинням Battulga Khaltmaa Х.Нямбаатар Tsogtgerel Odon Лу.Гантөмөр Тогмидын ДОРЖХАНД Н.Н.Номтойбаяр П.Сайнзориг С.Эрдэнэ Batnairamdal Otgonshar Ganzorig Purevjav @tuvaanofficial

UBn.mn ЮУ БАЙНА

10,261 views • 6 months ago

Балбын Жензи нарыг сэрээсэн дунд сургуулийн сурагч хүү Авишкар Раутын илтгэлийг сонсоод орчуулмаар санагдаад орчуулчихлаа👇🏻 Балба, Монгол 2-ын улс төрийн нөхцөл байдал, засаглалын хэлбэр гээд бүх зүйлс нь өөр лдөө. Гэхдээ бншдээ, улс төрчид минь залуучуудаар дүүрэн залуу үе ихтэй нийгэм ямар хүчтэй болохыг сайн харж. Монголын нийт хүн ам 3,544,835 байгаагаас 39 хүртэлх насны залуучууд 2,412,440 байна. Энэ нь нийт хүн амын ойролцоогоор 68.1% юм. Залуучуудын нийгэмд амьдарч байж залуучуудаа басаж доромжлохоо хаа хаанаа больчих л хэрэгтэй. УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл. Та нар үнэтэй машин унаж, тансаг хороололд амьдарч, брэнд өмсөж зүүж, тэрбумаар хэмжигдэх хэмжээний орлоготой байх ёсгүй. Баян тансаг амьдармаар байгаа бол улс төрөөс холд, бизнесээ хийгээд мөрөөрөө амьдар. Нэг л өдөр 68.1 хувийг эзэлж буй залуучууд чинь тэсэрч мэднэ шүү. Ер нь намууд анхаарахад гэмгүй. Мэдээж өмнөх бүх үеийн алдаа завхрал авилгын сүлжээг одоо бга улс төрчдөд тохох утгагүй лдээ. Гэхдээ засаж сайжруулахгүй хоорондоо зодолдож, эрх мэдлээ булаацалдсаар бга та нарын тэнэглэлээс болж улс чинь өөдлөхгүй бн. Ер нь эх орноо бод, улсаа бод, залуу үеийнхнээр дүүрэн нийгэм бүтээчихсэн амьдарч бгаагаа сана. За тгд ухаалаг улс төрчид нь ойлгоод улсынхаа төлөө зүтгээд бгаарай даа😂😘

Ариунтуяа⚖️🇲🇳

31,455 views • 1 year ago

“Монгол улсад гуравдагч хөршийн оролцоотой Атомын цахилгаан станц бариулахгүй, ОХУ л үүнийг хийх ёстой. Гэхдээ Монголд ОХУ-ын хэл соёл, оюун санааны нөлөө тогтоосон тохиолдолд. Монгол шиг сэндвич улсад гуравдагч хөршийн тухай ойлголт байж болохгүй...” г.м байр суурь илэрхийлжээ. Франц зэрэг гуравдагч хөрш орнуудтай Ураны салбарт төсөл хэрэгжүүлэх Монгол улсын сонирхолыг үгүйсгэн гацааж байгаагаа нуухгүйн дээр ОХУ бага оврын АЦС барих туршлагаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Узбекистан, тэр ч бүү хэл дотоодынхоо Якутыг дурдаж байгаа нь ямар ч итгэл төрүүлэхгүй байна. Мэдээж хэрэг ОХУ шиг хоцрогдсон, худалч бас найдваргүй улстай хэн энэ салбарт хамтарч ажиллахыг сонирхох билээ. Эдгээр бүс нутагт бүтэлгүй төслөө эхлүүлэх нь В.Путины хүсэл болохоос өөр хэний ч хүсэл биш нь ойлгомжтой. Гэтэл эдгээрийн нэг нь Монгол улс болчихоод байгаа нь хорлонтой. ОХУ бол Монгол улсад хэрэгжих эрчим хүчний төслүүдийг ямагт гацааж хорлон сүйтгэж ирсэн бөгөөд бусад бүхий л салбарт бие даахыг тэвчдэггүй улс. Мөн хөрш улсууд дахь хэл соёл, оюун санааны нөлөө хамаарал нь ямар чухал нөхцөлтэй болохыг элчин сайд тодорхой дурдсан байна. Түрэмгийлэл гэж энэ. Эрх чөлөөний хөдөлгөөнөөс санаачилсан кирилл үсгийг халж Latin үсэгт шилжих, ОХУ-ын үзэл суртлын төвүүдийг татан буулгах, хөшөө дурсгалуудыг цэвэрлэх, түүх бичлэгийг эргэн харах, сурах бичигт өөрчлөлт оруулах, виз сэргээх зэрэг дурдаж болох олон асуудлууд ямар чухал болохыг эндээс харж болно. Түүнчлэн Хархорум ба түүний ойролцоо бүрэн хэмжээний археологийн судалгаа, малтлага хийхээс нааш шинэ хот байгуулах нэрээр хосгүй үнэт түүхийн олдвор, ул мөрийг устгаж дээр нь элдэв орон сууц барьж, ОХУ-ын бүтэлгүй АЦС гэх хог новш овоолох нь түүх соёлоо устгаж буй хэрэг болно. Монгол улсад Монгол улсын өөрийн эрх ашиг зонхилох ёстой. Үүнийг бид өөрсдөө эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.

Ade

42,027 views • 1 year ago