
Цоцо
@_tsotsooo • 7,704 subscribers
Өөрийн ертөнцийнхөө туршлага, дурсамжийн амтаар дүүрэн, аз жаргалыг мэдрэхийг эрэлхийлэгч, түүнийгээ бусдад түгээхийн хүслэн болсон залуу эмэгтэй🌱
Shorts
Videos

Энэ бүр яг үнэхээр л тулгамдаад байгаа асуудал хөндсөн байхын. Уг нь энэ байдлыг өөрчлөх гээд л зарим нэг гишүүд анги дүүргэлт, англи хэлийг бага ангиас заах гээд яриад л байх шиг байсандаа. Гишүүд өөрсдөө хүүхдүүдээ хувийн сургуульд явуулчихдаг болохоор улсын сургуулийн энэ нөхцөл байдлыг мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй л байх л даа🥲
Цоцо19,158 Aufrufe • vor 1 Jahr

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор МУАБ, академч С.Галсан гуайн ярьж байгаа “Гурван ямхын эрдэмтэн олширвол муу” “Мэдэхгүй бол мэдэхгүй бай” гэдэг нь агуулгын хувьд их чухал. Ер нь 2 төрлийн л эрдэм байдаг гэдэг. Нэг нь тархины нөгөө нь Зүрхний. Тархины эрдэм бол сурсан эрдмээ мэдлэг болгон ашиглах. Эрдмийн өндөр зэрэг хамгаалж олон хэлээр ярьдаг байсан ч хүн муутай хүн олон. Энэ бол зөвхөн тархины эрдэмтэй л хүн. Зүрхны эрдэм бол сурсан эрдмээ өөртөө шинээж, хэрэгжүүлж өөрийгөө сайн сайхнаар өөрчилж байгааг хэлнэ. Эрдэм номын мөр хөөгөөгүй ч зөв сайхан сэтгэлтэй хүн байдаг. Тэднийг зүрхий эрдэмтэй хүн гэдэг. Тархины эрдмийг шашин үнэлдэггүй ШУ л үнэлдэг. Өөрөө хөгжиж өөрчлөгдөхгүй хэт их мэдлэг хөөцөлдөн бусдад гайхуулан би л чаддаг би л мэддэг гэж онгирогч хоосон зүрхнүүд зөндөө л байдаг. Ийм эрдэмтэн хүнийг 3 ямхын эрдэмтэн гэдэг. Чихнээс ам хүртэлх хэмжээс 3 ямх байдаг бөгөөд утга нь сонссон мэдсэнээ зүрхэндээ шингээлгүй бусдад гайхуулахын тулд буцаагаад амаараа гаргадаг гэсэн үг. Эрдмээ зүрхэндээ шингээсэн хүн улам төлөв даруу, уужим тэнэгэр болдог гэлцдэг. Тархиа ч зүрхээн ч дүүргэхсэн. Таны тархи зузаан болов уу? Зүрх зузаан болов уу?
Цоцо11,884 Aufrufe • vor 1 Jahr
Keine weiteren Inhalte verfügbar