
Д. УУГАНБААТАР
@_UUGANBAATAR • 10,182 subscribers
#ШҮГЭЛ_ҮЛЭЭНЭ
Shorts
Videos

Зодуулсан сурагчийн аав Б.Цэрэндалай: Танихгүй дугаараас залгаад танай хүү манай охиныг яаж цохисон шиг яг тэгээд зодчихлоо гэж хэлсэн. Маргааш нь камерын бичлэг үзээд өөрийн эрхгүй нулимс урссан. Хүүг минь ангийнхныхаа өмнө 3-5 минут хараалгуулж, зодуулж байхад ангид байсан гурван багш ямар ч арга хэмжээ аваагүйд маш их гомдолтой байгаа.
Д. УУГАНБААТАР67,605 Aufrufe • vor 9 Monaten

13 настай охины бэлгийн хүчирхийл дээр - МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: Харин тийн бид нар одоо нийгмийн сүлжээн дээр бүр аймар сүржигнэдэг болчхож гэж би хэлмээр байгаан гэнэ⁉️ - 2021-онд болсон БНСУ-д ялгаварлан гадуурхалтад өртөн, дээрэлхүүлсэн 13 настай монгол охины асуудлыг тэрээр... - Хоёр улсын хоорондох дипломат харилцааны асуудал гэж байгаа, хүчирхийлтэй тэмцэнэ гэдэг нь шуугьж гарч ирээд, лайв хийгээд байх асуудал биш гэж билээ⁉️
Д. УУГАНБААТАР70,135 Aufrufe • vor 2 Jahren

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдээ мэдээлэл, зөвлөмж хүргэх, аюулгүй байдлыг хангаж хэв журам сахиулах зорилгоор Иргэний нисэх болон Төмөр замын өртөө буудал орчимд бүлгийн эргүүл ажиллуулж эхэллээ.
Д. УУГАНБААТАР52,898 Aufrufe • vor 2 Jahren

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралд хоцорч ирсэн Х.Булгантуяаг загнав...
Д. УУГАНБААТАР54,506 Aufrufe • vor 2 Jahren

🛑Улсын "БААТАР" Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Найрамдлын Эрдэнэс” зусланд юу болж байна вэ? - Зусланд амарч байсан хүүхдүүдийн дунд гэдэсний халдварт өвчин үү, эсвэл хоолны хордлого уу гэдгийг одоогоор тогтоогоогүй шинж тэмдгүүд илэрч байна. Гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг зовуурь 15 орчим хүүхдэд илэрч, хоёр нь эцэг эхийн зүгээс эмнэлэгт хүргэгдээд байгаа тухай мэдээлэл байна. ‼️ Хамгийн ноцтой нь, энэ нөхцөл байдал бүрэн тодорхойгүй, шалгалтын үр дүн баталгаажаагүй байхад зуслангийн удирдлагаас бүх хүүхдийг өнөөдөр 14:00 цагаас нэгдсэн автобусаар Эрдэнэтийн төв рүү буцаах шийдвэр гаргасан байна. 📹 Зарим эцэг эхчүүд зуслангийн дотоод орчинг шүүмжлэн шууд дамжуулж, хүүхдээ авч явж байна – Халдвар авсан хүүхэд гэртээ очоод шинж тэмдэг нь хүндэрвэл хэн хариуцах вэ? – Орон нутгийн, холын аймгуудаас ирсэн хүүхдүүдийг хэн тосч авах вэ? – Халдвар байх магадлалтай нөхцөлд нийт хүүхдийг тараах нь хариуцлагатай шийдвэр мөн үү? – Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ асуудлыг өөрсдөөсөө “зайлуулах” гэж байна уу? – Эрүүл мэндийн байгууллагууд яагаад одоог хүртэл албан ёсны тайлбар хийхгүй байна вэ? 👧👦 Хүүхэд бол хамгийн эмзэг, хамгийн хамгаалал шаардсан бүлэг. Ийм үед чимээгүй байдал, хүлээлт, хариуцлагаас зугтах шийдвэрүүд нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй. 📢 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нар ил тод, шуурхай тайлбар, бодит мэдээлэл хийнэ үү⁉️
Д. УУГАНБААТАР23,473 Aufrufe • vor 10 Monaten

Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна. Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан 2 сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай. Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна. Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна. Хотын соёл танаас эхэлнэ.
Д. УУГАНБААТАР40,517 Aufrufe • vor 2 Jahren

УИХ-ын дарга Г.Занданшатар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг агсам тавилаа хэмээн загнажээ...
Д. УУГАНБААТАР38,918 Aufrufe • vor 2 Jahren

Юманд хэмжээ хязгаар гэж бий шүү, Арай л хэтрүүлээд байх юм...
Д. УУГАНБААТАР36,665 Aufrufe • vor 2 Jahren

Иргэн Ж.Энхбат: Тусгай хэлтсийн хүмүүс хорих ангид очиж, Д.Мөнх-Эрдэнийг дарамталсан гэдэг нь тодорхой болсон Иргэн Д.Мөнх-Эрдэнэ найзыгаа эргэж очлоо. Улаан малгайтай "SWAT" нинжаа хувцастай хүмүүс найзыг минь тамлан, тарчлаан, цахилгаан бороохойгоор, олон цагаар тамалсан байна... 1937 оны хэлмэгдүүлэлт, #Улс төрийн хоригдол үүсч байна, #Монгол улсад шинэ диктатур тогтож байна‼ Даваа Мөнх-Эрдэнэ / Page Welcome
Д. УУГАНБААТАР43,698 Aufrufe • vor 2 Jahren

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Би цагдаагийн байгуулагад 27 жил ажиллахад улс төр ордог байсан, улс төрийн томилгоо явдаг байсан, фракц болдог байсан. Нуулгүй хэлэхэд цагдаад одоо ч тийм явдал байгаа. Улс төрчид, компанийн захирлуудаар “Албан тушаалд томилуулъя” гэж яриулаад нэмэргүй. Би нийтэд зарлана шүү!
Д. УУГАНБААТАР23,583 Aufrufe • vor 1 Jahr