
Ade
@AdeKarnud • 11,099 subscribers
Erh Chölöönii Evsel | #Liberté party | @Liberte1206 | Erh Chölöönii Hödölgöön | Liberté movement | @nowarmn |
Shorts
Videos

Соцдек Баярцогтыг Соц Эвлэлийн гишүүн, МАН(МАХН-)ын гишүүн, Жанхуу Баттулгын ментор, амин найз, МАНАН автор, про зүүнтэн, МАХН-с их хуралд сонгогдсон, одоо ч түүндээ үйлчилдэг гэдгийг нь бичихээр яагаад түнтэгнээд уурлаад дайраад бга юм? МАН-д хэрхэн яаж үйлчилдэг, Монгол улсад олон намын тогтолцоог "халж" үзэл санааны өрсөлдөөнийг устгахад хэрхэн хүчин зүтгэсэн, Жанхуугаас хэрхэн санхүүждэг, ямар эрүүгийн гэмт хэргүүд үйлдсэн, намтраасаа МАНчин байснаа хасаад нуучихсан, ямар хэмжээний худалч хулгайч болохыг нь бичиж эхлээгүй бна шд. Та бүхний номлодог нөгөө мундаг зарчим, үнэт зүйл чинь ийм дабль стандарт, хоёр нүүртэй, selective байж болох юм уу? Монголд сүүлийн хагас жарны турш дарангуйлал өндийх бүрт МАНчин, ЖАНхуучин Баярцогт хаана зогсож байсан, үг үйлдэл нь хэрхэн зөрсөөр байгааг нь бичиж болохгүй тийм дархлагдсан амьтан юм уу? Сая АН-ын генсек болохдоо ЖАНхуучдын дэмжлэгийг бүхэлд нь авч байж томилогдсон хэрнээ ЖАНхуутай тэмцэгч дүр эсгэж олон нийтийг хуурч мэхэлж бга ой гутмаар жүжгийг яагаад бичиж болохгүй болчихов оо?
Ade17,589 Aufrufe • vor 2 Monaten

Д.Мөнх-Эрдэнийг яргалж эрүүдсэн галт зэвсэгтэй масктай этгээдүүд, хууль сахиулагчид, албан тушаалтнууд ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй, суллах нөхцөл бүрдчихээд байхад хорих анги сэлгэн хэсүүлж эрүүдэж мохоох ажиллагаа нь үргэлжилсээр байна. 2021 онд бид Л.Оюун-Эрдэнийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн #NoDoubleStandard хөдөлгөөн өрнүүлээд энгийн хувцастай цагдаа нар иргэнийг шүүхийн тогтоолгүй 461-т хууль бусаар хорьж буйг баримтаар ил болгож, хууль мөрдөхийг шаардсаны хариуд ЦЕГ, Мөрдөн, Эрүүгийн хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулагдаж бидэнд хилс хэрэг үүсгэн, Нийслэлийн прокурор гэрлийн хурдаар яллагдагчаар татаж, шоронд хорьж байлаа. Шоронд хорьчихоод Л.ОюунЭрдэнийн гомдол захиалгаар үүсгэсэн "хилс хэргээ хүлээвэл хялбаршуулсан журмаар шийдэж суллана" хэмээн шахалт үзүүлж нөхцөл тавьж байв. Энэ тулгалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардан 461-т сар орчим өлсгөлөн зарлаж өлсгөлөнгийн тусгаарлалтад хөлдүү камерт 15 орчим кг жин алдаж, эрүүл мэнд амь насны хувьд эрсдэлтэй нөхцөлд ороод байхад хуваарьт ба хуваарьт бус үзлэг нэгжлэг нэрийн доор дэглэгээ явуулдаг, тусгаарлалт нэрийн доор яргалал явагддаг гэдгийг биеэрээ туулсан юм. Эрх баригч хүчин, ЗГ бүхэлдээ бидний эсрэг хууль хүчний байгууллага дахь бохир гар хөлөө ашиглан хэрхэн хэлмэгдүүлэлт явуулсныг нийтээрээ харсан билээ. Хууль сахиулагчид энэ бичлэг дээр гарч байгаа шиг хүчирхийлэл яргалал эрүүдэлт явуулдаг нь нэгэнт нууц биш болсон. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн, эрх баригчдыг шүүмжилсэн хүн бүр хилс хэрэгт ял шийтгүүлж хэлмэгдэн хохирч байгааг нийтээрээ дуугүй хараад сууж болохгүй. Иргэн Мөнх-Эрдэнийг суллахыг шаардах хөдөлгөөн өрнүүлэх цаг болж. #FreeMunkhErdene #NoDoubleStandard
Ade58,841 Aufrufe • vor 2 Jahren
Keine weiteren Inhalte verfügbar