
Хуульч Батхүү
@Batkhuu_lw • 48,062 subscribers
Хөрөнгө оруулалт, гэрээ, компанийн засаглал
Shorts
Videos

Гэр бүлээрээ явсан залууг урсгал сөрж орж ирж мөргөөд 5 сартай охин, 17 настай хүү, эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Энэ мэт овилгогүй, хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг хүмүүст ногдуулах хариуцлага дэндүү сул байна. Торгуулийг 1 саяас эхлүүл, төлөхгүй бол машиныг нь улсын орлого болго. Ингэж байж энх цагт хүний амь үрэгдэхгүй болно. УИХ-ын 126 дотор юу хийдэг нь мэдэгдэхгүй амьгүй албат олон бий. Ганц хууль өөрчлөөд буувал гишүүн гэж явсны хэрэг гарна да.
Хуульч Батхүү33,591 views • 19 days ago

Зүгээр байгаа хавтан хуулж байхаар эвдэрхий замаа засмаар байна.
Хуульч Батхүү34,576 views • 2 months ago

МУ-ын 100,000 иргэн нэгдэж нийлээд татвар бууруулах санал гаргасан. Пороро дэмжихгүй гэнэ ээ...
Хуульч Батхүү19,918 views • 4 months ago

Маш олон хүн хуруу хумсаа хугалан байж цуглуулсан мөнгөө барилгын компанид өгч алдаад өдөр бүр хаалга үүдийг нь сахиж суугаа. Тэр бүрийн ард хүний амьдрал үрэгдэж бдаг. Энгийн иргэдэд эр бяраа гаргадаг төр засаг таг чиг. Шүүхээрээ яв гэдэг ганц үгтэй. Шүүх нь хэдэн жил. Энэ эмэгтэй өөрийнхөө мөнгийг олж авах гэж хараалгаж доромжлуулаад сууж бна. Хэзээ Монголын төр иргэдээ хамгаалдаг болох вэ?
Хуульч Батхүү71,978 views • 2 years ago

Оны өмнө хотын дарга тэгш сондгойгоор явуулна гэж мэдэгдэв. Маргаашнаас нь хөдөлгөөн хааж, цагдаа нар зам дээр гарав. Энэ захирамж хууль бус. Учир нь олон мянган хүнд хамаатай шийдвэрийг хэн нэг дарга амралтын өдөр амаараа гаргаж болдоггүй. ХЗДХЯ-нд бүртгүүлж, албан ёсоор хэвлэгдэж байж хүчинтэй болдог. Энэ талаар Б.Энхбаяр сайд 2023-11-29 өдрийн ЗГ-н хурлын дараа мэдэгдсэн ба ХЗДХЯ-нд хянуулж бүртгүүлээгүй 850 журам байгааг бүгдийг нь хүчингүй болгоно гэж зарласан. Хотын даргын захирамж ХЗДХЯ-нд бүртгүүлж байж хүчинтэй болох ёстой тул лавлагаа автал захирамж 3 хоногийн дараа буюу 2023-12-20 өдөр бүртгүүлсэн нь тодорхой болов. Цагдаа нар хүчинтэй болоогүй захирамжийг хүчээр мөрдүүлсэн гэсэн үг. Ингээд шүүхэд хандлаа. Хуралд ирсэн цагдаа дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, захирамж хүчинтэй үгүйг шалгах эрх бидэнд байхгүй гэв. Шүүх энэ захирамж хүчинтэй гэж үзсэн. Одоо давж заалдах журмаар гомдол гаргана. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ шүүхэд хандаагүй. Дарга нар ямар тооцоо ч судалгаагүй гэнэтийн шийдвэр гаргадаг, хүний эрхэнд халддаг, үүнийгээ цагдаагийн хүчээр мөрдүүлдэг байдал давтагдах ёсгүй гэж шүүхэд хандсан.
Хуульч Батхүү48,563 views • 2 years ago

Энд нэр дурдагдсан ХБ-ны нэг ажилтан надтай уулзаж бсан. Мөрдөн байцаалтын явцад заавал нэг хүний нэр хэл, тэгвэл хэргээс чинь мулталж өгнө гэж шахаад бна, би ямар гэмгүй хүн гүтгэлтэй нь биш гэхээр тэгвэл чи өөрөө ялаа аваад явах болж дэ гсн гэж. Энэ хүмүүст ял өгөх үгүйг мэдэхгүй. Гэхдээ өдий болтол явуулаад, яллаж бгаа бичлэгийг ТВ-р гаргана гэдэг өөрөө эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлт. Энэ хүмүүс банк санхүүгийн салбарт дахин ажиллах боломжгүй болж бна. 1937 онд яг ингэж нэгийг нь нөгөөгөөр нь гүтгүүлдэг, үгүй гэвэл өөрийг нь ялладаг схемээр хэлмэгдүүлэлт явсан. Манай хууль шүүхийн салбарын ялзралын нэг жишээ энэ.
Хуульч Батхүү56,870 views • 3 years ago