Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Иргэдээ үл тоож, басамжилж доромжилж байгаа хэрэг биш үү?

52,792 Aufrufe • vor 11 Monaten •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Монгол улсад шатахуун хомсдоод байгаа нь Дундговийн засаг дарга С.Мөнхчулуун Дундговийн замаар жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай холбоотой гэнээ. 🧐 Ийм юманд итгэх эрүүл ухаантай хүн байх уу? Аймгийн ард иргэдийг юу ч мэдэхгүй, мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс гэж доромжилж байгаа хэрэг үү? 1-рт: аймгийн шатахуун түгээх станцуудад 1 төрлийн шатахуун агуулах 20-тонноос дээш багтаамжтай сав байхгүй учир жин тонн хэтрүүлсэн буюу 50000 тонн шатахуун ачсан машин аль нэг ШТС-д шатахуун хүргээд, тал ачаатай цааш явах боломжгүй. Иймд бүгд жин тонндоо тааруулж ачиж ирдэг. Тиймээс жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байх нь шатахуун хомсдохтой ямар ч хамаагүй. 2-рт: Шатахууны хомсдол ганц Дундговь аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд болж байгаа асуудал. Дөнгөж өчигдөрхөн Улаанбаатар хотод шатахууны хомсдол, дараалал үүссэн тухай мэдээллүүд сошиалд гарч эхлэсэн, мөн бусад аймгуудад шатахуун хомсдолтой хэвээр байгаа. Манай аймгийн улсын чанартай замаар зөвхөн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумдын шатахуун болон Өмнөговь аймгийн зарим сумдруу шатахуун тээвэрлэгддэг. Тиймээс шатахууны хомсдол нь жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай ямар ч хамаагүй гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байгаа. Л.Мөнхбаясгалан гишүүн зориудаар улс төржив үү? эсхүл дэргэд нь хамт яваа нөхөд нь буруу ойлголт өгөв үү? Өөрөө иргэдийн адил шатахуунд очерлодог, шатахууны хомсдлыг мэдэрч байгаа хүн бол зөвхөн Дундговийн асуудал биш гэдгийг гадарламаар юм даа.

Самданнямын Мөнхчулуун

24,913 Aufrufe • vor 8 Monaten