Тогмидын ДОРЖХАНД's banner
Тогмидын ДОРЖХАНД's profile picture

Тогмидын ДОРЖХАНД

@dorjkhand_t43,923 subscribers

Member of Parliament, former IMF staff and advisor to the ED, dept head at Ministry of Finance, Mongolia, pursuing public finance, development and politics.

Videos

dorjkhand_t's profile picture

Узбекистан 5 жилийн өмнө тоггүй, нийслэл нь хөлдөж, компаниуд нь нүүж, настай иргэд нь өндөр давхарт байрлах гэртээ орж чадахгүй, гудамжиндаа гал түлж өвлийг давсан байдаг. Үүний дараа нийтээрээ ойлгож эрчим хүчний реформыг эхлүүлж, үнээ чөлөөлөх замаар хувийн секторын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Арабын орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчидтай 25 жил тогтвортой сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж эрчим хүчний бие даасан байдлаа 100% хангаж байгаа сайн жишээ. Их хэмжээгээр хөрөнгө оруулалт татсаны үр дүнд сэргээгдэх эрчим хүчний өртөг нь 2.61 сент (1квт) болж буурсан бөгөөд цаашаа экспортлох ажлаа эхлүүлээд байгаа болно. Казакстан, Киризстан мөн ижил нөхцөлийг бүрдүүлж гадны ногоон хөрөнгө оруулалт татахаар идэвхитэй ажиллаж байна. Монгол Улс сэргээгдэхийн нөөцөөр Төв азийн улсуудаас илүү бөгөөд тус улсуудтай харьцуулбал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч улсын хажууд тул тээвэр логистик, угсралт суурилуулах ажлын зардал бага, хямд эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Харин бидний өмнө тулгараад буй гол асуудал нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой бодлого юм‼️ #ЭрчимХүчнийШинэчлэл #НогоонШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

121,330 views • 1 year ago

dorjkhand_t's profile picture

Аливаа зүйл бодит үнэнээрээ байх учиртай‼️ Эрчим хүчний хэвлэл мэдээлэлд зориулж ЭХҮХороо өөрийн төсөвтөө 8.0 тэрбум төгрөгийг суулгасан байна гэдэг буруу мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Бодит байдал нь хэвлэл мэдээлэлд 500.0 сая төгрөг, бусад нь бодлого судалгаа, томоохон төслүүдийн санхүүгийн бичиг баримт боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн болно. Сангийн яаманд 10 сард хүргүүлсэн мэдээллээ шинэчилж хүргүүлээгүй нь манай ажлын албаны алдаа гэдгийгээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Мөн УИХГишүүн Цэнгүүн Tsenguun Nee ямар нэг эрх ашиг төлөөлөх бус, олон нийтэд таалагдах бус харин чин сэтгэлээсээ улсдаа хэрэгтэй Эрчим хүчний реформыг хийхээр зориглон хамтарч ажиллаж байгааг онцолж дурдмаар байна. Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт , дулааны дутагдалтай байдал нь өмнөх 34 жилийн турш эрчим хүчийг “халамж”-ийн салбар болгож, Төрийн монополь үүсгэсэн алдаа юм. Харин хэчнээн дургүйцсэн ч бид үүнийг засч, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхээс өөр сонголтгүй‼️ Ингэснээр Монгол Улс эрчим хүчний бие даасан системтэй болж, цаашлаад эрчим хүч экспортлох ажил бодитой хийгдэнэ. #ЭрчимХүчнийШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

24,103 views • 1 year ago

No more content to load