Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Хотын бондыг төлж чадахгүй бол ЗГ-ын бондтой адил улсаараа дефолтод орох эрсдэл үүснэ‼️ Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бондыг нийтээрээ сонсгол хийн зээлдэгчдийг шахаж 2023 оны сүүлээр арай гэж төлсөн байдаг. Чингис нэртэй 2012 онд босгосон 1.5 тэрбум $ бондоос 130.0 сая $ төлөгдөж, бусад нь өрийн санхүүжилт хийх...

29,881 Aufrufe • vor 2 Jahren •via X (Twitter)

10 Kommentare

Profilbild von Ganbold B
Ganbold Bvor 2 Jahren

Сонгууль угтсан жил бонд гаргаж өр тавьж, халамж тарааж сонгогчдыг авилгадахыг хуулиар хориглох хэрэгтэй. Татварын төлөгчдийн мөнгөөр хэдэн арван мянган халаагуур тараах гэж бна.

Profilbild von Temuujin Batmunkh
Temuujin Batmunkhvor 2 Jahren

Хөөе? ЗГ-н баталгаа гэдэг чинь Sovereign guarantee биз дээ? Хэрэв тийм бол улсын өрд тооцогдож, Монголын нийт ард түмэн, аж ахуйн нэгж татвар төлж барагдуулах ёстой. Товчдоо: ард түмэн бүх хохирлыг төлж барагдуулна гэсэн үг. Тийм үү?

Profilbild von Ganbold B
Ganbold Bvor 2 Jahren

Ер нь бол хулгай хийсэн, худал ярьдаг хүнээр дахин ажил хийлгэх нь гэнэн тэнэг хэрэг. Цавчаа ногоон бол хотын бузар булай байдлыг тод харуулсан. Тиймээс дахин итгэж, бондын мөнгө тараалгах хэрэг байхгүй.

Profilbild von Соолио
Соолиоvor 2 Jahren

Одоо хот нь бонд гаргаад нэг талаас хувийн компани шиг татвар хураамжийн орлогын араас улайрна, 2т зардлаа хүссэнээрээ бүүстлээд бантан болно. Алтанхуягийн ЗГ Чингис бондыг яаж савируулсан сонгодог жишээ шүү. Иргэд нь ийм харанхуй үед бонд бол тоглоом биш шүү.

Profilbild von Munkhbaatar Ts.
Munkhbaatar Ts.vor 2 Jahren

АН-н үед зээлсэн 1.5тэрбум $-ын зээлийг ЗГ бүрэн төлж барагдууллаа гд ЕС мэдээлэл хийсэн нь худлаа юм уу?

Profilbild von Гүн
Гүнvor 2 Jahren

Бас бааахан өр босохнээ

Profilbild von ganbat
ganbatvor 2 Jahren

Статистикийн аргаар Засгийн өрөнд оруулахгүй түр нуух зорилготой л Засгийн өр!

Profilbild von Бүтэмж
Бүтэмжvor 2 Jahren

1. Бондын зарцуулалт буюу өгөөж 2. Бондын эргэн төлөлт, төлөвлөгөө баталгаа 3.Бондын хүү,хэмжээ энэ 3 үзүүлэлтийн эрсдэл хамгийн бага үед л Бонд гаргах нь чухал.

Profilbild von Намсрайжавын Энхчимэг
Намсрайжавын Энхчимэгvor 2 Jahren

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2 жил хүрэхгүй хугацааны өмнө батлагдсан. Хэн ч уншаагүй. Уг хуулиар нийслэлд маш их санхүүгийн эрх мэдэл өгсөн. Хөгжингүй улсад бдаг ч манай улсыг хувьд одоогоор чадавхи хүрэхгүй, хот илүү их хүнд бдалд орно. #SOS

Profilbild von batuuk
batuukvor 2 Jahren

@ssanaser Батүүл баатар хүн шиг хайр найргүй цавчсан даа

Ähnliche Videos

Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарснаа зарлаж байна. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.

Л.Оюун-Эрдэнэ

87,853 Aufrufe • vor 2 Jahren

ШУУД: УИХ-ын нэр бүхий гишүүд 2025 оны төсвийн зарлагыг бууруулах талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ирэх оны төсөвт томилолт, зочин угтах зардал 111 тэрбум төгрөгт хүрсэн байна ‼️ УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: МАН, АН, ХҮН нам сонгуулиар иргэдэд амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, төсвийн зарлагыг өндөр дүнтэй оруулж ирлээ ⁉️ УИХ-ын гишүүн Б.Түвшин: Төсвийн орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байна. Бизнес эрхлэгчдээ төр дэмжсэнгүй ‼️ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Түүхэнд байхгүй зарлагатай төсөв батлагдсанаар инфляц хоёр оронтой тоо руу орох эрсдэл нүүрлэж байгаа. Тиймээс урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулахыг шаардаж, 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай ‼️ Л.Оюун-Эрдэнэ Лу.Гантөмөр Тогмидын ДОРЖХАНД Жудагийн Баярмаа🇲🇳 Temuulen Ganzorig Enkh Tuvshche

UBn.mn ЮУ БАЙНА

46,564 Aufrufe • vor 1 Jahr