
Тогмидын ДОРЖХАНД
@dorjkhand_t • 43,923 subscribers
Member of Parliament, former IMF staff and advisor to the ED, dept head at Ministry of Finance, Mongolia, pursuing public finance, development and politics.
Videos

Узбекистан 5 жилийн өмнө тоггүй, нийслэл нь хөлдөж, компаниуд нь нүүж, настай иргэд нь өндөр давхарт байрлах гэртээ орж чадахгүй, гудамжиндаа гал түлж өвлийг давсан байдаг. Үүний дараа нийтээрээ ойлгож эрчим хүчний реформыг эхлүүлж, үнээ чөлөөлөх замаар хувийн секторын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Арабын орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчидтай 25 жил тогтвортой сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж эрчим хүчний бие даасан байдлаа 100% хангаж байгаа сайн жишээ. Их хэмжээгээр хөрөнгө оруулалт татсаны үр дүнд сэргээгдэх эрчим хүчний өртөг нь 2.61 сент (1квт) болж буурсан бөгөөд цаашаа экспортлох ажлаа эхлүүлээд байгаа болно. Казакстан, Киризстан мөн ижил нөхцөлийг бүрдүүлж гадны ногоон хөрөнгө оруулалт татахаар идэвхитэй ажиллаж байна. Монгол Улс сэргээгдэхийн нөөцөөр Төв азийн улсуудаас илүү бөгөөд тус улсуудтай харьцуулбал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч улсын хажууд тул тээвэр логистик, угсралт суурилуулах ажлын зардал бага, хямд эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Харин бидний өмнө тулгараад буй гол асуудал нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой бодлого юм‼️ #ЭрчимХүчнийШинэчлэл #НогоонШилжилт
Тогмидын ДОРЖХАНД121,330 просмотров • 1 год назад

Эдийн засгийг тэлэх гурван сувгийн нэг нь гадны хөрөнгө оруулалт. Нээх үү, хаах уу⁉️
Тогмидын ДОРЖХАНД72,327 просмотров • 2 лет назад

Эрчим хүчний реформын үр дүнд 40 жил гацсан салбарт хувийн хөрөнгө оруулалт хийгдэж эхэллээ. ✅ 10ГВт чадал нь Монгол Улсын (2024 оны суурилагдсан эрчим хүч 1.8Гвт) дотоодын хүчин чадлаас 5.5 дахин их эрчим хүч. Дотоодын хэрэгцээг тархмал эх үүсвэрээр хангаж, БНХАУ руу экспортлох яриа, хэлэлцээр энэ оны 1 дүгээр сараас хийгдэж эхэлсэн, судалгаагаа эцэслэн, ирэх оноос төслийг хэрэгжүүлж эхэлнэ. ✅Хөрөнгө оруулалтын явцад шууд болон шууд бусаар 50,000 ажлын байр үүснэ. Дотоодын аж ахуй нэгжүүд бүтээн байгуулалтад оролцоно, залуу инженер, техникийн ажилчид шинэ технологид суралцан хөгжинө. #ЭрчимХүчнийРеформ #ЗасгийнГазрын100хоног
Тогмидын ДОРЖХАНД28,746 просмотров • 10 месяцев назад

Төв банкны ерөнхийлөгч онцгойлон анхаарч ажиллах 3 зөвлөмж‼️ 1️⃣ Алтаа зарахгүй, цуглуул. Багадаа 100-300 тн алттай улсад хямд мөнгө босно, ханш чангарч, зээлийн хүү буурна. 2️⃣ Бодлогын хүүгээ буулгаж хувийн секторт мөнгө нийлүүл. Төсвийн бодлогын орон зайд Мөнгөний бодлого тохируулагчийн үүрэг гүйцэтгэдэг. 3️⃣ Гадаадын банк оруулж ир. Төв банкны журмаар хориглосон зохицуулалтыг цуцалж, нээлттэй хандах.
Тогмидын ДОРЖХАНД17,579 просмотров • 8 месяцев назад

Хуучин автобус орж ирсэн нь тодорхой боллоо. Одоо хариуцлага хэрхэн тооцох вэ⁉️ #ЦавчааНогоон
Тогмидын ДОРЖХАНД39,140 просмотров • 2 лет назад

Эрчим хүчний экспорт 3 хэлбэрээр хийгдэх боломжтой. 1. Шугам татаж шууд экспортлох 2. Дата төвүүдийг Монголд байгуулж цэвэр эрчим хүчээр хангана. Цаашаа шилэн кабелаар дамжиж экспортлох. 3. Ногоон ус төрөгч үйлдвэрлэж савлах болон аммониа болгон экспортлох. Хөрөнгө оруулагчидтай тохирсон. Харин ЗГ-ын тогтвортой байдлыг нягтлах шатанд байна. #ЭрчимХүчнийШилжилт
Тогмидын ДОРЖХАНД12,455 просмотров • 6 месяцев назад

Аливаа зүйл бодит үнэнээрээ байх учиртай‼️ Эрчим хүчний хэвлэл мэдээлэлд зориулж ЭХҮХороо өөрийн төсөвтөө 8.0 тэрбум төгрөгийг суулгасан байна гэдэг буруу мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Бодит байдал нь хэвлэл мэдээлэлд 500.0 сая төгрөг, бусад нь бодлого судалгаа, томоохон төслүүдийн санхүүгийн бичиг баримт боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн болно. Сангийн яаманд 10 сард хүргүүлсэн мэдээллээ шинэчилж хүргүүлээгүй нь манай ажлын албаны алдаа гэдгийгээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Мөн УИХГишүүн Цэнгүүн Tsenguun Nee ямар нэг эрх ашиг төлөөлөх бус, олон нийтэд таалагдах бус харин чин сэтгэлээсээ улсдаа хэрэгтэй Эрчим хүчний реформыг хийхээр зориглон хамтарч ажиллаж байгааг онцолж дурдмаар байна. Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт , дулааны дутагдалтай байдал нь өмнөх 34 жилийн турш эрчим хүчийг “халамж”-ийн салбар болгож, Төрийн монополь үүсгэсэн алдаа юм. Харин хэчнээн дургүйцсэн ч бид үүнийг засч, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхээс өөр сонголтгүй‼️ Ингэснээр Монгол Улс эрчим хүчний бие даасан системтэй болж, цаашлаад эрчим хүч экспортлох ажил бодитой хийгдэнэ. #ЭрчимХүчнийШилжилт
Тогмидын ДОРЖХАНД24,103 просмотров • 1 год назад

Хотын бондыг төлж чадахгүй бол ЗГ-ын бондтой адил улсаараа дефолтод орох эрсдэл үүснэ‼️ Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бондыг нийтээрээ сонсгол хийн зээлдэгчдийг шахаж 2023 оны сүүлээр арай гэж төлсөн байдаг. Чингис нэртэй 2012 онд босгосон 1.5 тэрбум $ бондоос 130.0 сая $ төлөгдөж, бусад нь өрийн санхүүжилт хийх байдлаар ирээдүй уруу шидэгдсээр байна. Гоё ажил хийж болно, гэхдээ бидэнд төсвийн сахилга бат бий билүү⁉️ Яагаад сонгуулийн өмнө, чуулганы сүүлийн өдрүүдээр хэлэлцэх шаардлага үүсэв⁉️
Тогмидын ДОРЖХАНД29,881 просмотров • 2 лет назад
Больше нет контента для загрузки