
Hero Baatar
@hero_bbaatar • 69,571 subscribers
@heromng director #heroentertainment
Shorts
Videos

Намайг яллах дүгнэлтэд энэ нэвтрүүлгийг тусгаагүй ч, миний хувьд энэ тухай дуугарах нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбон энэ асуудлыг дахин сөхөж ярих хэрэгтэй байх. Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой нэвтрүүлгүүдийн талаар ярихад хүний эрхийн ноцтой асуудлууд хөндөгддөг. Булган гэх эмэгтэй 27 жилийн турш энэ хэрэгтэй холбоотой сэжиг, дарамт дунд амьдарч ирсэн. Харин Чимгээ гэх эмэгтэй хэлмэгдсэн хэрэгт буруутгагдан 9 жилийн турш хоригдож, яллагдагчаар татагдаж байсан. Энэ бол хүний эрх, шударга ёсны маш эмзэг асуудал юм. Хамгийн аймшигтай нь ийм зүйл дахин өөр нэг эмэгтэйд, өөр нэг хүнд тохиолдохгүй гэх баталгаа өнөөдөр ч бүрэн хангагдаагүй хэвээр байна...
Hero Baatar36,648 次观看 • 6 个月前

Англи, Япон, Сингапур зэрэг дэлхийн томоохон улсуудад театрын жүжиг тавина гэдэг өөрөө олон улсад IPO босгож байгаатай яг адил олон улсад нарийн санхүүгийн шалгалтаар орж, бүхий л санхүү мөнгөний их сурвалжаа судлуулдаг нүсэр ажил. Энэ улсуудад театрын жүжгээр мөнгө угаана гэж ямарч боломжгүй зүйл. Дэлхийн том орнуудын тэргүүлэх театруудын стандартад хүрч, зохицож ажиллана гэдэг өөрөө том шалгуур юм!
Hero Baatar34,549 次观看 • 10 个月前

Тухайн үед Баттулга ерөнхийлөгч надад хэлсэн нь УИХ-н 2010 онд батлагдсан төмөр замын бодлогод дурдагдсан хэвтээ тэнхлэгийн замаа дуусгахын тулд Хүрэлсүхийн гуйлтаар, тэр Бодийн гэж нэрлэгдээд байгаа 200 хэдэн км замыг оруулсан юмаа. Гэхдээ энэ бүх санхүүжилт, баригдах юмыг бол ЗГ өөрөө шийдэж байгаа!!! Тэгэхээр энэ 2 төмөр замыг хольж хутгаад, санаатайгаар хутгаад байна. Зүүнбаянгийн төмөр замын хариуцлагын хувьд ямар нэгэн алдаа мадаг гарсан бол Баттулга ерөнхийлөгч хариуцлага хүлээнэ. Гашуунсухайтын төмөр зам дээр ямар нэгэн алдаа мадаг гарсан бол ерөнхий сайд асан Хүрэлсүх хариуцлага хүлээнэ!!!
Hero Baatar15,747 次观看 • 5 个月前

За дахиад хэлэхгүй бол худал мэдээ албаар тараагаад болдоггүй ээ. Хишигжаргал, Дүүрэн гэдэг хоёр хүн Гэрэгэ Тауэр-н 14 болон 15 давхарын байрны эзэд огтхон ч биш ! Миний бие Амартүвшин гэдэг залуугаас оффисоо худалдан авч байсан,дээрэм би хийгээгүй! Миний бие бүх холбогдох баримтуудаа хуулийн байгууллагад өгөөд удаа дараа шалгуулж байна. Харин Энхбаяр сайд болон түүнтэй ял наймаалцсан эдгээр залуус хууль хяналтын байгууллагад очин баримт мэдүүлгээ өгнө үү! 7 сар энэ асуудал шийдэгдэхгүй та бүхнийг хүлээж байна. Өдөр тутмын сонингоор хүртэл мэдэгдэл хүргүүллээ. Могойн хорлол болж Facebook-p худлаа ярих биш - шүүх дээр очиж баримт нотолгоогоо өг!
Hero Baatar12,336 次观看 • 5 个月前

Алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 насны ой өнөөдөр тохиож бна!Амьд сэрүүн байсан бол энэ өдөр бидэнтэй Лондон хотноо Тамгагүй Төр жүжгийнхээ 6 дахь удаагийн тоглолтыг үзэн,2500 хүний алга ташилтийг харж сууж байх байлаа.Тэнгэрээс ах минь биднийгээ ивээх болтугай!
Hero Baatar31,507 次观看 • 2 年前
没有更多内容可加载