
Kizuna 🇲🇳
@KizunaJpp • 25,834 subscribers
A nomad in search of the perfect place. . .
Shorts
Videos

Ганцхан хуудас цаас бариад Ерөнхийлөгч рүү гүйсэн охины түүх.. 1983 онд Бразилийн ерөнхийлөгч Жоао Фигейредог Парайба мужид айлчлах үеэр нэгэн бяцхан охин хамгаалагчдын дундуур зүсэн гүйж, ерөнхийлөгч дээр очиж чаджээ. Түүнийг Мишель Роша гэдэг байв. Хамгаалагчид түүнийг саатуулахыг оролдсон ч Ерөнхийлөгч охиныг өөр дээрээ ирүүлэхийг хүсжээ. Охин гартаа барьсан үрчийсэн цаасаа өгөв: "Миний ээж бусдын гэрт үйлчлэгч хийдэг ч бидэнд амьдрах гэр байхгүй. Бидэнд байшин өгөөч..." гэсэн бичвэр байв.. Бяцхан охины чин сэтгэлийн гуйлт Ерөнхийлөгчийн сэтгэлийг хөдөлгөж, тэрээр амлалтаа биелүүлсэн юм. Төд удалгүй Парайба мужийн Жуао Пессоа хотод 20 гаруй мянган хүн амьдрах хэмжээний томоохон орон сууцны цогцолбор баригджээ. Энэхүү хорооллыг Ерөнхийлөгчийн ээжийн нэрээр "Валентина Фигейредо" хэмээн нэрлэсэн бөгөөд өнөөдөр ч олон мянган айл өрх тэнд амьдарч байгаа бөгөөд уг хороолол одоо Бразилийн Жуао Пессоа хотын хамгийн том дүүргүүдийн нэг болсон байна. Бяцхан охины зориг мянга мянган хүний амьдралыг өөрчилсөн гайхалтай түүх ажээ. 🇧🇷
Kizuna 🇲🇳16,147 Aufrufe • vor 5 Monaten

Мөрөөдлөө биелүүлсэн гэхэд болно доо.. Backstreet boys-ийн тоглолтыг ингээд үздэг юм байж.. 🔥
Kizuna 🇲🇳23,817 Aufrufe • vor 10 Monaten

Олон жилийн өмнө Xiaomi-гийн үүсгэн байгуулагч Лэй Жүн гудамжинд зогсоод утас сурталчилж байв. Зүгээр л хүмүүсийг зогсоогоод утсаа үзүүлж, хүмүүсийн саналыг асууж байв. Тэүүнийг хэн ч тоогоогүй.. Харин өнөөдөр: • Xiaomi $50 тэрбумын технологийн аварга том брэнд болтлоо хөгжсөн. • Анхны цахилгаан машин SU7-г үйлдвэрлэсэн. • Технологийн аварга компани болох Теслатай шууд өрсөлддөг болсон. • Хэдхэн долоо хоногт 100,000+ захиалга авч чадсан гэх мэт яриад байвал дуусахгүй.. Том амжилт томоос эхэлдэггүй. Өнөөдөр гудамжинд, Маргааш нь дэлхийд гарах боломжтойг тэр харуулсан. 👏
Kizuna 🇲🇳13,602 Aufrufe • vor 6 Monaten

Маш түүхий, дутуу дүрэм журам гаргах юм. Сурроныг А ангилал жолооны үнэмлэхээр жолоо барьдаг байж огт болохгүй. Асар их муу үр дагавартай. Япон шиг цахилгаан мото, мопедийн төрлийн ангилал гаргах хэрэгтэй. Мопедийн төрлийн ангилалд тусгай баримталдаг дүрэмтэй, шалгууртай байх хэрэгтэй. Ялангуяа Монголд мопедийг жолоодохдоо үнэмлэх шаардлагагүй байгаа нь маш буруу. Бусад тээврийн хэрэгсэлтэй хамт замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас зайлшгүй англилал бий болгох хэрэгтэй. Жишээ нь Японд мопед гэсэн ангилал байгаа. -30км хурдаас хэтрүүлж болохгүй (Суррон дээр бас тэгэж км хурд зааж өгөх зайлшгүй шаардлагатай), -Машин дундуур сүлжиж явж болохгүй, -Суналдаж явж болохгүй, -Хот хоорондын замаар зорчихгүй, -Эргэлт дээр бусад автомашинтай хамт зэрэгцэж эргэхгүй (сохорт бүст харагдахгүй харагдац муу учраас осол их гардаг учраас -Зайлшгүй касктай жолоодох... Гэх мэт Судалгаагүй дутуу юм хийхээр муу үр дүн дагуулдаг талтай.
Kizuna 🇲🇳15,748 Aufrufe • vor 1 Jahr

Гален Винсор хэмээх Америкийн хими, физикч 1985 онд шууд нэвтрүүлгийн үеэр Уран идэж хоргүй гэдгийг батлан харуулахыг зорьж байжээ. Олон атомын цахилгаан станцын загвар зохион бүтээж, ажиллаж байсан бөгөөд олон нийтэд итгүүлэхийн тулд реакторын хөргөлтийн усан санд сэлж, мөн өөрийн санаагаа батлахын тулд цөмийн реакторын ус ууж байжээ. Винсор 2008 онд 82 насандаа үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан байна.
Kizuna 🇲🇳13,348 Aufrufe • vor 1 Jahr

Швейцарийн Женевд байдаг Ulaanbaatar нэртэй Монгол ресторанд ирлээ
Kizuna 🇲🇳10,636 Aufrufe • vor 1 Jahr

Вьетнамын дайнд оролцож явсан ахмад дайчинд түүний олон жил хадгалсан бугуйн цаг нь ямар үнэтэйг хэлж өгч байна.. Дэвид 1971 онд үйлдвэрлэгдсэн Rolex Oyster Cosmograph цагийг цэрэгт байхдаа олон нисгэгчид ижил брэндийн цаг зүүж байгааг анзаарсны дараа захиалж худалдаж авсан юм байна. Тэрээр энэхүү Rolex-ийг 345 ам.доллараар худалдаж авч байж. Энэ нь тухайн үеийн ахмад дайчны цэргийн албанаас авч байсан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө байв. Олон жил нандигнан хамгаалалтын хайрцагт хийж маш гоё хадгалж ирсэн байна. Энэхүү ховордсон загварын Rolex цагны өнөөгийн дуудлага худалдааны үнэлгээний ханш нь ойролцоогоор $500,000~$700,000 байх боломжтойг сонссон эзэн нь баярласандаа шоконд орж амнаас нь үг гарахгүй байгааг харж байна.
Kizuna 🇲🇳11,668 Aufrufe • vor 2 Jahren
Keine weiteren Inhalte verfügbar
