
Manduul Nyamandeleg
@manduuln • 9,926 subscribers
Чингэлтэй дүүргийн Засаг дарга | District Governer of Chingeltei
Shorts
Videos

Хотын хөгжил зөвхөн барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Их дэлгүүрийн арын гудамжинд хүүхдүүд тоглож, залуус ярилцаж, ахмадууд амарч, жуулчид саатан тухлах хотын жижигхэн боловч үнэ цэнтэй орон зай бий болж байна. Хотын орон зайг иргэдтэйгээ хамт хэрхэн амьд, дулаан, хүртээмжтэй болгож болохыг харуулах тактикал урбанизмын туршилт үргэлжилсээр...
Manduul Nyamandeleg13,430 次观看 • 18 天前

ЧД 4-р хороо, Теди эсрэг талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж явган зам чөлөөлж байна. Буулгалтаас гарсан болон өргөтгөл дор цугларсан байсан хог хаягдлыг цэвэрлэсний дараа энэ хэсгээс Их дэлгүүр хүртэлх явган замын эвдрэлийг засаж шинэчилнэ.
Manduul Nyamandeleg14,235 次观看 • 2 个月前

Энэ удаа 60м.кв пассив байшин налайхад очиж үзлээ. Ямар нэгэн зуух пийшингүй, халаалт залгаагүй үедээ дотроо +10 градус зааж байна. Онцлог нь лего шиг угсардаг цутгамал блок. Маш сайн дулаалсан. Цахилгааны хэрэглээгээ мөн нараар шийдсэн. Ердөө 14-21 хоногт босгоно. Энэ мэтчилэн дулаалгын стандарт, шийдлийг амжилттай нэвтрүүлсэн төслүүдийг биечлэн судалж байгаа. Цаашид дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд иргэдэд дулаалсан байшингийн хэмнэлт, үр ашгийг ойлгуулж таниулах ажлуудыг эрчимтэй хийнэ.
Manduul Nyamandeleg25,271 次观看 • 6 个月前

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэлсэн өдрөөс Сэлбэ хотын бүтээн байгуулалтын томоохон төслийг ахлан ажиллах даалгавар авсан. Өнгөрсөн саруудад эхэлсэн газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил өндөрлөж, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд ойртжээ. Ирэх есдүгээр сараас Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах барилга угсралтын ажил эхлэх тов гарсан. Төлөвлөгөө ёсоор эхний ээлжийн 13 га талбайд хийгдэх барилга угсралтын тендерийн ажлыг өнөөдөр зарлаж буйгаа дуулгая. Иргэдтэйгээ зөвшилцөн чөлөөлж авсан энэ 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 10 блок есөн давхар орон сууц, найман блок 5 давхар орон сууц баригдана. Мөн 12 давхар үйлчилгээний цогцолбор баригдах юм. Х.Нямбаатар Улаанбаатар мэдээ
Manduul Nyamandeleg55,699 次观看 • 1 年前

ЧД Ухаалаг, далд хогийн савны ачилтыг орой түгжрэлгүй үеэр 3 минутад л хийж пресслэж байна. ТҮК рүү дүүрсэн хогийн савны байршил, мэдээлэл програмаар ирдэг учраас олон дахин явахгүй, зардал хэмнэнэ. Дүүргийн төвийн бүсийн нийт 8 байршилд 26 далд хогийн сав ажиллаж байна. Ирэх хавар нэмж 24-ийг суурилуулна. Ил задгай хогийн цэгүүдийг үе шаттай сольж, орчин тойрон цэвэрхэн болж байгаа. #ЧингэлтэйДүүрэг #ШинэЧингэлтэй .
Manduul Nyamandeleg17,691 次观看 • 8 个月前

"Баялаг бүтээгч Vs Баялаг ашиглагч" Шал өөр ойлголт! Хүний эрх зөрчигдөнө гэж өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөхийг хэлээд байна уу? Нэг талд өдөржин ажиллаад дөнгөж өдрийн хоолтойгоо залгах хэмжээний байдалтай байхад нөгөө талд өвөл утаатай үеэр гадагшаа нисээд амарчихдаг ийм хүмүүс хоорондоо Монголоор ярьсан ч ойлголцохооргүй түвшинд хүрчхээд байна. "Үндэсний баялгийн сан"-тай болсноор цөөн хэдэн хүний гарт эрх мэдэл төвлөрсөн олигархи засаглал руу яваад байгааг зогсоож, ард түмэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэх боломж бүрдэж эхэлсэн!
Manduul Nyamandeleg27,046 次观看 • 1 年前

ЧД 6 дугаар хороон дээр ажиллалаа. Орон сууц хоорондох замын орц гарцыг хаасан, нийтийн эзэмшлийн талбайг хааж хашаа, барилга барьсан асуудлууд их байна. Энэ долоо хоногоос дүүргийн хэмжээнд орц гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан хашаа байгууламжуудыг буулгах ажил явна. #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооЦэгцэлье
Manduul Nyamandeleg22,255 次观看 • 1 年前

ЧД 1-р хороо, Төв шуудангийн арын автомашингүй гудамжинд шинэ жилийн баярын тохижилт бэлэн болж "Christmas Market" үүдээ нээлээ. Та бүхэн гэр бүл, найз нөхдөөрөө тавтай зочлоорой. 12.31-ний өдрийг хүртэл өдөр бүр баярын үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээ явагдана.
Manduul Nyamandeleg10,524 次观看 • 6 个月前