r. davaadorj's banner
r. davaadorj's profile picture

r. davaadorj

@rdavaadorj16,950 subscribers

Эдийн засгийн ухааны доктор(PhD). Хэнд ч, хэзээ ч, юуг ч тайлбарлахыг бүү оролд. аливааг хүн өөрийн хүссэнээрээ хүлээж авдаг. #төсөв #мөнгөнийбодлого #гадаадөр

Shorts

Ийм л ялгаатай! Xiaomi компанийн үүсгэн байгуулагч Лэй Жүнь (雷军) Ухань хотод тансаг ресторанд биш, харин гудамжны жижиг булан суух аж. Тэрээр хуванцар сандал дээр тухлан нутгийн иргэдтэй өглөөний цай ууж байна. Уул уурхайн эсвэл улсын мөнгөний тэрбумтан тансагийн туйл байдгийг энд нуршаад яахав!

11,901 Aufrufe

Сөрөг хүчнээс бүх асуудал болсон гэнэ🤣 Өөрсдөө эрх ашгаарай хоёр хуваагдсан гэдгийг захын сонгогч мэдэж байгаа. Чи сонгогч иргэдээ тэнэг гэж доромжилжлоод байна уу?

Сөрөг хүчнээс бүх асуудал болсон гэнэ🤣 Өөрсдөө эрх ашгаарай хоёр хуваагдсан гэдгийг захын сонгогч мэдэж байгаа. Чи сонгогч иргэдээ тэнэг гэж доромжилжлоод байна уу?

47,039 Aufrufe

Энд тэндхийн их дээд сургууль төгссөн гэх гялгар шошгоноос цаашгүй ийм хоосон толгойнуудаар дүүрчлээ шүү, энэ төр. Ховдын засаг дарга гэх энэ товарищ түүхэнд байгаагүй том бодлогын арга хэмжээ авснаа танилцуулж байна. Мал бол яачих юмсан гэдэг билээ дээ...

54,373 Aufrufe

Гадуур дугуй, мотоциклээ хойд дугуйн дээр нь явуулах залуус олширчээ. Их аюултай шүү. Наад зах нь ийм болох өндөр эрсдэлтэй шүү👇

Гадуур дугуй, мотоциклээ хойд дугуйн дээр нь явуулах залуус олширчээ. Их аюултай шүү. Наад зах нь ийм болох өндөр эрсдэлтэй шүү👇

19,261 Aufrufe

Дэргэдээс нь очиж үзээрэй. Гайхалтай бүтээл болж👍

Sensitive content

Дэргэдээс нь очиж үзээрэй. Гайхалтай бүтээл болж👍

18,319 Aufrufe

Нөхөр чинь муу бүжиглэдэг бол битгий салаарай😂 Тэрбумтан болох магадлал өндөр гэнээ...

Нөхөр чинь муу бүжиглэдэг бол битгий салаарай😂 Тэрбумтан болох магадлал өндөр гэнээ...

12,286 Aufrufe

Videos

rdavaadorj's profile picture

QUIZA зүгээр нэг гишүүн биш. Захын УИХ гишүүнээс ч илүү бодож, тооцоолж, судалж чаддаг манай намын цөөхөн чанартай залуусын нэг. Тэр “хайрцагтай шүдэнз” гэж хэлсэн нь санамсаргүй үг биш. Намын дотоод сонгууль гээч юу болсныг маш товч, маш тодорхой дүрслэн хэллээ. Өнөөдөр Ардчилсан намд бодлого биш мөнгө яригдаж байна. Үзэл санаа биш танил тал, зохион байгуулалт, хүн зөөвөр шийдэж байна. Дотоод сонгууль нь өрсөлдөөн биш, дуудлага худалдаа болж өнгөрлөө. Хэн илүү мөнгө гаргана, хэн илүү хүн зөөж чадна тэр “ялагч” болсон. Ийм орчинд судалгаа хийдэг, тооцоолж ярьдаг, бодлого боловсруулж чаддаг хүмүүс илүүдэж эхэлдэг. “Хайрцагтай шүдэнз” буюу үнэт зүйлээ сольж, богино ашиг сонирхлоор амьсгалж эхлэх тэр үеэс улс төрийн хүчний ялагдал эхэлдэг. Тиймээс Ардчилсан намын төлөө өнөөдөр дуугарахгүй бол маргааш засах боломж улам багасч ялагдлын хар жагсаалтаа үргэлжлүүлнэ гэдгийг тэр гярхай анзаарчээ.

r. davaadorj

23,171 Aufrufe • vor 3 Monaten

rdavaadorj's profile picture

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын хэлсэн үгийг задлаад ойлговол маш том санаа явж байна. Төв банк Засгийн газрын “касс” болохгүй байна гэдэг нь төр мөнгө дутагдлаа гээд Төв банкнаас шууд мөнгө “хэвлүүлж”, төсвийн алдагдлаа нөхдөг, популист зардлаа санхүүжүүлдэг буруу практикийг зогсооно гэсэн үг. Хэрвээ Төв банк бие даасан байж чадвал юу өөрчлөгдөх вэ? Нэгдүгээрт, инфляц тогтвортой болно. Төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхөхөө больвол зах зээл дээрх илүүдэл мөнгө багасна. Ингэснээр үнийн өсөлт “хиймлээр хөөрөгдөх” нь зогсож, инфляц дунд хугацаанд буурч, тогтворжино. Хоёрдугаарт, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Өндөр инфляцтай орчинд банк өндөр хүү тавихаас өөр аргагүй байдаг. Харин инфляц тогтворжвол эрсдэл багасна, урт хугацааны хүү буух боломж бүрдэнэ. Гуравдугаарт, эдийн засгийн бүтэц эрүүлжнэ. Төв банк Засгийн газрыг санхүүжүүлдэг үед мөнгө буруу салбар руу урсдаг, ихэвчлэн популист, богино настай, үр ашиггүй зардлууд руу. Харин бие даасан үед мөнгө илүү бүтээмжтэй, зах зээлийн шалгуураар хуваарилагдана. Гэхдээ энд нэг чухал анхаарах зүйл бий. Төв банк бие даах нь ганцаараа бүх асуудлыг шийдэх “шидэт шийдэл” биш. Хэрвээ Засгийн газар өөрөө сахилгагүй хэвээр байвал (алдагдал их, татаас замбараагүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт) Төв банк ганцаараа инфляцтай тэмцээд ч үр дүн хязгаарлагдана. Тиймээс энэ санааны гол мессеж нь улс төрөөс хараат бус, мэргэжлийн Төв банк бий болгохгүй бол инфляц, өндөр хүү, буруу бүтэц гэсэн Монголын архаг асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй.

r. davaadorj

11,715 Aufrufe • vor 3 Monaten

rdavaadorj's profile picture

Эхлээд Шри Ланкад, дараа нь Бангладеш... өнөөдөр Непалд иргэд бослоо. дараагийнх нь аль улс вэ? Дээрх гурван улсад тохиолдсон нийтлэг хүчин зүйлс ямар улсад бүрдэнэ, тэнд ард нийтээрээ босох нь тодорхой харагдаж байна. 1) Эдийн засгийн хямрал / Буруу удирдлага ⚠️Шри Ланка: Ифляц өсөж, түлш, хүнсний хомсдол. ⚠️Бангладеш: Инфляци + ажилгүйдэл + авлигыг эсэргүүцсэн ард иргэдийн уур хилэн. ⚠️Балба: Авлигын хэрэг, үнийн өсөлт, засаглалын хямрал. 2) Хөдөлгөөнийг хөдөлгөгч гол хүчин залуучууд байна Энэ гурван улсын эсэргүүцлийн хөдөлгөөнийг оюутнууд ба залуус манлайллаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл жагсаалд оролцогчдыг улам өдөөв. 3) Авлига ба хариуцлагын шаардлага Өндөр албанд буй эрх баригчдын авлига, хамаатан садан, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн эсрэг иргэд нэгдлээ. 4)Төрд итгэх итгэл унасан Ард түмэн парламент, шүүх, хүчний байгууллага нь иргэдийг бус харин эрх баригчдыг хамгаалж байна гэж мэдэрсэн. 5) Дээрх улсын удирдагчдыг огцруулах шаардлага биелээгүй Удирдагчид сайн дураараа суудлаасаа буугаагүй, харин эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарахаар заналхийлсэн.

r. davaadorj

24,826 Aufrufe • vor 9 Monaten