
Tsahiur.mn
@tsahiur_mn • 12,599 subscribers
Мэдэх эрхийн төлөө
Videos

📷МАН-ын дарга нар Японоос "мэдэхгүй" гэдэг ганцхан үгтэй ирлээ Ерөнхий сайд Н.Учралын Японд хийсэн айлчлалтай зэрэгцэн МАН-ын 21 аймаг, 9 дүүргийн дарга нар, дэд дарга нар Япон явсан асуудал олны шүүмжийн төвд байна. Япон явсан МАН-ын дарга нараас ямар зардлаар явсан, ямар сургалтад хамрагдсаныг тодруулахаар манай сурвалжлах баг "Чингис хаан" нисэх онгоцны буудалд өнгөрсөн шөнө ажиллалаа. "Нарита-Улаанбаатар" чиглэлийн онгоц шөнийн 02.45 минутад газардсан бөгөөд МАН-ын дарга нар онгоц бууснаас 50 минутын дараа зарим нь гарч ирсэн, зарим нь өөр хаалгаар гарсан, нуугдсан, зугтсан зэрэг үйл явдал боллоо. Дарга нараа тосохоор ирсэн хүмүүс угтах хаалганы орчмоос утсаар ярьж, зурагчин байгаа тухай мэдээлэл өгч, өөр хаалгаар гарах заавраар чиглүүлж байв. Гарч ирсэн зарим даргаас тодруулахад "мэдэхгүй" гэснээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Нэмж хэлэхэд, намын зарим даргыг төрийн албаны цэнхэр дугаартай машин тосож авлаа. 📷Бидний таньж тогтоосон МАН-ын хороодын дарга, дэд дарга нар, гишүүд: 1. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 2. Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ө.Сумъяабаатар 3. Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр 4. Өвөрхангай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн МАН-ын О.Пүрэвдорж 5. НИТХ төлөөлөгч асан, Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Б.Сүхбаатар 6. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр 7. Багахангай дүүргийн Засаг дарга, Тус дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр 8. Булган аймгийн Засаг дарга, тус аймгийн МАН-ын дарга Д.Пүрэв-Очир 9. Багануур дүүргийн Засаг дарга, тус дүүргийн МАН-ын дарга С.Даваасүрэн 10. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил 11. Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймгийн МАН-ын хорооны дэд дарга У.Балжинням 12. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхан Увс аймгийн МАН-ын хорооны гишүүн Я.Бат-Орших
Tsahiur.mn11,763 views • 2 days ago

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: "Рио тинто" өөрсдөө бага хүүтэй зээл авчхаад "Оюутолгой"-д өндөр хүүтэй зээл өгч байна. "Рио тинто" санхүүгийн мөлжлөг "Оюутолгой" дээр явуулж байна. Менежментийн төлбөр, зээлийн баталгааны шимтгэл, бүр гэрээт үйлчилгээний төлбөр хүртэл авдаг. Зөвхөн үүнээс л 2.2 тэрбум ам.долларыг үйл ажиллагаа явуулах, татвараас зайлсхийх, ашгаа түрүүлж хүртэх гэсэн схемээр олсон
Tsahiur.mn53,677 views • 9 months ago

Даваасүрэн сайд "Хөвсгөлд очоод бяслагны үйлдвэрийг өөрсдөө үз" гэж сэтгүүлчдийг загнажээ. Энэ байна, нөгөө бяслагны үйлдвэр нь. Үзэцгээ. 2021 онд 9.5 тэрбум төгрөгийн төсөвтэй эхэлсэн уг үйлдвэрийн өртөг одоогоор 16.9 тэрбум болтлоо нэмэгдсэн, 2025 онд 3.9 тэрбум төгрөг төсөвт суулгаад байгаа билээ. Бичлэг дэх "үйлдвэр" гэх уг барилгархуу зүйл нь Алаг-Эрдэнэ сумын хойно засмал зам дагуу байрладаг.
Tsahiur.mn27,420 views • 1 year ago
No more content to load