Tsahiur.mn's banner
Tsahiur.mn's profile picture

Tsahiur.mn

@tsahiur_mn • 12,599 subscribers

Мэдэх эрхийн төлөө

Videos

tsahiur_mn's profile picture

📷МАН-ын дарга нар Японоос "мэдэхгүй" гэдэг ганцхан үгтэй ирлээ Ерөнхий сайд Н.Учралын Японд хийсэн айлчлалтай зэрэгцэн МАН-ын 21 аймаг, 9 дүүргийн дарга нар, дэд дарга нар Япон явсан асуудал олны шүүмжийн төвд байна. Япон явсан МАН-ын дарга нараас ямар зардлаар явсан, ямар сургалтад хамрагдсаныг тодруулахаар манай сурвалжлах баг "Чингис хаан" нисэх онгоцны буудалд өнгөрсөн шөнө ажиллалаа. "Нарита-Улаанбаатар" чиглэлийн онгоц шөнийн 02.45 минутад газардсан бөгөөд МАН-ын дарга нар онгоц бууснаас 50 минутын дараа зарим нь гарч ирсэн, зарим нь өөр хаалгаар гарсан, нуугдсан, зугтсан зэрэг үйл явдал боллоо. Дарга нараа тосохоор ирсэн хүмүүс угтах хаалганы орчмоос утсаар ярьж, зурагчин байгаа тухай мэдээлэл өгч, өөр хаалгаар гарах заавраар чиглүүлж байв. Гарч ирсэн зарим даргаас тодруулахад "мэдэхгүй" гэснээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Нэмж хэлэхэд, намын зарим даргыг төрийн албаны цэнхэр дугаартай машин тосож авлаа. 📷Бидний таньж тогтоосон МАН-ын хороодын дарга, дэд дарга нар, гишүүд: 1. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 2. Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ө.Сумъяабаатар 3. Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр 4. Өвөрхангай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн МАН-ын О.Пүрэвдорж 5. НИТХ төлөөлөгч асан, Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Б.Сүхбаатар 6. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр 7. Багахангай дүүргийн Засаг дарга, Тус дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр 8. Булган аймгийн Засаг дарга, тус аймгийн МАН-ын дарга Д.Пүрэв-Очир 9. Багануур дүүргийн Засаг дарга, тус дүүргийн МАН-ын дарга С.Даваасүрэн 10. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил 11. Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймгийн МАН-ын хорооны дэд дарга У.Балжинням 12. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхан Увс аймгийн МАН-ын хорооны гишүүн Я.Бат-Орших

Tsahiur.mn

11,763 görüntüleme • 3 gün önce

Daha fazla içerik yok.