正在加载视频...

视频加载失败

Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй." Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н...

24,825 次观看 • 1 年前 •via X (Twitter)

6 条评论

sukhbaatar 的头像
sukhbaatar1 年前

@PEF1206 @Liberte1206 Их тодорхой хэлж бна. Улстөрчид нь юу хж бдаг юм болдоо.

College Shirt Clubs by The Fan Stop 的头像
College Shirt Clubs by The Fan Stop2 年前

Washington State Cougars Shirt of the Month Club Get officially-licensed Washington State Cougars T-shirts, long-sleeve & hoodies monthly

Galmandakh 的头像
Galmandakh1 年前

@altangerelch1 @PEF1206 @Liberte1206 "оху" гэдгээ битгий томоор бич! Ийм улны фашист дэглэмийг улсын хэмжээнд тооцож, хүндлэх хэрэггүй! Зүгээр жижгээр "оху" гээд бичихэд хангалттай.

Altan-Erdene 的头像
Altan-Erdene1 年前

@PEF1206 @Liberte1206 Оркууд ч бадрангуй ацнууд шүү.

BYadam 的头像
BYadam1 年前

@PEF1206 @Liberte1206 Шударга ярьжээ. Худлаа ярьж инээсэн барууны араас хутга шаагчидаас хамаагүй дээр.

Гүн 的头像
Гүн1 年前

@nordengol @PEF1206 @Liberte1206 Үнээн одоо яаахуу

相关视频

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудалд эх оронч, эрүүл ухаанаар хандахыг сануулж байна.

Ade

40,428 次观看 • 1 年前

“Монгол улсад гуравдагч хөршийн оролцоотой Атомын цахилгаан станц бариулахгүй, ОХУ л үүнийг хийх ёстой. Гэхдээ Монголд ОХУ-ын хэл соёл, оюун санааны нөлөө тогтоосон тохиолдолд. Монгол шиг сэндвич улсад гуравдагч хөршийн тухай ойлголт байж болохгүй...” г.м байр суурь илэрхийлжээ. Франц зэрэг гуравдагч хөрш орнуудтай Ураны салбарт төсөл хэрэгжүүлэх Монгол улсын сонирхолыг үгүйсгэн гацааж байгаагаа нуухгүйн дээр ОХУ бага оврын АЦС барих туршлагаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Узбекистан, тэр ч бүү хэл дотоодынхоо Якутыг дурдаж байгаа нь ямар ч итгэл төрүүлэхгүй байна. Мэдээж хэрэг ОХУ шиг хоцрогдсон, худалч бас найдваргүй улстай хэн энэ салбарт хамтарч ажиллахыг сонирхох билээ. Эдгээр бүс нутагт бүтэлгүй төслөө эхлүүлэх нь В.Путины хүсэл болохоос өөр хэний ч хүсэл биш нь ойлгомжтой. Гэтэл эдгээрийн нэг нь Монгол улс болчихоод байгаа нь хорлонтой. ОХУ бол Монгол улсад хэрэгжих эрчим хүчний төслүүдийг ямагт гацааж хорлон сүйтгэж ирсэн бөгөөд бусад бүхий л салбарт бие даахыг тэвчдэггүй улс. Мөн хөрш улсууд дахь хэл соёл, оюун санааны нөлөө хамаарал нь ямар чухал нөхцөлтэй болохыг элчин сайд тодорхой дурдсан байна. Түрэмгийлэл гэж энэ. Эрх чөлөөний хөдөлгөөнөөс санаачилсан кирилл үсгийг халж Latin үсэгт шилжих, ОХУ-ын үзэл суртлын төвүүдийг татан буулгах, хөшөө дурсгалуудыг цэвэрлэх, түүх бичлэгийг эргэн харах, сурах бичигт өөрчлөлт оруулах, виз сэргээх зэрэг дурдаж болох олон асуудлууд ямар чухал болохыг эндээс харж болно. Түүнчлэн Хархорум ба түүний ойролцоо бүрэн хэмжээний археологийн судалгаа, малтлага хийхээс нааш шинэ хот байгуулах нэрээр хосгүй үнэт түүхийн олдвор, ул мөрийг устгаж дээр нь элдэв орон сууц барьж, ОХУ-ын бүтэлгүй АЦС гэх хог новш овоолох нь түүх соёлоо устгаж буй хэрэг болно. Монгол улсад Монгол улсын өөрийн эрх ашиг зонхилох ёстой. Үүнийг бид өөрсдөө эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.

Ade

42,027 次观看 • 1 年前