正在加载视频...

视频加载失败

АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Хаянхярваа: "ОХУ В.Путиныг эсэргүүцэж жагсахаа боль!" #Nowar эрх чөлөөний хөдөлгөөн Монгол улсад эрсдэл учруулж байна гэв.

28,108 次观看 • 1 年前 •via X (Twitter)

10 条评论

Pujeador 的头像
Pujeador1 年前

Юу гэж хуцаад байгаа шизо вэ?

Heregt durlagch 的头像
Heregt durlagch1 年前

Ёоооё өмнөх галзуучуудаа нүдэлж байсан чинь бас ийм галзуу бээсдаа хаанаасаа нэмэгдээд гараад ирчив ээ😱🫣🤦🏻‍♀️

MickyB 🇲🇳🇺🇦🇮🇱 的头像
MickyB 🇲🇳🇺🇦🇮🇱1 年前

Худалдагдсан жонхуугийн гутлын алчуур, дөхөөний мал л бгашдээ.

azxiimori 的头像
azxiimori1 年前

Т.Хаянхярваа золбин АН анх яаж үүссэн түүхээ мартсан байна Оросын империэс чөлөөлөх гэж АН үүссэн байгаа шүү

aagiigerlee 的头像
aagiigerlee1 年前

АН одоо хог болсон гэдэг нь харагдаж байна. Энэ одоо хэдэн оны дурак бол. Тархи нь эдгэршгүй болжээ.

Otgonbayar 的头像
Otgonbayar1 年前

Жонхуурчээ

Munkhuu 的头像
Munkhuu1 年前

Галзуу юм бишүү

Festum 的头像
Festum1 年前

Урвагчдын ууцыг шууд хугалдаг эзэн Чингис хааны уламжлал ямар зөв байгаа вээ

freelancer.mn 的头像
freelancer.mn1 年前

жонхуурсан гөлөг эзнийхээ л юмыг ярьж байна үхсэн баасны ардчилсан нам байхав дээ

gabi nowar 的头像
gabi nowar1 年前

Ардчилсан намд ийм хүн байна гэхээр үнэхээр харамсаж байна Путин Ман, Ангүй авцан юм байнлдаа

相关视频

Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй." Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н хоригт орж хүнд нөхцөл байдалд байгааг Москаль элчингийн өрөвдөлтэй ярианаас олж мэдэх боломжтой. Өнөөдөр ОХУ-тай харилцаж байгаа цорын ганц чөлөөт ертөнц нь Монгол улс болж үлдсэн гэдэг нь тодорхой байна. Москалууд Монгол улсад ирж ямар нэг ЦООРХОЙ олж амь зогоон хэд гурван ногоон зохицуулдаг тухайгаа ярьжээ. Хамгийн хорлонтой нь энэ үйл ажиллагаа нь Монгол улсыг ОУ-ын хоригт оруулах эрсдэл учруулж байгааг ОХУ-ын тал бүрэн мэдэж байгаа бөгөөд живж буй завь руугаа татаж чангааж байгаа нь жихүүдэс төрмөөр. Мөн Монголын коммунист эрх баригчид түрэмгийлэгч улсад нууцаар үйлчилж Монгол улсын эрх ашиг, ЭЗ-аар дэнчин тавьж эх орноосоо урваж байгааг түүний яриа нотолж байна. Монгол улс цаашид чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхая гэвэл ОХУ-ын барлаг болсон ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Жагсаж цуглаж зайлуулах цаг болсон.

Ade

24,825 次观看 • 1 年前

“Монгол улсад гуравдагч хөршийн оролцоотой Атомын цахилгаан станц бариулахгүй, ОХУ л үүнийг хийх ёстой. Гэхдээ Монголд ОХУ-ын хэл соёл, оюун санааны нөлөө тогтоосон тохиолдолд. Монгол шиг сэндвич улсад гуравдагч хөршийн тухай ойлголт байж болохгүй...” г.м байр суурь илэрхийлжээ. Франц зэрэг гуравдагч хөрш орнуудтай Ураны салбарт төсөл хэрэгжүүлэх Монгол улсын сонирхолыг үгүйсгэн гацааж байгаагаа нуухгүйн дээр ОХУ бага оврын АЦС барих туршлагаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Узбекистан, тэр ч бүү хэл дотоодынхоо Якутыг дурдаж байгаа нь ямар ч итгэл төрүүлэхгүй байна. Мэдээж хэрэг ОХУ шиг хоцрогдсон, худалч бас найдваргүй улстай хэн энэ салбарт хамтарч ажиллахыг сонирхох билээ. Эдгээр бүс нутагт бүтэлгүй төслөө эхлүүлэх нь В.Путины хүсэл болохоос өөр хэний ч хүсэл биш нь ойлгомжтой. Гэтэл эдгээрийн нэг нь Монгол улс болчихоод байгаа нь хорлонтой. ОХУ бол Монгол улсад хэрэгжих эрчим хүчний төслүүдийг ямагт гацааж хорлон сүйтгэж ирсэн бөгөөд бусад бүхий л салбарт бие даахыг тэвчдэггүй улс. Мөн хөрш улсууд дахь хэл соёл, оюун санааны нөлөө хамаарал нь ямар чухал нөхцөлтэй болохыг элчин сайд тодорхой дурдсан байна. Түрэмгийлэл гэж энэ. Эрх чөлөөний хөдөлгөөнөөс санаачилсан кирилл үсгийг халж Latin үсэгт шилжих, ОХУ-ын үзэл суртлын төвүүдийг татан буулгах, хөшөө дурсгалуудыг цэвэрлэх, түүх бичлэгийг эргэн харах, сурах бичигт өөрчлөлт оруулах, виз сэргээх зэрэг дурдаж болох олон асуудлууд ямар чухал болохыг эндээс харж болно. Түүнчлэн Хархорум ба түүний ойролцоо бүрэн хэмжээний археологийн судалгаа, малтлага хийхээс нааш шинэ хот байгуулах нэрээр хосгүй үнэт түүхийн олдвор, ул мөрийг устгаж дээр нь элдэв орон сууц барьж, ОХУ-ын бүтэлгүй АЦС гэх хог новш овоолох нь түүх соёлоо устгаж буй хэрэг болно. Монгол улсад Монгол улсын өөрийн эрх ашиг зонхилох ёстой. Үүнийг бид өөрсдөө эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.

Ade

42,027 次观看 • 1 年前

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудалд эх оронч, эрүүл ухаанаар хандахыг сануулж байна.

Ade

40,428 次观看 • 1 年前

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Erh Chölöönii Evsel

26,982 次观看 • 5 个月前

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу явж байгаа үйл явцыг зогсох 3 арга зам байна: 1️⃣ Ерөнхий сайдыг парламентын өмнө "гүйцэтгэх эрх мэдэл"-ийг төлөөлж байгаа хүнийхэн хувьд дэлхийн парламентын засаглалтай улсуудын гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр түвшинд авчрах ёстой. 2️⃣ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрчилж "Ерөнхийлөгч 1 удаа биш, дахин сонгогдох боломжийг нээж болох уу, үгүй юу" гэдэг улс төрийн хов жив явж байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай" хууль дээр заасанчлан Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол 8 жил тэр заалтад дахиж өөрчлөлт оруулж болохгүй гэдэг зарчим дээр тууштай хатуу зогсоно. 3️⃣ Парламентыг парламент шиг байлгахын тулд парламентаасаа гадуур эрх мэдэл эдэлдэг УИХ-ын даргатай байж болохгүй учраас ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг гаргах ёстой. Temuujin Kh

Батука

21,326 次观看 • 1 年前

МЭДЭГДЭЛ Улсын Их Хурал Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжвэл Улсын Их хурал өөрөө тарж, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл намаас УИХ-ын гишүүдэд хандан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгийг хүргүүлж, (Өнөөдрийн байдлаар ердөө УИХ-ын 4 гишүүн огцруулах санал гаргаад байна) Ерөнхий сайдыг огцруулах нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг 2025.01.11-нд эхлүүлсэн боловч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон. Иймд Үндсэн хуулийн хүрээнд 2025.01.22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Засгийн газарт хариуцлага тооцох, Ерөнхий сайдыг огцруулах чадамжгүй УИХ өөрөө тарах асуудлаар санал гаргах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн 2025.05.14-ний өдрөөс эхэлсэн Ерөнхий сайдыг огцруулах иргэдийн жагсаалыг дэмжин оролцож УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахыг удаа дараа шаардсаар байгаа боловч эсрэгээрээ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны нотолгоо гэж үзэж байна. УИХ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжсэн тохиолдолд УИХ тарах, улс төрийн намуудыг татан буулгах үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно." гэж заасныг үндэслэл болгон Улсын Их Хурал тарах, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна. Эрх Чөлөөний Эвсэл нам 2025.06.02 (Архив дүрс: УИХ өөрөө тарах үндэслэлийн тухай 2025.01.22)

Erh Chölöönii Evsel

12,703 次观看 • 1 年前

В.Путины элч агаарын тээвэр болон ОУ-ын ачаа тээвэр төмөр замын үлдсэн ганц гарц нь Монгол улс болохыг хүлээн зөвшөөрчээ. Давшгүй өндөр гаалийн татвартай хэрнээ манай төмөр замаар хөнгөлөлт нэртэй үнэгүй тээвэрлэнэ. Монголын ААН өөрсдөө ТЗ-р тээвэрлэлт хийх хүрэлцээгүй болсон. Товчхондоо Монголчууд өөрсдийн мэдлийн төмөр зам ч үгүй болжээ. Монголчууд төмөр замаараа өөрсдийн ачааг зөөх эрхгүй болж, түрэмгийлэгч оросын ачаа зөөдөг дамжин өнгөрөх ханган нийлүүлэх бааз мэт болов. ОюунЭрдэнийн ЗГ-т оросын эрх ашиг нэгт. Монгол яах нь хамаагүй. Худалдааны дайн зарлачихаад "стратегийн түншлэл" гэж үлгэр ярьж, Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах шахалт үзүүлж байгаа. Нэг нүүрээрээ БНХАУ-аас хандив, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт гуйж авна, бас экспортын 90%-аа гаргана. Нөгөө нүүрээрээ орж ирсэн таван цаасаараа Монголын гол өрсөлдөгч болох ОХУ-ын нүүрс, зэс, УУ түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр зам нутаг дээгүүрээ тавьж өгнө. Монгол улсад ямар ч ашиггүй хоёр нүүртэй бодлого хэрэгжиж байна. Манай ТЗ-н 50%-г эзэмшдэг ОХУ өөрсдийнхөө ч төмөр замын бондын хүүгээ төлж чадахгүй байж Монголд нэмж хөрөнгө оруулж шинэ зам тавина гэх мэт худал ухуулга явуулж байгаа. Монголчууд төмөр замын 50%-аа оросоос нэн даруй худалдаж авах, эсвэл нэн даруй өөрсдийн мэдлийн Замын Үүд-УБ чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавих хууль эрх зүйн орчныг нээлттэй болгох хэрэгтэй. Бүх юмыг стратегийн гэж хуцсаар байгаад өөрсдийнхөө ачааг ч зөөх төмөр замгүй, оросод зусардаад хаа хүрэх вэ? Түүнчлэн Монголын агаарын тээврийн салбарт ОХУ гай барцад дагуулах санаа нь цухалзаад эхэлсэн. "Налайхын аэродромоос оросын дуунаас хурдан онгоц нислэг үйлдэхээр боллоо..." гэх мэт тархи угаалт явагдаад эхэлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. ОХУ гэнэт нэг өглөө Налайхын балгасыг бодож сэрнэ гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. ОХУ-ын нөөц буудлыг сэргээж буйгаа өнгөлөн далдалж хандив өгч буй мэт худал мэдээлэл цацаж байгаа. Налайхын аэродром ЗХУ-ын цэргийн нисэх буудал болон байгуулагдаж, 1968 онд ЗХУ-ын 68-р НА-г Налайх руу нүүлгэн шилжүүлжээ. 1991 он хүртэл ОХУ-Малайз нислэгийн дундын зогсоол байв.

Ade

15,050 次观看 • 1 年前

Трампын айлчлалтай холбоотой албан мэдээнд бараг дурдагдахгүй нэг зүйлийн талаар бичье. Трампын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын хар жагсаалтад орсон "хилийн хоригтой" нөхөр ирсэн тухай юм. Энэ бол Marco Rubio бөгөөд Бээжинд ирчихсэн зочид буудалдаа унтаж бна.😆 Марко Рубиог Хятадаар 卢比奥 гэдэг бсн. Хонг Конгод өрнөсөн Ubmrella recolution (Anti-ELAB) хөдөлгөөнийг дэмжиж Хятадын хэд хэдэн албан тушаалтнуудын эсрэг хориг тавих хууль санаачилж батлуулсан. Мөн Uyghur Human Rights Policy Act-г 2020 онд батлуулсан. Үүнтэй холбогдуулан Марко Рубиог БНХАУ-ын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон үндэслэлээр Хятадын газар нутагт хөл тавихыг хориглож "хар жагсаалт"-д оруулсан. Энэ хориг өнөөдөр ч хэвээр бга юм. Тэгвэл Марко Рубио хэрхэн Бээжинд ирчихсэн өглөөний цайгаа уух гээд байж бна вэ? БНХАУ-ын тал түүний 卢比奥 нэрний эхний ханзыг сольж 鲁比奥 болгон өөрчилж ханзны ид шидийг үзүүлснээр асуудлыг шийдэв. Энэ тухай сэтгүүлчдийн асуултад БНХАУ-ын ГХЯ "хориг тавьсан 卢比奥-тай биш, харин 鲁比奥-тай уулзах гэж бна" гэх маягийн тайлбар хийж, түүний англи нэр хэвээрээ л бга шд гээд инээлдээд өнгөрсөн ХБХ-ын үеийн бичлэгийг оруулав :) Марко Рубиогийн хувьд Сенатын гишүүн байх үе буюу 2018 оноос Монгол улсын талаар идэвхитэй байр суурь илэрхийлж ирсэн баруун жигүүрийн үзэл баримтлалтай БНН-ын улс төрч. Монгол улсыг бүс нутаг дахь чухал түнш гэж үзэж, ЭЗ, стратегийн харилцааг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхам хийсээр ирсэн. Монгол улсын Гуравдагч хөршийн бодлого, хоёр хөршийн хамаарлаас ангид бие даасан гадаад бодлого явуулахыг тууштай дэмждэг ба ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдааг дэмжих Mongolia Third Neighbor Trade Act хуулийн төслийг анхнаас нь тууштай дэмжиж хамтран санаачлагчдын нэг юм. (Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх) Мөн засаглал ба хүний эрхийн асуудал, инстүцийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, хуулийн засаглал тогтоох чиглэлд АНУ-ын дэмжлэгийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Далай ламын хойд дүрийг тодруулах асуудалд Хятадын зүгээс үзүүлж буй дарамт шахалтыг эсэргүүцэж Монголын байр суурийг чухалжилж үзэж бсн. АНУ-Монголын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхэд Рубио тэргүүтэй Сенатын гишүүд чухал үүрэг гүйцэтгэж, батлан хамгаалах болон аюулгүй байдлын хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөг. Энэ постыг хийхдээ өмнө нь бичиж байсан АНУ-тай ахисан түвшинд хамтын ажиллагаа хангалтгүй бга тухай бичвэрийг зориуд quotweet хийлээ. Учир нь Монгол улсад өнөөдөр "Ардчиллын Баянбүрд" гэх хошгоруулалт биш АНУ-тай илүү ахисан түвшний хамтын ажиллагаа, ЭЗ-н бодит эрх ашиг бий болгох шаардлага бга ба энэ нь бүрэн нээлттэй, боломжтой хэвээр бна.

Ade

16,668 次观看 • 3 个月前

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 次观看 • 3 个月前

ИХ НАРАН УЛСАД -Тэнгэр дэлбэрчих шиг санагдсан. Тэр үед 8 настай байсан Кейко гуай ийнхүү ярив. Япон улсын Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг дэлбэрснээс хойш 80 дахь жилийнхээ түүхийг хүн төрөлхтөн үзэж байна. Нелсон Мандела санаачлан үүсгэсэн "The Elders" клубын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Хирошимад болсон юм. Бид өргөн бүрэлдэхүүнтэй тэнд дөрвөн хоног ажиллав. Тус хотын удирдлага, хүмүүс халуун дотноор угтан хүлээж авлаа. 1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөө. Хирошима хотын наранд уяссан тэнгэрт 8 цаг 15 минутад, 800 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрчээ. Тус хотын хүн амын бараг гуравны нэгээс илүү хувь нь нүд ирмэхийн зуур амь насаа алдаж. -Тухайн үед нас барагсдыг үлдэгсэд нь азтайд тооцож байв. Түлэгдсэн, шархадсан хүмүүсийн өвдөлт, зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Юу болсныг хэн ч мэдээгүй. Ээж түлэгдэж зовсон хүмүүсийг асарч, аав цогцос шатаах ажилд өдөржин шөнөжин дайчлагдан, ах минь түлэгдэлдээ шаналж, би хүмүүст ус дөхүүлж гүйдэг байлаа. Хот тэр чигтээ галд автаж, хар бороо орж хүн бүр гайхаж байв. "Ус, ус" гэж ёолон орилох бас галд шатсан хүмүүсийн цогцсоор гол дүүрсэн. Сүүлд гэрээсээ би ганцаар үлдсэн гэж Кэйко эмээ ярилаа. Бид олон асуулт асууж тухтай ярилцав. Хуруувч шиг жижиг тэр эмээ уг гамшгийг биеэр туулсан хүмүүс жилээс жилд цөөрсөөр, тэр аюулыг ярьж хэлэх хүн дуусч байгаад их санаа нь зовж байв. Үе үе бидэнд -Та бүхэнд, танай байгууллагад итгэж байна, халуун цөмийн аюулыг холдуулж өгөөрэй гээд л. Тэр аймшиг тохиосноос хойш одоо дөрөв дэх үе нь мэндэлж байгаа аж. Хэцүү цагийн тухай хэлэх сануулах эмээ өвөө, өвгөд хөгшид байна гэдэг чинь ямар сайхан юм бэ! Зовлон их үзсэн, биеэрээ тэр бүхнийг туулсан хүн ямар мундаг хүнлэг, уужим, тэлмүүн өршөөх сэтгэлтэй болдог юм бэ! Дахиад ирэхэд нүүр гартаа сорвитой тоотой энэ хөгшид бүр цөөрвөл яана даа. Тэр ахмадуудын ярьсан зүйлүүд, олон удаа гол зурсан боловч Кэйко гуайн үгэн дундаа хавчуулсан нэг санаа миний зүрхэнд бүр ойрхон туссан юм. -Үхэж үрэгдэхийн зовлон хэцүү. Гэхдээ гадуурхагдах гэдэг бүр хэцүү гэж. Хирошима, Нагасаки хотод, бас ойрхон амьдарч байсан залуус хүүхдүүдээс хүмүүс "цацрагийн өвчтэй, нөлөөтэй" гэж дөлөх, зай барих зовлон хамгийн хэцүү нь байж дээ. Олон жил тэд айдас хүйдэстэй, хараа доогуур явж. Өөрөөс нь огт болоогүй, амьд үлдсэн боловч сүүдэр адил дагах гачлан, олны сэтгэл зүй. Ялангуяа залуус бие биендээ хайрлаж дурлах, гэр бүл амьдрал зохиох, төрөх ирэх үр хүүхэд гээд сэтгэлийн их зовлонд унадаг байжээ. -Эрхтэн бүтэн, эрүүл хүүхэд төрөх болов уу, хожим өвдөж зовох болов уу гээд л. -Яаж яваад цацрагийн хордлоготой хүнтэй таарчихав гэх ярианд олон зүрх ташраараа хайруулдаг байж. Одоо ч байдаг бололтой. "Little Boy" буюу жижиг хүү, "Fat Man" буюу тарган эр гэх атомын хоёр бөмбөгийг нэг хоногийн зайтай Япон улсын хоёр хотод хаясан. 1945 оны төгсгөлөөр тооцоход тус бөмбөгдөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 246 мянга давж байжээ. Хирошима хотод байрлах музейг захирал нь өөрөө угтан тайлбарлаж үзүүлсэн юм. Нүдээр харж, гараараа тэмтэрч, чихээрээ сонсож байж бодит ойлголттой болох газрын нэг энэ байв. Үзмэр үзээд гарч яваа хүмүүсээс аньсага хуурай хүн ховор байсан. Дөрвөн тонн орчим жинтэй, гурван метр урттай нэг нь том хүний, нөгөө нь бага хүүхдийн өндөртэй тэнцэх тэр хоёр бөмбөгийн уршиг 80 жилийн хойно ч сая сая зүрхийг хайлуулсаар л. Өглөө хичээлдээ явсан Шигэрү хүүгийн үдийн цайных нь сав үлджээ. Доторх цагаан будаа нь дүүрэн боловч харалж шатжээ. Ээж аав, ах эгч дүү гэр бүлээрээ зэрэг сүйрэхийн зовлонг олон олон айл өрх амсчээ. Гурван настай Шиничи хүү гэрийнхээ гадаа тоглож байж. Шатаж түлэгдсэн хүү тэр өдрөө амьсгал хураажээ. Гашуудалд автсан аав нь хүүгээ дуртай тоглоом болох унадаг дугуйтай нь цуг гэрийнхээ хажууд нүх ухаж хөдөөлүүлж. Хожим хүүгийн цогцсыг гэр бүлийнх нь оршуулгад нийлүүлж, шатаж зэвэрсэн дугуй нь Энхийн музейн үзмэр болжээ. Садако охины түүхийг дэлхий мэднэ. Хоёр настай байхдаа атомын бөмбөгийн аюулд өртжээ. Хурдан гүйдгээрээ алдартай, авъяаслаг хөөрхөн охин нэг л өдөр цацрагаас үүдсэн өвчин нь сэдэрч хүндэрчээ. - Мянган цаасан шувуу хийвэл амьдарна гэх домгийг сонссон охин эмнэлгийн өрөө дүүртэл цаасан тогоруу урласаар 12 настайдаа өөд болжээ. Тэр охины цаасан тогорууд одоо ч амьдралын төлөөх, энхийн төлөөх билэгдэл болсоор. Мянга мянгаараа цаасан шувуу Хирошимад ирсээр. Атомын бөмбөг унасан газрын цөөн мод дахиж навчилж цэцэглэсэн гайхамшиг энд тохиожээ. Амьдрал ямар ч аюулыг давдгийн билэгдэл. Улс бүр, хот бүр тэдгээр модны үрийг авч хотдоо, нутагтаа суулгадаг заншил тогтжээ. Харин тэр олон улс, зуу зуун хотын дунд Монголын нэр алга байв. Интернэтийн хялбар захиалга, үйлчилгээ цахимд бэлээхэн байна. Мөн Энхийн төлөө Захирагч нар гэсэн хөдөлгөөн энд байх. 166 орны 8.479 хот суурин энд нэгджээ. Манайхаас захирагч бүхий хот суурин бүр энэ холбоонд нэгдэж болох нь. Захиа, уриалгаа бидэнд өгөв. Дээр нь хаяг код нь байгаа. Миний нүүр ном-FBд байршсан. Харилцаа холбоо тогтоож болох юм. Японд ирж очдог түнштэй болно гэсэн үг. "Хирошима давтагдах ёсгүй" гэх Мэдэгдлийг бид хурлаасаа гаргав. Цөмийн зэвсэгтэй улсуудын удирдагч нарт хаяглаж хүргүүлэв. Азаар цөмийн зэвсэгтэй улсын тоо нэг оронтой тооноос даваагүй байсаар. Цөмийн зэвсэг шиг хэрэггүй юм л энэ дэлхийд алга. Бидний үед үүссэн юм. Бидний үед дуусаасай билээ. -Дэлхийгээс цөмийн зэвсгийг салгаж өгөөрэй гэж Цөмийн зэвсэгт өртөгсдийн холбооны төлөөлөл бидэнтэй уулзахдаа аминчлан захисан юм. Дэлхий цөмийн зэвсэггүй болох бол үл гүйцэлдэх зүйл биш юм. Нэг үе цөмийн цэнэгт хошуу 70.000 хүрч байсан. Олон нийтийн шаардлага, тодорхой удирдагчдын манлайлал оролцоогоор энэ тоо 5 дахин буурч 13.000 орчим үлдээд байгаа юм. Эхлээд Америк, Орос, Хятад гурван улс цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 500 хүртэл бууруулах, дараа нь тэр есөн улс цөмийн зэвсгээ устгах. Ийм л дараалал байгаа юм. Монгол бол энэ талбарт дэлхийн дайд нэрээ гаргасан орон. Цөмийн зэвсэггүй болон аюулгүй байдлын статусаа НҮБ-ээр, Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейгаар давхар давхар баталгаа гаргуулж чадсан цорын ганц тусгаар, эрх чөлөөт улс шүү. Цөмийн зэвсгийн хор хөнөөл, учруулах аюул улам нэмэгдсэн боловч тэр тухай олны ойлголт сэрэмж ихээр багасчээ. Алтайн зэлүүд уулсын дунд сум, сургуулиараа цуглаж цөмийн зэвсгийг эсэргүүцээд жагсаж явсан үе бидэнд бий. Алдаа эндэгдэл гарч цөмийн дайны аюул тохиох, аюулт зэвсгээр дэлхийг хуйхалж мэдэх, цөмийн харанхуй, цацраг идэвхт өвлийг авч ирэх хэнээтнүүд байсаар байна. Хориглосон, бууруулах гэрээ хэлэлцээр бараг бүгд хугацаа нь дуусч, шинэ хүчтэй зэвсгээр хөөцөлдөх популизм газар авлаа. Цөмийн цэнэгт хошуу хүний хяналтаас гарах аюул ч бодитой бий болов. Хэрэглэж болдоггүй, хэрэглэвэл бүгд устах аюултай зэвсгийг хаяа хатавчиндаа хадгалаад амар сайхандаа жаргах боломж хэнд ч байхгүй. Ийм гайг мэдсээр, харсаар байж -Та нарын ирээдүй аюулгүй, баталгаатай байна гэж бид хойч үедээ хэрхэн хэлж чадах билээ. Цөмийн зэвсгээс ангид эх дэлхийтэй болох зорилго бол бүх нийтийн үйлс юм. Япон Улсы Ерөнхий Сайд Шигэрү Ишиба биднийг цаг гарган, албан өргөөндөө найрсаг хүлээн авав. -Энэ зовлонг биеэр амссан цорын ганц орны хувьд Та бүхний ариун зорилгод манай улс бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрээр онцлон ярив. Бүс нутгийн болон дэлхийн олон асуудалд санаа чилээж яваа зангарагтай энэ орны Засгийн Газартай хамтарч ажиллах зүйл цөөнгүй байгаад бид санал нэгдлээ. НҮБ-ын гишүүн орнуудын намрын дээд түвшний цугларалтын үеэр хийж болох ажлаа ч хэлэлцэж амжив. Хуучин, дотны анд Абэгийн үеийн танилууд холоос гүйж ирэн тэврэлдэж уулзав. Заримтай нь зоог барьж тухтай хөөрөлдлөө. Газар газар сайн найз нөхөдтэй явах чинь их аз юм. Уулзаж учирсан бүхэнд -Миний Эх орон, ард түмэнд шийдвэрлэх үед, хүнд цагт дэмжиж тусалсанд баярлаж талархаж явдгаа хэлэв. Одоо ч Япон Монголын ойр дотно, нэгнээ дэмжсэн ойлгосон харилцаа ус агаар мэт хэрэгтэйг сануулж, манай орны стратегийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх учир зүйг тайлбарлан ярив. Ерээд болон хоёр мянгаад оны эхээр Монголыг гэдэг байсан улс төрчдийн нэг үе солигдож, шинэ үе гарч ирж байгаа чухал цаг хугацаа. Японд байгаа Өмнөд Монголын сайхан ахан дүүстэйгээ гэр хотлоороо цуглаж идээ ундаагаа хувааж, яриа хөгжөөж суух нэн таатай байлаа. Их байсан Монголын эрэмгий охид хөвгүүд хаа сайгүй нэг айлын хүүхдүүд шиг уулзахаас илүү жаргал гэж хаа байхав. Хоёр жилийн дараа Японд цуглаж Дэлхийн Монголчуудын Холбоо наадмаа хийхээр ярилцлаа. Сайн санаат олны оролцоо, дэмжлэгээр дэлхийгээр тарсан монголчууд удахгүй баяртай уулзалдахын ерөөл өргөе. Хэдэн жил өргөөнд нь үзээгүй сумо бөхийн барилдааныг дэвжээний эзэн, тусч дүү Дашнямын буянаар ойроос харж сэтгэл баясав. Тус дэвжээний бөхчүүд, ирээдүй өнгөтэй харагдаж байв. Манай нөхөд буцсан боловч миний томилолт Токио хотноо үргэлжлэв. Цаазын ялын эсрэг ажилладаг Японы хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд намайг уриад удаж байгаа юм. Мадрид хотоос манай албаны хүмүүс ирж нэгдлээ. Европын бараг бүх элчин сайдын яам, дипломатууд идэвхтэй оролцов. "OECD" гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орноос гурван орон цаазын ялыг бүрэн халж чадаагүй байгаа юм. АНУ-ын хувьд 50 муж улсаас нь 23 нь тус ялыг бүрэн халж, 3 мужид нь цаазын ялыг үл гүйцэтгэх хориг хэрэгжиж байна. Ихэнх муж нь цаазын ялыг хэрэглэхгүй болсон гэсэн үг. Өмнөд Солонгос улсын тухайд бол 1997 оноос хойш цааз гүйцэтгээгүй байсаар 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ талаар Япон улс хамгийн ярвигтай байдалтай байгаа юм. Японы Хуульчдын холбоо, эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачид уулзалтад идэвхтэй оролцлоо. Тэд дээрх асуудлаар бүрэн хэмжээний судалгаа гаргаж санал дүгнэлтээ хууль тогтоогчид болон холбогдох яам байгууллагад хүргүүлжээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ тухай нээлттэй ярилцах, тийм байнгын бүтэц бий болгох тухай саналдаа тусгажээ. 2019 онд Японы Баарын Холбоо Олимпийн өмнө 2020 онд цаазын ялаас татгалзах тухай нэгдсэн санал гаргаж байжээ. Мөн парламентын гишүүд, хууль тогтоогчдын өргөн төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаж, асуултад нь хариулав. Японы парламентад тийм олон нам байдгийг биеэр уулзаж байж мэдлээ. Хэвлэлийнхэн айлчлалд маш их ач холбогдол өгөв. Өдөр бүр л тусгайлан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцлоо. Асахи, Токио, Майничи шинбун гээд нөлөө бүхий гурван сонины редакци, Киодо Цусин агентлаг тусгайлан цаг авч уулзалт ярилцлага хийв. Мөн Хэвлэлийн Үндэсний Хүрээлэн, Гадаад сурвалжлагчдын холбооны гишүүдтэй уулзаж яриа хэлэлцүүлэг хийлээ. Ришшио Их сургуульд тусгайлан уригдаж уг сэдвээр лекц уншлаа. НҮБ-ын Их сургуульд ч зочлов. Япон улсын Хууль зүйн сайд нь цаг гаргаж хүлээж авч уулзлаа. Маш эрч хүчтэй, чадварлаг гялалзсан, хол явах залуу улс төрч болох нь шууд мэдрэгдэж байв. Цаазын ялын асуудалд ихэнх оронд төрийн тэргүүн нь эдэлдэг эрхийг энд Хууль зүйн сайд нь хэрэгжүүлдэг. Уулзалт яриа англи хэлээр ажил хэрэгч болж өндөрлөв. Гадаад яамных нь хариуцсан сайд, дипломат ажилтнуудтай мөн нээлттэй уулзалт хийлээ. Япон бол бүх талаар бүс нутагтаа, ялангуяа хөгжил дэвшил, ардчилал эрх чөлөө, хүмүүнлэгийн үйлсээрээ үлгэр жишээ болдог орон. Цаазын ял бол энд амаргүй сэдвийн нэг. Манай эриний 700-1100 жилийн хооронд бүтэн дөрвөн зуун дамжин цаазын ял хэрэглээгүй орон бол Япон. Тухайн үед тийм улс дэлхий дээр цор ганц Япон байсан гэж зарим нь үздэг. Цаазын ялыг тойрсон асуудлыг нээлттэй болгох, уг ял нь тус орны харгис хэрцгий, хүнлэг бусаар хүнтэй харьцахыг хориглосон Үндсэн Хуулийнх нь зарчимтай хэрхэн нийцдэг, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх асуудлаар санал хураалтад оролцдог байдал гээд цөөнгүй анхаарах зүйл байгааг судлаач, идэвхтнүүд тойрч ярьж байв. Өмнө нь Япон улсын Хууль Зүйн Сайд байсан эрхэм тус орны парламентад дахин сонгогдож цаазын ялыг халахын төлөө гол хүний нэг болж ажиллаж байгаа нь бахархууштай. -Таны айлчлал энэ асуудлаар Их Наран улсад шинэ давалгаа үүсгэж чадлаа, бид хичээнээ гэсэн баяр талархлын үгийг чамгүй сонслоо. Японд Хакамада гэх хүнд тохиосон хэрэг явдлыг олон нийт андахгүй. Тэр хүн 1968 онд цаазын ял сонсчээ. Тэрээр дэлхийд хамгийн удаан хугацаанд цаазлуулах ялаа хүлээн шоронд хоригдсон хүнээр тооцогддог. 48 жилийн дараа шоронгоос суллагдсан боловч дахиад 10 жил хуулийн маргаан үргэлжилж 2024 онд эцэслэн дууссан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү тэрээр эгчийнхээ уйгагүй хөөцөлдлөг, хүний эрхийн олон байгууллага, идэвхтнүүдийн дэмжлэг тусаар гэм зэмгүй болохоо нотлуулж, хэрэг нь цагаадсан юм. Тэр үед Японд нийтлэг тогтсон ёсоор зургаан сарын дотор цаазын ялыг гүйцэтгэсэн бол өнөөдөр Накамада гуай амьд сэрүүн байхгүй байх байв. -Цаазын ял байгаа учраас бид хамгийн амар амгалан нийгэмд амьдарч байгаа юм гэж ярих хүн энэ оронд багагүй тааралдана. -Дахиад л Хакамада гуайн асуудал давтагдах юм биш үү гэхэд итгэлтэй "үгүй" гэж хэлж чадах хүн бас таарахгүй. Цаазын ял гэмт хэргийн гаралтыг багасгах нөлөөгүй нь тогтоогдсон зүйл. Харин ч цаазын ялтай оронд "би дүүрсэн хүн" гэх сэтгэхүйд гэмт хэрэгтэн автаж гэрч хохирогчийг алж устгах байдлаар улам хэрцгий харгис үйлдэл хийдэг. Хэрэв цаазын ялтай улс орон тайван амьдардаг юм бол Хойт Солонгос улс дэлхийн хамгийн амар амгалан орон болж таарах нь. Хүний эрхийн иж бүрэн хэрэгжилт цаазын ялгүй болсон өдрөөс л эхэлдэг. Цаазын ял бол төрийн аллага. Амьд явах хамгийн нандин хосгүй эрхээ төрдөө, шийдвэр гаргагч нартаа найддаг улс орны тоо дэлхийд улам цөөрсөөр байгаа юм. Хүний нийгэмд хүн л алдаа гаргадаг. Алдаанаас ангид хуулийн байгууллага, ажилтантай улс орон гэж хаа ч байхгүй. Мөн хүмүүсээс үүсэлтэй төрийн зам цусгүй байх боломжтой. Тийм ч ёстой. Өдгөө 144 орон цаазын ялгүй болсон бөгөөд 20 хүрэхгүй улс цаазын ял гүйцэтгэж байгаа юм. Хорьдугаар зуун гарахад цаазын ялгүй орны тоо хуруу дарам цөөн байв. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дунджаар нэг буюу илүү орон цаазын ялыг жил бүр халсаар байна. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл дахиад хагас зуун хүрэхгүй хугацаанд манай дэлхий ертөнц цаазын ялгүй болох боломжтой. Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө. 2025 оны 5 сар. Хирошима, Токио хот

ELBEGDORJ Tsakhia Mongol

28,836 次观看 • 1 年前