正在加载视频...

视频加载失败

За ёстой сонин бичлэг үзүүлье. 1966 оны наадмын өдрүүдэд аадар бороо орж өнөөх аюулт үер болж туул сэлбэ улиастайн голууд үерлэж, бага тэнгэр, зайсангийн даланг сэтэлж, дунд голтой нийлж хотын өмнө болон зүүн хэсэг 2 цагийн дотор үерт автжээ. 1 өдрийн дотор 100м тундас унасан нь жилийн дундаж хэмжээний...

38,351 次观看 • 2 年前 •via X (Twitter)

10 条评论

Эрх чөлөөт Оргио 的头像
Эрх чөлөөт Оргио2 年前

Бусад үерүүдийнх бас мэдээлэл, судалгаа нь байгаа шүү...сонирхвол

BB - I🙏4🌏🕊️ 的头像
BB - I🙏4🌏🕊️2 年前

Өвөө, эмээ хоёр гэр бүлээрээ машинтай стадион орох гээд Нисэхээс гараад Яармагийн гүүр хүрч явтал өвөөгийн ээжийн толгой өвдөж, буцаад явж байтал үер орж ирсэн. Тэр чигтээ гүүр давсан бол үерт дайруулах байсан. Хуйлсан хивс дэлгэж байгаа юм шиг л харагдсан гэж ярьдаг байж билээ🙏

Mick 的头像
Mick2 年前

100мм

Санчир.М 的头像
Санчир.М2 年前

өө тм бна :)

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс2 年前

Оросууд ирж тусалж байсан байдаг. Гадаад гэж ерөнхийлөх нь инээдтэй хэрэг.

Нөгөө Мандарваа 的头像
Нөгөө Мандарваа2 年前

Эмээ маань тогоо шиг гэдэстэй талбайгаас 120 руу явах гээд гэдэс нь тулаад автобусанд сууж чадахгүй амьд үлдсэн гэдэг.

Жэйсон Деруло 的头像
Жэйсон Деруло2 年前

Хүчирхэг байжээ, 18 км 10 хоногт.

Selenge 的头像
Selenge2 年前

Орос Монголын цэргийн ангиуд бүх нүүлгэлт хийсэн гэдэг юм

Khadaa 的头像
Khadaa2 年前

1982 оны 8-р сарын 04-нд бас аймаар үер блж олон хүн амь эрсдсэн дээ.Би оюутан бхд яг энэ өдөр УКТЭ-н Мэс заслын-3-р тасагт мэс засалд орсон.Олон өдөр моргоос хүн гаргасандаа...🙏🏻🙏🏻🙏🏻

Эрдэнээ Г.Хүрэл-Эрдэнэ🇲🇳⭐️⭐️⭐️ 的头像
Эрдэнээ Г.Хүрэл-Эрдэнэ🇲🇳⭐️⭐️⭐️2 年前

18км замыг 10 хоногт болж бна.1939 онд Баянтүмэн Эрээнцав 2-ын хоорондох 238км төмөр замыг 78хон хоногт барьж дуусгаад галт тэрэг явж эхэлсэн юм гэсэн.

相关视频

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай сайд болохоос нь өмнө бид энэ асуудлаар санал бодлоо солилцож байв. Ашгүй энэ ажил бодит хэлэлцээний түвшинд хүрчээ👍 Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй ажлын хэсэг БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд ажиллаж, Ховд аймгийн Булган боомтыг Тайкешкентэй холбох төмөр замын төслийн талаар хэлэлцсэн байна. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монголын баруун бүс анх удаа олон улсын томоохон зах зээлтэй төмөр замаар шууд холбогдоно. Энэ нь: ✅ Баруун бүсийн уул уурхай, үйлдвэрлэлийг сэргээнэ ✅ Экспортын шинэ урсгал нээнэ ✅ Тээвэр, ложистикийн зардлыг эрс бууруулна ✅ Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ ✅ Хөрөнгө оруулалт, ажлын байрыг дагуулна Өнөөдөр Монголын хөгжил Улаанбаатар болон цөөн хэдэн боомт дээр төвлөрчихсөн байна. Харин баруун бүсийн хөгжилд бодит түлхэц өгөх дэд бүтэц нь зам, тэр дундаа төмөр зам юм. Зам дагасан хөгжил ирдэг гэдэг. Харин төмөр зам дагасан хөгжил бүр илүү хурдтай ирдэг. Энэ төсөл яриа төдий үлдэхгүй, ажил хэрэг болж чадвал баруун бүсийн эдийн засгийн зураглалыг бүхэлд нь өөрчлөх хэмжээний ач холбогдолтой.

r. davaadorj

10,167 次观看 • 2 个月前

Хоёр сая орчим хүн амтай Улаанбаатар хотод хөрсний усыг зайлуулах ганцхан станц бий. Тэр нь Хархорины баруун талд байдаг, социйн үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн станц. Улаанбаатар хотод 10 орчим цэгт хөрсний усыг зайлуулж, Дунд, Сэлбэ, Туул гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн 4 улиралд хөрсний усыг зайлуулах насос станцуудыг байгуулах шаардлагатай. Насос станцгүйн улмаас ААН-үүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн баасан гарагт Урт цагааны бүтээн байгуулалтын ажлын геологи хөрсний шинжилгээний талаар ярилцлаа. Хөрснөөс доошоо 1.5 метр ухаад л хөрсний ус гарч байна. Хөрсний усыг зайлуулах гэхээр Урт цагаан орчимд зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээ байхгүй. Улаанбаатар хот 1250 км авто замтай ч ердөө 216 км авто зам нь ус зайлуулах системтэй. Үлдсэн 1000 гаруй км зам ус зайлуулах системгүй. Мөн Улаанбаатар хотын нам дор газар суурьшсан айл өрхүүдийн дунд усны зайлуулах систем, шүүрлийн систем болон хөрсний ус зайлуулах систем огт байхгүй. Тиймээс Засгийн газарт хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар

27,750 次观看 • 2 年前

ХУРДНЫ ЗАМАА ХУРДАН БАРИЯ‼️ Улаанбаатар хотын хүн ам 1.8 сая давжээ. 1 саяас дээш хүн амтай бол том хот гэнэ, том хотыг хурдны замгүйгээр төсөөлшгүй‼️ Х.Нямбаатар хотын дарга болоод хотын замыг хуу шинэчилсэн. Туулын хурдны зам ашиглалтад орох нь түүний улс төрийн өрсөлдөгчдийн дургүйг хүргэв бололтой. Сэлбэ голыг муухай болгосон л гэнэ. Сэлбийн эргийг гоё тохижуулаад мөнгөний гарз, нэг зуны хүчтэй үерт сүйрэх нь тодорхой‼️ Туулын бургасыг хядаж, голын ай сав дотор барьсан тансаг орон сууцны зарим оршин суугч дургүйцэх тал бас байх шиг. Хурдны замд ойрхон амьдрах жаргал бус уу⁉️ Нарантуул захын ар талын Нарт, Цагаанхуаран хотхонд би саяхан нэг байр авсан. Хоёр хотхоны дундах хоёр эгнээ зам хэцүүхэн. Цагаанхуаран хотхоны араар бас хоёр эгнээ зам тавигдах сураг гараад энэ хавийнхан бөөн баяр. Туулын бургасны зарим баячууд, энэ хавийн эгэл иргэд бидний хүсэл тэнгэр газар шиг өөр ажээ 🙂 Эх орны бүтээн байгуулалт бүхнийг эсэргүүцэж явцуу ашиг хонжоо хардаг нөгөө хэдийн сэрэл хөдлөх цаг дор ⤵️ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг жинтэй хариу болох биз ээ. 2025.08.12-нд их амралтын үеэр цацагдсан Туулын хурдны замын төсөөлөл бүхий 3 минут хүрэхгүй бичлэг төдийлөн анзаарагдалгүй өнгөрсөнийг энд тавилаа. Хоёр жилийн өмнөөс эхлэн зураг төсөл, төсөв, байгаль орчины үнэлгээ энэ тэр хийгдсэн юм байна. Ажил гүйцэтгэх явцад анхаарах зүйл багагүй гарах нь мэдээж. Туул гол урсдагаараа урсана. Туулын хурдны зам голын хойд далан дагах маягтай, зарим хэсэгтээ гол дээгүүр тавигдана. Дэлхийн том хотууд бүгд голтой. Голын хажуугаар, мөн дээгүүр нь тавьсан хурдны замтай‼️ Туулын хурдны замыг түшиглэн төрөлжсөн зах, худалдааны төвүүд хотын гадна талд гарна. Мөн зүүнээс баруун, баруунаас зүүн тийш хотоор дайран өнгөрөх хөдөлгөөн хурдны зам руу шилжих гээд хэлж баршгүй олон сайн тал байнаа‼️ (Нийтлэлийн сэдэвтэй холбогдох мэдээлэл хайж олоод, коммент хэсэгт оруулая)

Баярсайхан Галигаа

15,329 次观看 • 4 个月前

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,784 次观看 • 1 年前