Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд байхдаа хийсэн 10 тэрбум $-ын алдагдалтай байж болзошгүй Харбины гэрээг ил болгож, хянан шалгах боломжгүй болов. Тодруулбал тэрээр Д.Ганбат, Ж.Баярмаа нараас өрсөж “Ухаа худаг”-ийн асуудлаар хяналт шалгалт хийх Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьжээ. Нэг чуулганы хугацаанд хоёр хүртэлх хянан шалгах Түр хороо байгуулна гэсэн...

20,846 görüntüleme • 10 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

Та нар маань анхаарах хэрэгтэй нэг асуудал бас дүйвээн дундуур гүйчих гээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ухаа худаг” ордын лицензтэй холбоотой асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилсан. Та хэд сонссон л байх. Гэтэл өөрийнх нь гаргасан хүсэлтийг яг харахаар “Ухаа худаг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянаж шалгая” гэж байгаа юм. Бусад гэхээр Таван толгойн бүлэг орд бүхэлдээ болчихно. Тэгэхээр өөрийнхөө Ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээнүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг өөрийнхөө хороогоор өөрөө шалгах болчихоод байна. Уг нь манай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн үед бас Таван толгойд юу болсоныг хянан шалгах хороо байгуулъя гээд саналаа гаргачихсан байгаа. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хорооны тогтоол энэ хэвээрээ батлагдвал Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүдийг бид хянаж чадахгүй болно гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр бол өөрөө “Ухаа худаг ба бусад гээд салгачихъя аа” л гэж байна. Гэтэл хуулиараа хянан шалгах хороо байгуулах санал хамт гаргасан гишүүд зөвшөөрч байж л салгах боломж үүснэ. Тэгэхээр одоо чуулганаар орж батлагдахаас нь өмнө хэдүүлээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт дээр гарын үсэг зурсан гишүүдийг “Ухаа худаг аа л та бүхэн хянаж шалга аа. Нодлингийн том гэрээнүүдийг тусд нь сөрөг хүчин чинь шалгаг ээ” гэж ятгах хэрэгтэй байна. Тэр нь шударга шүү дээ🙂‍↕️

Ч.Лодойсамбуу

36,998 görüntüleme • 9 ay önce

Нүүрсний гэрээ-2 ✅Нүүрсийг 10 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 36 их наядын алдагдалтай байж мэдэхээр хэтэрхий хямдаар 16 жилийн турш зарахаар нууц гэрээ байгуулсан байж магад тул асууж шалгахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч асан Н.Энxбаяр бүх гишүүдэд ирүүлсэн. ✅Үнэн бол маш ноцтой асуудал тул холбогдох байгууллагуудад мэдээлэл хүссэн бичиг явуулсан. Гэвч нууцалсан тохиолдолд ирүүлэхгүй байх хэмээн Д.Ганбат гишүүний хамт Хянан шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна. ✅Шаардагддаг багагүй бичиг баримтыг боловсруулж дуусаад маргаашнаас 32 гишүүний гарын үсэг цуглуулахад бэлэн болсон. ✅ Ерөнхий хэлэлцээр УИХ-аар батлагдсан үйл явцын талаарх мэдээллийг хүргүүлж байна. ✅2024 оны 12.27-нд УИХ -аас Засгийн газарт Хил холболт….ттой холбоотой хэлэлцээр байгуулах ерөнхий чиглэл өгсөн тогтоол гарсан. ✅УИХ-ын Чуулган 1.24-нд завсарласны дараа 1.27-нд Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж хэлэлцээрийн төслийг батлуулсан юм билээ. Энэ байнгын хорооноос бусад гишүүд мэдээгүй гээд байгаа нь ортой л гэсэн үг. ✅Тэр 1.27-ны өдрийн байнгын хороодын хурлын тэмдэглэлийг уншихад гишүүд нь болох Д.Энхтүвшин, Д. Ганбат, Б.Энхбаяр нар хулгай явах нь гэж эсэргүүцэж байсан байна.

Жудагийн Баярмаа🇲🇳

28,676 görüntüleme • 11 ay önce