Loading video...

Video Failed to Load

Go Home

Монгол улс олимпын аваргатай болсон цаг мөч 16 жилийн өмнө Муухай зүйл битгий бичээрэй, таалагдахгүй бол алгасаарай, гуйж байна.

32,943 views • 2 years ago •via X (Twitter)

9 Comments

Bilegt 🇲🇳🇯🇵🇰🇷🇪🇺🇺🇲🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇺🇦🇹🇼's profile picture
Bilegt 🇲🇳🇯🇵🇰🇷🇪🇺🇺🇲🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇺🇦🇹🇼2 years ago

Наад бичлэгээ үзэхдээ энэ зургийг хамт үзэж байгаарай

Gerlee-𝕏's profile picture
Gerlee-𝕏2 years ago

Өөрийн чинь дотно нэгнийг алсан бол ингэж бичихгүй л бх даа хүн тэгээд зовлон өөрт ирэхээс нааш хүнийхийг ойлгох бишдээ

ДмД's profile picture
ДмД2 years ago

Олимпын аварга хүн алж болно гэсэн үг үү?! Жонхуурч сэвээд байвал ОУд медалийг нь хураатал сэвж бас чадна шүү!!!

TTuguldur CFC's profile picture
TTuguldur CFC2 years ago

Манай Энэ алуурчин, гэр бүл өнчрүүлэгч, сайн найзыгаа хөнөөгч, мөнгөнд нүд сохорлогч маань энэ үедээ л ганц удаа Монголчуудыг гийгүүлждээ.

Бату ᠪᠠᠲᠦ🇺🇦's profile picture
Бату ᠪᠠᠲᠦ🇺🇦2 years ago

Чиний хүүхдийг ирээдүйд нэг гоё сайхан олимпын аврага зодсоор байгаад алах болно тэр үед муухай зүйл битгий бичээрэй баярлаад бахархаад байж байгаараа

Mongol100's profile picture
Mongol1002 years ago

Зэрлэг алуурчин

Justice ✨️'s profile picture
Justice ✨️2 years ago

Алуурчин яргачны амжилт бол амжилт биш! Чи бол маш усан тэнэг хүүхэн байна! 🤢🤮🤬

Enkhtaivan Gantulga's profile picture
Enkhtaivan Gantulga2 years ago

захиалгат пост бичдэг гаруудыг ингээд таних амархан байдым байна

FlowerFlower's profile picture
FlowerFlower2 years ago

муухай юм битгий бичээрэй ч гэх шиг. ичдэггүй юм бэ? энийг яасан жонхуу цац гэж бууны нохойнууддаа үүрэг өгөө юу? танай нөхрийг алчихсан басан бол эвий дээ гэхдээ л олимпийн аварга хүн дээ гэж ингэж элгийн царайлах уу өрөвмөөр гичий вээ

Related Videos

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудалд эх оронч, эрүүл ухаанаар хандахыг сануулж байна.

Ade

40,437 views • 1 year ago

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан: "Дэлхийн цаг уурын байгууллагын зүүн Азийн Токиод болсон хурлаас гарсан зөвлөмжид энэ бүс нутагт цаг уурын өөрчлөлт 2023, 2024 онуудад сүүлийн 30 жилийн олон жилийн дунджаас тодорхой үзүүлэлтүүдээр маш онцлог үзэгдлүүд ажиглагдаж байгааг дурдсан. Тухайлбал МУ-ын нутгийн зүүн хэсгээр буюу Улаанбаатар хот орчмоор агаарын температур дээш доошоо огцом хэлбэлзэлтэй, дулаан улиралдаа 15-20 градусаар илүү, хүйтэн улиралдаа мөн адил -10 -15 градусаар хүйтэрч байгаа. Мөн 2023-2024 шилжих өвөл өмнөх 30 жилийн дунжаас 100%-120% илүү хур тунадас буусан. Мөн -20 -23 хэмийн дундажтай байсан зарим хэсэгт 2-3 өдрийн дотор -50 градус хүртэл хүйтэрсэн үзэгдлүүд ажиглагдсан байна. 2023 оны 7, 8-р саруудад хур тунадас багатай, нутгийн зүүн хэсгийн ихэнх хэсгээр гандуу байдалтай байсан ч үерийн усны гамшигт хүргэх хэмжээний аадар борооны төрөл олон давтамжтай болсон. Дүгнэж хэлэхэд зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэрч байгаа агаарын температурын огцом хэлбэлзэл нь цасны бүрхүүл их хэмжээгээр тогтсон энэ жил шар усны үер болох өндөр магадлалтай байна." Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна.

Х.Нямбаатар

39,494 views • 2 years ago

#ХХОАТ_1% 👉 МАН-ын анхны дарга Солийн Данзан: “Иргэн баян бол улс баян” гэж 100 гаруй жилийн өмнө хэлж байжээ. 👉 Харамсалтай нь өнөөдөр хүртэл иргэд маань хангалттай чинээлэг болж чадсангүй. Харин тэдний төлсөн татвараар улс төрчид улам баян, төр улам данхар болсон. 👉 Тиймээс ядаж энэ хүнд үед иргэдийнхээ татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нь жаахан ч гэсэн нэмэгдүүлэх ямар ч хурдны замаас илүү тулгамдаад байна! 👉 Иргэн хөдөлмөрийнхөө үр шимээс 9%-иа өөр дээрээ үлдээж, өөрөө зарцуулах нь өрөөлөөр, тэр тусмаа улс төрчдөөр татвар нэрээр хураалгаж зарцуулахаас хавьгүй ухаалаг, үр ашигтай нь энгийн логик. 👉 Маргааш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг гишүүд иргэдийнхээ талд зогсож дэмжинэ гэдэгт итгэж байна!! Бямбацогт Сандаг Uchral Nyam-Osor

Жудагийн Баярмаа🇲🇳

11,898 views • 4 months ago

Ерөнхий сайдын асуулгын цаг. Сэдэв: “Амьжиргааны өртөг-Бодит орлого” ✅1990 онд Вьетнам улсын ядуурлын түвшин ≈ 60% байхад Монголынх ≈ 33 % байж. Гэтэл өнөөдөр Вьетнам улсын ядуурлын түвшин ≈ 4 % болж 15 дахин буурсан байхад Монгол Улс ≈ 27%-тай болж ≈1.2 дахин л буурч. Өнгөрсөн 35 жилийн 71%-д нь МАН засагласан. ✅Иргэд нийт орлогынхоо ихэнх хувийг хоол хүнсэндээ зарцуулж байгаа бол амьжиргааны түвшин доогуур байна гэсэн үг. Монголд 418000 төгрөгөөс доош орлоготой хүн 1 сая орчим байна. Өөрөөр хэлбэл, Монгол иргэдийн 1/3 нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байна гэдэг нь хоол хүнснээс өөрөөр шинэ хувцас хунар авах, үзвэр үзэх, аялж зарцуулах мөнгөгүй гэсэн таамаглал байна. ✅Асуулт: Амьжиргааны түвшин тодорхойлдог Энгелийн коэффициент Монголд хэд вэ? Өөрөөр хэлбэл, иргэд нийт орлогынхоо хэдэн хувийг хоол хүнсэнд зарцуулж байгааг Засгийн газар тооцоолж гаргадаг уу?

Жудагийн Баярмаа🇲🇳

12,701 views • 10 months ago

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой өрнөж буй үйл явдал нь хоёр хүний хоорондын толхилцоон, маргаан мэтгэлцээн биш. Энэ бол Монгол улсын хөгжлийн хөдөлгүүр болсон хөрөнгө оруулалтын тухай асуудал юм. Одоогоос 10 жилийн өмнө экспортын зах зээл рүү дэлхийн ихэнх орнуудад хэрэглэгддэг царигаар төмөр зам барих гэтэл тэр төмөр замаар танк дүүрэн хятадууд ороод ирнэ гэдэг үлгэр зохиож, айлгах, сүрдүүлэх нэвтрүүлгүүдийг цацан, бодит үнэнийг хэлэх хүн бүрийг урвагч, хужаа болгон амыг нь барьсан юм. Үр дүнд дээгүүр нь тээвэр хийгддэггүй, үзүүлэнгийн мухар төмөр замуудтай болж Монгол Улсын хөгжил 10 жилээр хойшилсон, эдийн засагт олон тэрбум долларын хохирол учирсан. Танкны энэхүү түүх одоо хөрөнгө оруулалтын хууль дээр давтагдах гэж байна. Монголчууд минь бурууг нь мэдсээр байж, чимээгүй үлбэгэр байж, намайг муу хэлчихгүй л бол бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин хандлагыг дахин гаргамааргүй байна. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэлцдэг. Улс орны хөгжлийг түргэсэхэд хувь нэмрээ оруулах энэхүү хуулийг дэмжицгээе. Хандлагаа өөрчилцгөөе.

Khurelbaatar Chimed

36,689 views • 2 years ago

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.

Uchral Nyam-Osor

61,506 views • 1 year ago

Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй." Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н хоригт орж хүнд нөхцөл байдалд байгааг Москаль элчингийн өрөвдөлтэй ярианаас олж мэдэх боломжтой. Өнөөдөр ОХУ-тай харилцаж байгаа цорын ганц чөлөөт ертөнц нь Монгол улс болж үлдсэн гэдэг нь тодорхой байна. Москалууд Монгол улсад ирж ямар нэг ЦООРХОЙ олж амь зогоон хэд гурван ногоон зохицуулдаг тухайгаа ярьжээ. Хамгийн хорлонтой нь энэ үйл ажиллагаа нь Монгол улсыг ОУ-ын хоригт оруулах эрсдэл учруулж байгааг ОХУ-ын тал бүрэн мэдэж байгаа бөгөөд живж буй завь руугаа татаж чангааж байгаа нь жихүүдэс төрмөөр. Мөн Монголын коммунист эрх баригчид түрэмгийлэгч улсад нууцаар үйлчилж Монгол улсын эрх ашиг, ЭЗ-аар дэнчин тавьж эх орноосоо урваж байгааг түүний яриа нотолж байна. Монгол улс цаашид чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхая гэвэл ОХУ-ын барлаг болсон ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Жагсаж цуглаж зайлуулах цаг болсон.

Ade

24,825 views • 1 year ago

Монгол улс Ерөнхий сайдтай байсан бол Л.Оюун-Эрдэнийн 10 сар, Г.Занданшатарын энэ хагас жилийн хугацаанд ядаж Татвар, Нийгмийн даатгалын дарамт, асуудлуудаа цэгцлээд авах байсан. Иргэд нь сонгож байгуулсан төрөөсөө үүнээс өөр бараг юу ч хүсээгүй шүү дээ. Үнэхээр юу ч хийсэнгүй. Өргөн барьсануудыг нь гацаагаад УИХ-аар ч хийлгэсэнгүй. Пиараас өөр хийцгүй хагас жил болсон шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. Гал аваад асуудал шийдэх хүсэлгүй хүн Ерөнхий сайдын тамгыг тас дараад нурмайж хэвтэнэ гэдэг бол нүгэл шүү. Бүтэн хоёр жил сонгож байгуулсан төрөөсөө ганц хүлээсэн үр дүнгээ олж харахгүй байна гэдэг дэндүү хангалтгүй. Он солигдох мөчид ямар нүүрээрээ мэндчилгээ дэвшүүлэх юм? Юу гэх юм? Цар тахал, гадаад нөхцөл байдал хүнд байлаа. Маргааш гоё болно оо. Хөгжлийн гараан дээрээ байна аа. Тэтгэвэр тэдэн хувиар нэмлээ. Аз жаргал хүсье гэх үү? Ямар итгэл найдвар байна вэ? #Татвар

Ч.Лодойсамбуу

13,255 views • 9 months ago