Loading video...

Video Failed to Load

Go Home

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Улаанбаатар хотын асуудал нэг өдөр бүрэлдчихээгүй. Энэ бол өнгөрсөн жилүүдэд гарсан газрын наймаа, ашиг сонирхлын зөрчил, хот төлөвлөлтийн алдааны үр дүн. Үүнийг өргөс авсан юм шиг шийдэх боломжгүй. Тиймээс бодлогын хувьд хамтдаа зүтгэж, нам харгалзахгүй нийслэлийн бодлогоо дэмжиж нийслэлийн асуудлаа шийднэ.

14,589 views • 1 year ago •via X (Twitter)

33 Comments

Эрхэмдээ's profile picture
Эрхэмдээ1 year ago

манай хотын мээрээ, яагаад эрэмбэгүй цэгцгүй юм хийгээд байдаг юм бэ_ зүгээр л хариулчих өнөөдөр зүгээр байгаа замаа солих ямар хэрэг байна, муудахаар нь сольчих. Наад нимгэн хавтан өвөл цас арилгахад хоёр нүдээд хагарна. Уурлаж загнахгүй хариулаад өг тэгэх үү

Erdenebat Shagtsrai's profile picture
Erdenebat Shagtsrai1 year ago

@batengineer Бат Үүлийг хотын дарга болоход хот нэг удаа нүүрээ угаасан хүүхэд шиг л болж билээ!

Erdenebat Shagtsrai's profile picture
Erdenebat Shagtsrai1 year ago

Татвар төлөгчдийн мөнгөөр зүв зүгээр байсан боржур солиод зам хуулаад байхаар ус зайлуулах хоолой суваг тавихгүй яасын гээд л иргэд бухимдаад байгаа шүү дээ...

✨Сорогийн СОЁМБО ✨'s profile picture
✨Сорогийн СОЁМБО ✨1 year ago

Тогтолцооны гажуудал үүсгэдэг ядууралтай, амьдралын чанарын асуудалтай тэмцэхгүйгээр хэн ч гоё сайхан яриад, гоё сайхан шавар зуураад хогон дундах шавар хэвээрэй л байна... хороо багуудыг намын савраас гарга!

Lkhamsuren Tsogtbayar's profile picture
Lkhamsuren Tsogtbayar1 year ago

Мөнгө зарж байгаа ажлынхаа гүйцэтгэл ээ шалгаж авна уу даа..Дахиад Мөнгө зарах бий. Харамч хүний үлгэрээр..зам. Боржуур. Тохижилт. Сэлбэ..

Х.Оюун's profile picture
Х.Оюун1 year ago

Хөндлөн уртааш зам нэм утаатай газрыг худалдан авч цэцэрлэг мод тарь нээх хэцүү юм байхгүй Мангарууд аа

Jagaa's profile picture
Jagaa1 year ago

Бүх зүйл орж зохицуулаад өдөр бүр шинэ дүр, серприз, попрол 😡. Иргэд энэ попролоос чинь залхаж байна. Бордьюр, явган зам юу болсон, ганц борооноор урссан уу? Замын болон а/м татвар нэмсэн, тэр мөнгө хаачсан?. Мэргэжлийн мэрэгшсэн бодлогын төлөвлөлт үгүйлэгдэх, яах вэ таминь?

hugoBatbayar's profile picture
hugoBatbayar1 year ago

Гэхдээ бүгдийг нь хоноцын сэтгэлээр ханддаг МАН-ын лалрууд хийсэн, одоо ч хийсээр...

Naba's profile picture
Naba1 year ago

Нийслэлд АН-4 хөн жил, бусад үед нь МАН танай намынхан л засагласан.

Delgernar.U's profile picture
Delgernar.U1 year ago

Дараагийн үе гарахад одоо та нарын хийж байгаа ажлыг чинь муулж гарч ирнэ. Та нар үргэлжилсэн асуудлуудыг үргэлжлүүлж байгаа. Бидний хийсэн алдаа гээд жагсаагаад үзээрэй, өчнөөн юм гарна.

eggi mongolian's profile picture
eggi mongolian1 year ago

Газрын наймаа хийсэн, ашиг сонирхлын зөрчил гаргасан хүмүүст хариуцлага хэзээ ярих вэ?

Temuujin Batmunkh's profile picture
Temuujin Batmunkh1 year ago

Зөв л хэлж дээ. Тухайн үед хот удирдаж байсан үе үеийн дарга нараас ял асуух цаг болсон байх.

Гурвалжин.төмөр's profile picture
Гурвалжин.төмөр1 year ago

30хэдэн жилийн 30д нь танай ман нам төр барьчихаад юу яриад бна

Jagaa's profile picture
Jagaa1 year ago

Газрын наймаа, төлөвлөлтийн алдааг ил тод шалгаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох нь чухал. АН-тай холбож хүчний байгууллагыг турхирч, шударга царайлаад ХМХ нүдэж буй нь ялгамжтай байгаа нь үнэн. Иргэдийн эрхийг хамгийн их зөрчсөн нь газрын наймаа, төлөвлөлтийн алдаа.

Ц.Өлзийсайхан's profile picture
Ц.Өлзийсайхан1 year ago

Үнэнийг хэлжээ.Явж ажиллаж байгааг иргэд харж байна чадлаараа явжийгаа гээд ам сайтай л байна лээ.

Triple's profile picture
Triple1 year ago

Тийм учраас асуудлыг улам ужигруулалгүй, хийж байгаа ажил бүрээ эрэмблээд, зөв менежментээр, иргэнд ээлтэй байх зорилго тавиад явбал болчмоор байгаа

Шонхор's profile picture
Шонхор1 year ago

Тэр ч тийм шүү. Ингэхэд БЗД 36-р хороо Сүмбэр ордын ард сургуулийн зориулалтаар 4002м2 газар Бол/яамны нэр дээр болголоо гсн тэр юу болж бна вэ??? Сүрэг агт ХХК ард нь 6 блок барина гээд газраа ухаад суурь эхэлсэн. Багцаагаар тэнд сургууль барих зай үлдэхгүй харагдаж байна!!!

Bayarsaikhan Bayarsaikhan's profile picture
Bayarsaikhan Bayarsaikhan1 year ago

Өөрсдөө ийм болгочихоод одоо бас идэж уух нь дуусаагүй боржур явган зам сольж байх юм иргэдийнхээ эрхийг хязгаарлаж хориглож хааж боодогт нь уур хүрдэг

Uunii's profile picture
Uunii1 year ago

Аа дарга болсон бүгд л өмнөх рүүгээ алдаагаа чихдэг тэр зуршлаар хэлж бна шд

Amarbayasgalan Barnuud's profile picture
Amarbayasgalan Barnuud1 year ago

Урьд өмнөх ажил гэхээс илүү өнөөгийн бүтэлгүй ,үрэлгэн,чанаргүй ажлууд нь хүмүүсийн бухимдлыг хүргээд байна.

Daagi's profile picture
Daagi1 year ago

@Batsugar1 Тэгээд улам дордуулаад байх юм аа. Хотын гадна дагуул хотууд дээд станпартаар нь хийгээд хурдны замаар холбоод ингэж хийдэг юмаа гээд харуулчихвал

Bolor's profile picture
Bolor1 year ago

Тий байлаа ч зам барьж байхдаа ус зайлуулах сувгаа хааж дээр нь хучилт хийсэн, хот төлөвлөлтийн алдааг арилгах нь эвдрээгүй замыг солихоос эхлэх үү..,

Dashka Chenges's profile picture
Dashka Chenges1 year ago

Амьдрал дажгүйл байна уу ?цалингаараа ганц тамхи аваад

Сониуч's profile picture
Сониуч1 year ago

Сайн байна уу?Ажлын өндөр амжилт хүсэн ерөөхийн хамт ,энэ орон сууцнуудын фассадны ажил 2025 оны 06 сарын 30 ны хэмнэлтийн тухай гэх хуулиар гацсан гээд байх юм.Нийт 10 аад орон сууцны ажил юм байна.Энийгээ шуурхайлуулаачээ.

LKHASUREN's profile picture
LKHASUREN1 year ago

Зүгээр байгаа засмал замыг хуулж эвдлэхээ болино уу. Ийм зүылийн төлөө татвар төлөөгүй.

Б. Ууганбаяр's profile picture
Б. Ууганбаяр1 year ago

Тийм шүү улсаа хөгжүүлэх үнэхээр хүсэлтэй хүмүүс нэгдэж нийлж оролцоогоо нэмж хөгжиж ирсэн түүх бий... Тиймээс хүн бүрийн оролцоотой нийхмийг бүрдүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирээд байна.

Tuya's profile picture
Tuya1 year ago

Ашгүй дээ Зандка ойлгосон байна. Дахиж ийм Нямбаа шиг ажил хийдэг хотын дарга олдохгүйээ.Монголын төлөө зүтгэдэг Оюукыг зайлуулсан мафия Нямбаатарыг хөөх юм бол 27,28 онй сонгуулиудад МАН шал арчина шүү‼️‼️‼️‼️‼️

Tegsh Tegsh's profile picture
Tegsh Tegsh1 year ago

харахад ажил хгээд,нүдэнд харагдаж мэдрэгдэж бгаа.харин менежер үүд болон гүйцэтгэх доод албан тушаалтнууд нь ажилын зурагийн дагуу хяналт тавих, гүйцэтгэлийг 100% шаардах нтр цалгардуулаад бна уу..

sarahhh's profile picture
sarahhh1 year ago

Нян огцор

Ch Byambaa's profile picture
Ch Byambaa1 year ago

Шинэ тавьсан явган хүний замуудаа сайн шалгаж хүлээж аваач.Өндөр нам нь жигд биш бүдэрч ойчихоор хэсэг бна, хагарсан,эмтэрсэн бна, төгсгөл хэсгийг задгай хаяснаас болж ховхорсон ..гэх мэтийг шалгаж засуулж баймаар.Ажлыг чанаргүй хийсэн ААНБ-д дараагийн ажил өгч өөгшүүлээд байх уу

Сониуч's profile picture
Сониуч1 year ago

Манайх ЧД 5-р хороо 3:4:7:6 байрнууд нэг багц болсон.3:4:7 бол 41 н жил "нүцгэн" явна!Тендерт 1-компани арай гэж шалгарсан гэх боловч ийнхүү гацаад байна.

Tsogtbaatar Shagdar's profile picture
Tsogtbaatar Shagdar1 year ago

10, 20 жилийн дараа цүнх баригчид чинь яг ингээд нурсан хот дээрээ ах нарыгаа буруутгаад зогсох болно. Тогтолцоогоор нь та нарыг солихгүй л юм бол.,

Бүтэмж's profile picture
Бүтэмж1 year ago

Эхлээд нам харгалзахгүй хариуцлага тооцож чаддаг болмоор байнаа

Related Videos

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 views • 2 years ago

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. Хотын хөгжлийн чиг ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон хот төлөвлөлтийн үндсэн хууль гэж хэлж болох энэ баримт бичгийг монголын тэргүүлэх хот төлөвлөгчид болон гадаадын хот байгуулалтын чиглэлийн судлаачдын хамтарсан ажлын хэсэг 2017 оноос хойш ажиллаж, боловсруулсан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө баталж байсан. Үүнээс хойш зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төслийн үндсэн зарчим 20 минутын хотуудын нэгдэл буюу хүртээмжтэй хотыг цогцлооход чиглэсэн. 2040 он гэхэд манай хотын хүн ам ойролцоогоор 2.5 сая хүрнэ гэж тооцоолж байгаа. Тиймээс энэ хүн амд хүрэлцэхүйц нийгмийн суурь үйлчилгээ, замын сүлжээ, дэд бүтэц, инженер хангамжийн байгууламж, нийтийн тээвэр, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа. Цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээ өргөтгөх чиглэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгийг чиглүүлнэ. Төлөвлөлттэй инженер хангамжийн дэд бүтэцтэй газарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт хийх төлөвлөлт хийсэн. Ингэснээр нүдэнд харагдахуйц үр дүн гарна. Тухайлбал явган хүний замын нийт уртыг 9 дахин нэмэгдүүлэх, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх, замын сүлжээг 17 мянган км-ээр нэмж өргөтгөх ажлыг хийнэ. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цаг хурдтай байгаа замын хурд 22.5 км/цаг болж нэмэгдэх тооцоолол гарсан. Түүнчлэн нийт айл өрхүүдийн 80 орчим хувийн төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар хангах зорилтуудыг дэвшүүлсэн ерөнхий төлөвлөгөө боловсрууллаа.

Х.Нямбаатар

10,191 views • 1 year ago

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 views • 1 year ago