Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. Хотын хөгжлийн чиг ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон хот төлөвлөлтийн үндсэн хууль гэж хэлж болох энэ баримт бичгийг монголын тэргүүлэх хот төлөвлөгчид болон гадаадын хот байгуулалтын чиглэлийн судлаачдын хамтарсан ажлын хэсэг 2017 оноос хойш ажиллаж, боловсруулсан. Монгол Улсын нийслэл...

10,191 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

9 Kommentare

Profilbild von Maral Maralaa
Maral Maralaavor 1 Jahr

Приус 20 машинтай хүн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах гэтэл 771,000 төгрөг болсон байжээ🥶🥶 Өмнөх онд тус даатгалд 36,000 төгрөгөөр даатгуулдаг байж. НЯНГАРЫГ Л ЗҮХСЭН ХҮМСҮҮД БАЙНА ДАА ЭХ СУРВАЛЖ: @budragchaaser

Profilbild von Gantumur L
Gantumur Lvor 1 Jahr

@KhasbaatarS Та нарын хувьд төлөвлөгөө, лоозон хоёр адил байдгаас болоод өнөөдөр ийм байдалтай байгаа шүү дээ. Энэ ярьж хэлж байгаа ч ялгаагүй биз дээ.

Profilbild von Балжинням Лхагвасүрэн
Балжинням Лхагвасүрэнvor 1 Jahr

Нэг л их 2050 2040 он ярьдаг хүмүүс л болж. 2025 оноо ер нь яахаа мэдэж байгаа муу?? Зун нь үер хавар намар нь шороо өвөл нь утаатай байхад юун 40 он.

Profilbild von samdan sodnomsengee
samdan sodnomsengeevor 1 Jahr

Үлгэр ярихаа болиод иргэдтэйгээ нэг уулзаад ярилц. Хэзээ хаана?

Profilbild von Azjargal
Azjargalvor 1 Jahr

Ама ажил хоёр чинь хэзээ зөрөхөө болих вэ та нарыг хийхийг чинь хүлээсээр эрүүл мэндээрээ хохир ч дууслаа ярихаас цаашгүй ажил болгоод бодитой хийгээд байгаа нүдэнд харагдаж гарт баригдах юм хаана байна хэлээд өгөөч зуух яндан ярьсаар хичнээн жил болов @KhNyambaatar

Profilbild von Sukhbaatar Ochir
Sukhbaatar Ochirvor 1 Jahr

Одоо энэ Явган хүний замаа шууд Асфальтаар хийгээрэй. Ядаж л Насжилттай юм дээрээс нь Цэвэрхэн ч юм. Явган хүний хавтан замууд чинь ямар ч Насжилтгүй амархан эвдэрчих юм. Ядаж байхад машинаа дандаа явган зам давуулж тавих юм. АСФАЛЬТАН ЯВГАН ЗАМ шүү.

Profilbild von Билли
Биллиvor 1 Jahr

40 онд энэ ац бараа сураггүй бх нь тодорхой

Profilbild von Бондгор Болжмор
Бондгор Болжморvor 1 Jahr

Яаж амьдруулаад байгаа юм бид та нар шиг өвөл болохоор гадаад явчихдаг тэр бумтангууд биш энэ их татварууд тогны нэмэгдэлийг чинь яаж давах юм жаахан ард түмэнээ бодож яриач хийгээч та нар яадаж том том өрнүүдээ торгуулиудаа төлж бидэнд харагдчихаад дарамтла

Profilbild von Бондгор Болжмор
Бондгор Болжморvor 1 Jahr

Жолоочийн хариуцлагын даатгал 700к гэж юу хуцаад байгаа юм ард түмэндээ ээлтэй юм хийж байж ард түмэний хүндэтгэл хүлээнэ биз дээ ядуу өр шир энд тэндгүй зээлтэй өдөр хоногоо болгож байгаа иргэдээ дарамтлаад байх юм

Ähnliche Videos

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 Aufrufe • vor 1 Jahr

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 Aufrufe • vor 2 Jahren

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,853 Aufrufe • vor 1 Jahr

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 Aufrufe • vor 1 Jahr

Туулын хурдны замын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ буюу суурь судалгааг 2013 онд хийсэн. Үүний дараа байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ буюу БОННҮ гарсан. Үүн дээр барилгын ажлын үед сөрөг нөлөөлөл дунд, ашиглалтын үед бага гэж гарсан байдаг. Сүүлд 4 эгнээгээр төлөвлөж байсан замыг 6 эгнээ болгох шийдэл гаргаж, голын татамд 10 км гүүрэн байгууламжтай болгох санаачилгыг миний бие гаргасан. Өмнөх төлөвлөлтөөрөө явсан бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс яармаг хүртэл өндөр далангаар шийдэхээр байсан. Энэ хэвээрээ хийсэн бол 20 гаруй метр өндөр далангаар хотыг 2 хувааж, байгаль орчин, хотын үзэмжид ч халтай төлөвлөлт байсан. Уг даланг босгоход орох хайрга, дайргын хэмжээ Улаанбаатар хотоос Тав аймгийн Эрдэнэсант сум хүртэлх замд орсон хайрга, дайргатай дүйцнэ гэж тооцоолол гарсан. Хот орчмоос энэ хэмжээний хайрга дайрга олборлох орд гаргах боломжгүй, мөн хотын үзэмжид халтай гэж үзсэн учраас гүүрэн байгууламжаар шийдэж байгаа.

Х.Нямбаатар

11,148 Aufrufe • vor 6 Monaten

Улаанбаатар хотын 4-р ерөнхий төлөвлөгөөг анх хийхдээ авто замын даацыг 85 мянган машин явахаар төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр 700.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бид энэ өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүйгээр цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөлд хүрсэн. Энэ байдлаараа явбал тун удахгүй 1 сая тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох тооцоо бий. 2013 оны байдлаар нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 300 мянга гаруй байсан. Түүнээс хойш хот замынхаа даацыг 25 хувиар нэмэгдүүлсэн ч, нөгөө талдаа авто машины тоо 100 хувиар нэмэгдсэн. Өнөөдөр бидний машинууд зам дээрээ багтахгүй болсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч шийдлээ ярих цаг хэдийн болсон. Нийслэлд явах авто машины хязгаарыг замынхаа даацад тааруулж тогтоогоод, авто замынхаа сүлжээг өргөтгөх ажлыг хийх зайлшгүй хэрэгцээ байна. Манай сөрөг хүчний нөхөд авто машины импортын татварыг нэмэхийн эсрэг жагсаал хийж, төв талбай дээр машин тэрэг шатааж байсан. Үүний дүнд тэр ажил таг зогссон. Улс орон, хот, нийтийн эрх ашгийг бодохгүйгээр улс төрийн ашиг хонжоо хайж, явцуу улс төр хийдэг байдлаа одоо болимоор байна. Сөрөг хүчин улс төр хийж болно. Гэхдээ улс орноо хорлох ажиллагаа хийхээ зогсоох хэрэгтэй.

Х.Нямбаатар

53,548 Aufrufe • vor 2 Jahren

Хоёр сая орчим хүн амтай Улаанбаатар хотод хөрсний усыг зайлуулах ганцхан станц бий. Тэр нь Хархорины баруун талд байдаг, социйн үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн станц. Улаанбаатар хотод 10 орчим цэгт хөрсний усыг зайлуулж, Дунд, Сэлбэ, Туул гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн 4 улиралд хөрсний усыг зайлуулах насос станцуудыг байгуулах шаардлагатай. Насос станцгүйн улмаас ААН-үүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн баасан гарагт Урт цагааны бүтээн байгуулалтын ажлын геологи хөрсний шинжилгээний талаар ярилцлаа. Хөрснөөс доошоо 1.5 метр ухаад л хөрсний ус гарч байна. Хөрсний усыг зайлуулах гэхээр Урт цагаан орчимд зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээ байхгүй. Улаанбаатар хот 1250 км авто замтай ч ердөө 216 км авто зам нь ус зайлуулах системтэй. Үлдсэн 1000 гаруй км зам ус зайлуулах системгүй. Мөн Улаанбаатар хотын нам дор газар суурьшсан айл өрхүүдийн дунд усны зайлуулах систем, шүүрлийн систем болон хөрсний ус зайлуулах систем огт байхгүй. Тиймээс Засгийн газарт хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар

27,750 Aufrufe • vor 2 Jahren

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 Aufrufe • vor 2 Jahren

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 Aufrufe • vor 2 Jahren