Loading video...

Video Failed to Load

Go Home

Н.ТЭГШБАЯР: Миний бие Монгол улсын 300 гаруй сумын ундны уснаас дээж авч судалгаа хийж, Ураны тархалтын чиглэлээр мэргэшсэн цөөн эрдэмтний нэг хүн. Энэ хүрээндээ Уран олборлох төслийн ажлын хэсэгт орж ажилласандаа бахархалтай байна.

17,383 views • 1 year ago •via X (Twitter)

10 Comments

Narankhuu Avirmed's profile picture
Narankhuu Avirmed1 year ago

@OtgonbayarY УРАНЫ ЛИЦЕНЗИЙГ ФРАНЦУУДАД ЗАРСАН ХҮН Ё. ОТГОНБАЯР.

Увсын Сэвгэр's profile picture
Увсын Сэвгэр1 year ago

Хахахах Жинхэнэ худлаа чаалаа даа энэ гар юун 300 сумаар явах🤮🤣🤣🤣🤮🤮🤮🤮

College Shirt Clubs by The Fan Stop's profile picture
College Shirt Clubs by The Fan Stop2 years ago

Old Dominion Monarchs Shirt of the Month Get officially-licensed ODU Monarchs apparel delivered monthly

Munkhzul's profile picture
Munkhzul1 year ago

Ингэж хэлсэн байна. Уранаас гадна хүхрийн хүчлээр хөрсийг түлэх нь

Tuvshin's profile picture
Tuvshin1 year ago

Энэ ном уншсан нөхөр уран хоргүй уснаас дээж авч бсан гээд л ШУны хүн ярьмааргүй юм ярьж цээжээ дэлдэж бхаас ураны хүдэр гэдэг юуг хэлдэг ямар изотоп 238,235 ын аль нь илүү альба туяатай уран цул бдлаар бдаггүй исэлдсэн бдаг тухай гол аюул нь радон гэж хий гэдгийг л ярьмаар

eggi mongolian's profile picture
eggi mongolian1 year ago

Физикч гээл яриад яваад бга, жинхэнэ мэргэжлийн физикчид үнэн худлыг нь хэлээд өгдөггүй юм байхдаа

ariun's profile picture
ariun1 year ago

Оном сангийн хэн билээ тэрэнтэй л адил юм шиг л санагдаад байх, анх бас л чухам мэддэгээ гайхаад бсан

mijee bini's profile picture
mijee bini1 year ago

за да энэ бид 2 н уран мэддэг ч мэдэхгүй

Сониуч-Curious's profile picture
Сониуч-Curious1 year ago

..энэ хүн хэзээ ч юм хожмын нэг өдөр хариуцлага хүлээх үү?⁉️...тэр үед байхгүй байх байхалдаа⁉️🤔 Энэ цаг үед л өөртөө хэдэн зоос л олж байвал...хамаагүй аж⁉️🙃 Мнглчууд...U олборлолтыг зөвхөн далд уурхайн аргаар хийхийг бол дэмжинэ,...хүчилд уусгах аргаар бол огт үгүйшө👊😜

kub's profile picture
kub1 year ago

@Ganzorig1 34 хувийг 10 хувь болгоход оролцсон нэгэн бололтой ...

Related Videos

2023 онд Монгол, Бүгд Найрамдах Франц улсын Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үр дүнд Ураны олборлох төслийг эхлүүлэхээр болов. Тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Монгол улсын шинэ 30 жилийн хөгжлийг тодорхойлж, сэргэлт авчрах 14 мега төсөлд Ураны төслийг оруулж, шаардлагатай хууль тогтоомжийг шинэчилж, УИХ-аар хэлэлцэн батлуулсан. Ийнхүү өнөөдөр, 2025 оны 01-р сарын 17-нд 28 жил гацсан дуусдаггүй яриа дуусаж Монгол - Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, албан ёсоор ажил эхэллээ. Засгийн газрын ажлын хэсгийг ахалсан хүний хувьд Ураны төсөл дээр Монголын урдаа барьдаг эрдэмтэн судлаач, орчин цагийн шилдэг хуульч, эдийн засагчидтай хамтран ажиллаж авлига, ашиг сонирхол бүхнийг сөрж ард нь гарсандаа сэтгэл дүүрэн байна. Төслийн хувьд 1. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр Франц улс 100% хариуцаж уран олборлох үйлдвэр, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ. 2. Газар доогуур уусган олборлох дэвшилтэт технологиор хүн ард, мал аж ахуй, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар олборлоно 3. Үр өгөөжийн 51%-ийг ард түмэн хүртэнэ. Үндэсний баялгийн сан, хуримтлалын сан арвижих чухал ач холбогдолтой. 4. 1600 гаруй ажлын байр шинээр бий болно. 5. Төсөл хэрэгжих Дорноговь аймгийн Улаанбадрах суманд жил бүр 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ. 6. Шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэнэ. 8. Монгол улс Цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох суурь тавигдана. 9. Монгол Улс Уранаар дамжуулан дэлхийн зах зээлд том тоглогч болно 10. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болно. "Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гарган манлайлж, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ахалсан ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишүүддээ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, мэдлэг чадвараа зориулсан мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан хүн бүхэнд гүн талархал илэрхийлье.

Uchral Nyam-Osor

20,184 views • 1 year ago

Улаанбаатар Метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх /PMC/ компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн бүртгэл хийх хугацаа өнөөдөр дуусгавар болж Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар зэрэг 11 улсын 20 компани оролцох сонирхлоо илэрхийлсэн байна. Үнэлгээний хороо хуралдаж, энэ сарын 25-ны өдөр гэхэд хоёрдугаар үе шатанд зөвхөн энд саналаа ирүүлсэн 20 компанид урилга хүргүүлэх юм. Улмаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу 3 дугаар сарын 25-наас хойш ажлын 20 хоногт багтан энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарна. Ингэснээр энэ шатанд шалгарсан компани нь Улаанбаатар метроны EPC нөхцөлөөр барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн материал, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид төслийн үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлана.

Х.Нямбаатар

49,799 views • 2 years ago