Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Go Mongolia төслийн хүрээнд жил бүрийн 9-р сард дэлхийн оддын тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Уг төслийн эхлэл болгож энэ жил БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин RAIN тэргүүтэй к-поп оддын тоглолтыг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.

37,141 Aufrufe • vor 2 Jahren •via X (Twitter)

10 Kommentare

Profilbild von 참새🇲🇳 🇰🇷
참새🇲🇳 🇰🇷vor 2 Jahren

Томоохон шиг цэнгэлдэхтэй болчуул орос хятад фэнүүддээ хамгийн ойр гээд манайд бол бүгд л очиж тоглох байх тэр хэрээрээ манай эдийн засаг худалдаа аялал жуулчилал хөгжих л байх хотоос нэг холгүй сайхан стидион барьчуул уул нь

Profilbild von Огина🇲🇳🇺🇦
Огина🇲🇳🇺🇦vor 2 Jahren

Эхлээд хог, тоосноосоо салаач ээ❗️Гудамжаар чинь явах арга алга❗️Алхам тутамд Тамхины иш, Засмал замаар чинь хайрга, чулуу❗️Тэр цалингийн нэмээд бсан Цэвэрлэгч нараа ажлын хийлгээч ❗️Замын шороо бужигнуулж Шороо босгохоос өөр ажил хийж бгааг олж харахгүй бн❗️

Profilbild von С О
С Оvor 2 Jahren

Хотынхоо 00 ын асуудлыг сайн шийдэхгүй бол. CU болон GS25 дэлгүүрүүдийн 00 нь аймшиг болсон бсан. Бараанд нь үнэр нь шингэж бгаа даа

Profilbild von Улаан жамсран
Улаан жамсранvor 2 Jahren

Дуулдаг rain яахвээ асгардаг rain ирэхээр амьдрахад үнэн төвөгтэй бна энэ хот чинь ус зайлуулах шугамаа олигтойхон шийдээд өгчихлдөө

Profilbild von Razz Цолмон✨️✍️
Razz Цолмон✨️✍️vor 2 Jahren

олон юм ярилгүй дунд голоо янзалж, авилгал хороололоо нураа... чамд шоу моу хийх эрх байх ч гүй

Profilbild von Hangal
Hangalvor 2 Jahren

Живж үхлээ сда минь. Юун шоусаг юм. Ажлаа хийгээч. Яармаг-1-р хорооллын гүүр хаа байна. 20 хоногийн дараа түгжрэл эхэллээ.

Profilbild von Цэеэ
Цэеэvor 2 Jahren

Яахав дээ Юу нь болохгүй гэж! Хамгийн инээдтэй нь өөрөө юмаа яриал, рекламдаад, ажлаа давхар хийгээд харин ч ажилдаа сүрхий ороод байгаан биш үү

Profilbild von Тэрслүү
Тэрслүүvor 2 Jahren

Бас ч ажил хийх гээд бгаа юм. Кувейтийн аманд төрийн бүтэц төвлөрөхөөр түгжрэл буурахгүй. Манай хот худхлдааны хот болсоноос л энэ түгжрэл эхтэй. Үйлдвэрлэлд анхаар аяндаа буурна шүү.

Profilbild von Тулгаа
Тулгааvor 2 Jahren

@Ariunq энд ийм яриа яваад байх юм.

Profilbild von Baasanjargal
Baasanjargalvor 2 Jahren

Нэг л өдөр сайн сайхан болохгүй ш дээ. Харин ч залуус үздэг дэмждэг дуучинг ирж байгаад баярлана шүү дээ.

Ähnliche Videos

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 Aufrufe • vor 1 Jahr

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 Aufrufe • vor 2 Jahren

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 Aufrufe • vor 1 Jahr

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 Aufrufe • vor 1 Jahr