Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Р.Амаржаргал: Намайг Ерөнхий сайд болоход хөрөнгө оруулалтын зардал ₮48 тэрбум байсан. Жирийн компани гаргачих жаахан эдийн засаг байсан. Н.Учралыг нэг л юм хийгээсэй гэж бодож байна. Төрийн албаны гуравны нэг нь “шимэгч” нар байгаа. Эд нарыгаа л цэвэрлэж, цэгцэл.

22,826 görüntüleme • 5 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

‼️Түүх давтагддаг, улс төр гэдэг ХОРЖООНТОЙ ЮМ. “Хонгилын шүүгч” гэдэг яриа дахин эргэн ирэх нь… Цэц Их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зөвхөн нэг удаа” томилно гэсэн шүүхийн хуулийн заалтыг 27-нд эцэслэх гэж байна. Гомдлын агуулга нь 2016 онд Элбэгээ Ерөнхийлөгчийг буухаас 6 сарын өмнө Цэц дээр бас шийдэгдэж байсан “Нэг удаа” томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй одоогийн шүүхийн хуулийн 36.7-н “Зөвхөн нэг удаа” гэдэг зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлийг гаргаж. Өөрөөр хэлбэл, Цэц гаргаж байсан шийдээ дагаад УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираадаг гарцыг нээх үү, өөрийнхөө 10 жилийн өмнөх ажлаа “БУРУУ” гэж дүгнэх үү гэсэн үг. Логикоор 27-нд Их суудал юу гэж шийдэх нь та бүхэнд бууж байгаа байх. Түүх гэдэг нь Элбэгээ Ерөнхийлөгчийн шүүхийг гоё болгоно гээд хууль батлуулсан. Энэ хуульд нь “Нэг удаа томилно” гэж байсан. Гэтэл хуулийг нь яагаад ч юм Цэц үгүйсгээд түүнд Зориг шүүгчийг улираан томилох боломжийг гаргаж өгсөн. Тэгвэл одоо У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа парламент дээр оруулуулаад батлуулсан шүүхийн хуулийн шинэчлэлээс бас л Ерөнхийлөгчөөс буухаас нь өмнө яагаад ч юм Цэц ухраах гэж байна. УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзоригийг 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Х.Баттулгыг Ерөнхийлөгч томилж байсан. Түүний хугацаа 6.2-нд дуусна. Ганзоригийг улирааж томилоод шүүхийн бүх шинэчлэлээсээ ухрах бололтой. Асуудал хэн нэгэн хүндээ биш. Дахиж томилогдохын тулд эрх мэдэлтэнд “үйлчилдэг” шүүгч бий болох л эрсдэлдээ байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулна уу ‼️Баттөмөрийн ЭНХБАЯР Ж.Сүхбаатар П.Сайнзориг Temuujin Kh Ч.Лодойсамбуу Tsogtgerel Odon Тогмидын ДОРЖХАНД

Ганболдын Лхагвадорж

14,748 görüntüleme • 4 ay önce

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,216 görüntüleme • 9 ay önce

Physical Asia-д оролцсон гадны тамирчдыг улсаараа хүндэлж дээш нь залж, Монгол дээл хувцасаа өмсүүлж дайлж цайлаад сүйд байсан чинь өнөөдүүл нь нутагтаа очингуутаа Монголчуудыг доромжлоошшш😮‍💨🤣👇🏻 Монголоос ирээд 3 хонож байна. Өнөөдөр л анх удаа үсээ ёстой нэг сайхан угаалаа шүү. Бараг 3 долоо хоног үсээ олигтой угаагаагүй, нэг л эвгүй санагдаж байна шүү. Монголд байхдаа гадаа шүршүүрт орж, гадаах жорлон хэрэглээд, зөвхөн хүйтэн усаар л угаадаг байсан.Тийм болохоор үсээ угаах боломж бараг байсангүй. Одоо харин үсээ угаачихаад ёстой нэг сэрүү татаад, сэтгэл хүртэл цэвэрлэгдсэн юм шиг гоё мэдрэмж төрж байна гэнээ... Күээ тгд үнэн хойно яалтай.Монголд ирсэн бүх жуулчид л ингэж боддог байхдаа. Гэхдээ л эд нарыг чинь аягүй хүндэтгэж хүлээж аваад төрийн том дарга цэрэггүй уулзаад байсан биздээ вахаха

Ариунтуяа⚖️🇲🇳

20,749 görüntüleme • 2 ay önce

📣Гаалийн АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ ганцхан сард хамгийн багадаа 123.8 тэрбумын ХУЛГАЙЛДАГ байжээ ⁉️ АТГ-аас өнгөрсөн 3 сард Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Замын Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтантай холбоотой авлигын сүлжээг “дэлбэлсэн”. Үүнд 2 аж ахуйн нэгж оролцдог байж. Хуурамч бүрдүүлэлт хийдэг, гаалийн татвараас зугтдаг, гаалийн хяналтын бүсэд биечлэн хяналт хийдэггүй зэрэг маш хорон олон үйлдлүүдээр нийт 50 орчим хүн АТГ-т шалгагдаж эхэлсэн. Гэтэл энэ шалгалт, хэрэг мөрдөлтийн араас харамсалтай нэг тоо гарч ирж байна. Энэ нь гаалийнхныг шалгаж эхэлсний дараагийн сарын гаалийн татвар ногдуулалтын хэмжээ 23%-иар буюу 123.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Яагаад өссөн сайн үзүүлэлтийг харамсалтай гэж байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл сар бүр төсөвт орох ёстой байсан 123.8 тэрбум, магадгүй үүнээс их татварын орлого гаальд шигдсэн хулгайч, авлигачдын гарт орж байжээ. Намайг хүүхэд байхад л гаалийн тэрбумтан, гаалийн авлигачид гэж яригддаг байсан. Одоо тэд сүлжээ угсарч байгаад бүр төгс хулгайлдаг болжээ. Гаалийн хүнд суртал, авлига, хулгай дээр Ерөнхий сайд нэг анхаарах цаг болжээ. Цахимжилт гээд ярьдаг зүйлээ гаальд хэрэгжүүлж, гаалийг авлигачдаас чөлөөлмөөр байна ‼️Uchral Nyam-Osor АТГ

Ганболдын Лхагвадорж

23,742 görüntüleme • 4 ay önce

Өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсөлд боловсролын салбарын томилгоог хэт их төвлөрүүлэх агуулга орж ирж байна. Би 2017 онд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоотой холбоотой асуудлыг одоо үйлчилж байгаа түвшинд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд орон нутагт төрийн ажил явуулахад хамтарч, ойлголцож, дэм болж ажилладаг хүмүүс. Сая Л.Энх-Амгалан сайд нэг алхаад агентлагтай болсон. Одоо хоёр алхаад бүх томилгоог төвлөрүүлэх асуудал ярьж байна. Ер нь салбарын сайд нарын үндсэн ажил томилгоо, аж ахуйн ажил гэхээс илүүтэй салбарынхаа бодлогыг томъёолдог чиглэл рүү л явмаар байна. Бид ДНБ-ээ өсгөж, эдийн засгаа өөд татахгүй байж яаж тэр бага, дунд ангиас нь хүүхдүүддээ англи хэл заалгах юм. Бид бүгд мэдэж байгаа. IELTS-ийн 7.5 оноотой хүн орон нутагт очоод сая төгрөгөөр англи хэлний багш хийхгүй шүү дээ. Бидний өнөөдрийн дэвшүүлж байгаа зорилт заавал эдийн засагтайгаа уялдах ёстой. Тэгэхгүй тунхагласан, бэлгэдлийн шинж чанартай заалтууд нэмээд, одоо явж байгаа тогтолцоог үндсээр нь өөрчлөөд, бүх томилгоог яам руугаа төвлөрүүлж байгаа асуудал нь өөрөө боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй.

Х.Нямбаатар

20,074 görüntüleme • 3 yıl önce